Орон сууц цэвэрхэн, тохилог, өнгө үзэмжтэй байх нь СӨХ-ны үйл ажиллагаатай шууд хамаатай. Гэтэл СӨХ-той холбоотой гомдол тасардаггүй.
Иргэд сар бүр цахилгаан, дулаан, усны хэрэглээний төлбөрийн зэрэгцээ СӨХ-ны төлбөр төлдөг ч цэвэр орц, тохилог лифттэй орон сууц ховор болжээ. Уг нь энэ ажлыг СӨХ-ны Дээд зөвлөх хэмээх байгууллага хянаж, үйл ажиллагааг нь чиглүүлэх ёстой байдаг. Харин эл байгууллага ажилдаа хангалттай анхаардаггүй бололтой. Төлсөн төлбөртөө тохирсон үйлчилгээг авах нь оршин суугчдын эрх.
СӨХ-д иргэд гомдол гаргаад ч нэмэргүй гэхэд хилсдэхгүй болсон. Учир нь орцны жижүүр нь хариуцлагагүй ажилладгаас бохир орчинд, эрүүл мэндээрээ хохирсон оршин суугчид маш олон.
Түүнчлэн оршин суугчдаас СӨХ-ны мөнгө хэмээн хураамж авдаг хэрнээ хана, тааз, шат гээд хэзээ мөдгүй нурж унах шахсан нөхцөл байдалд олон айл амьдарч байгаа нь нууц биш. Тухайлбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 25, 26 дугаар байр, Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны 48 дугаар байр, мөн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Төмөр замын 59 дүгээр байрны орцны эвдрэл, бохирдол, хог хаягдал нь хэрээс хэтэрсэн байлаа.
Төмөр замын байрнуудын дунд ганцхан жижүүр ажилладаг аж. Зөвхөн энэ орчмын байрнуудын жижүүр бус энэ мэт жишээг аль ч дүүрэгт олныг харж болно.
Өөрсдийгөө орцны жижүүр гэж нэрлэсэн эдгээр хүмүүс цэвэрлэгээ хийх нь бүү хэл ажлын өрөөгөө хоргодон амьдрах байр болгож, архидан согтуурдаг, орц подвальдаа элдвийн хүмүүс цуглуулж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг аж. Хааяахан цэвэрлэгээ хийхдээ бүх орцыг нэг л усаар угаана.
Орцны жижүүр хийх хүн олдохгүй болсон
Эдгээр асуудлыг зохицуулж, шийдвэрлэх үүрэгтэй СӨХ-ны Дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Б.Энх-Оюунаас энэ талаар тодруулсан юм.
-Орцны жижүүр ажлаа хангалтгүй хийж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх ямар арга байна вэ?
-Яг үнэндээ орцны жижүүр хийх хүн олдохгүй болсон. Ихэвчлэн амьдрах нөхцөл, боломж тааруу, орон гэргүй шахам иргэд жижүүр хийхээр ирдэг. Тэдний үзүүлж буй үйлчилгээнд оршин суугчид сэтгэл дундуур явдаг. Байнга гомдол гарч байна.
Тиймээс орцыг бүр жижүүргүй болгох чиглэлийг барьж ажиллана. Учир нь, ажил хийсэн, хийгээгүй хоёрын хооронд шат, хонгилын буланд жижүүр нэртэй хэн нэгнийг байлгах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Орчин үеийн, хөгжиж буй хотод орцны үүд хаалгаа хүнээр мануулдаг жишээ манайхаас өөр байхгүй байх.
Бид аль болохоор хүний оролцоогүй цэвэр тохилог орчинтой, харуул хамгаалалтын автомат системийг бий болгохоор судалж, ажиллаж байна.
-Гэхдээ иргэд сар бүр хураамжаа төлдөг шүү дээ. Орцны засвар үйлчилгээ, цэвэрлэгээг хэн хариуцах юм?
-Тухайн орон сууцны насжилттай холбоотой янз бүрийн эвдрэл гардаг. Ялангуяа дээвэр, орцны хаалга, шат, хананд жил бүр засвар хийх шаардлагатай болдог. Бид өөрсдийн дураар төлбөр тогтоож, аваад байдаггүй.
Хуулийн хүрээнд оршин суугчидтай тохиролцож хураамж авсаар ирсэн. Засвар шинэчлэлийн ажлаа тогтмол хийсээр ирсэн гэж боддог. Тухайлбал, энэ онд орон сууцнуудын лифтийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн орцны доторх засварыг ч хийж байгаа.
Дээд зөвлөл зөвхөн хуримтлагдсан мөнгийг шаардлагатай засвар үйлчилгээнд зарцуулахыг хянах эрхтэй байдаг. Хэрхэн зарцуулж байгаа нь тухайн орон сууцыг хариуцсан СӨХ-д бий. Бид хавар, намар гэсэн улиралд нэгдсэн шалгалтыг тогтмол явуулж хяналтаа тавьсаар ирсэн. Цаашдаа иргэд өөрсдөө дундын өмчөө хардаг болох юм.
Ямартай ч албаны хүний ярьж буйгаар үйл ажиллагааг сайжруулж, анхаарах үүрэгтэй Дээд зөвлөл бүр жижүүргүй болгох тухай ярьж сууна. Тэгэхээр оршин суугчид жижүүрийг ажлаа хий гэж хэлэх бас хэцүү. “СӨХ хариуцлагагүй байна” хэмээн гомдоллоод тусыг эс олох бололтой.
Нэгэнтээ орцны жижүүргүй болох юм бол оршин суугчид ээлжлэн шаардлагатай үйлчилгээгээ эртхэн хийж эхэлбэл таарах нь. Харин сар бүр хураадаг мөнгө юунд ашиглагддаг болохыг СӨХ-ны Дээд зөвлөл удахгүй тайлагнах байх гэж найдаж сууя.
Нийт сэтгэгдэл: 18
-
зөвхөн мөнгө лхянах уурэгтэй бусад нь хамаагуй байдаг нь их гайхалтай юм
Зочин 2012-09-05 16:31:12 182.160.43.155 (1) (0) -
mah zov. ortsnuudiig bugdiig ni kamerjuulah heregtei
Зочин 2012-09-05 16:54:43 121.174.140.197 (1) (0) -
Manaih gej heden zuunaar hotsrogdson oron bnaa yanaa yana.Gadaad uls orond bugd ortsnii gadnah ha***ganii tulhuurtei bas kod hiigeed l ongoilgoj orno ortsondoo uursduu bugd ezen baih heregtei ha***ga uuruu abtomataar haagdaj tsoojlogddog dotroosoo ongoino gadnaasaa uursduu tulhuurdene iim sistemd shiljheechee yun bainga sar bur mungu abah gej mungu abahiin shun*** bolchih yumaa setgeechee,ewropiin kompaniud barilgaa barichihaad ail urhuu oruulchihaad busad ajlaa uursduu hiideg hezee ch ter suuts um
Зочин 2012-09-05 17:13:58 46.126.79.240 (3) (0) -
c.o.h ajilaa hiihgui bna.darhanii shine horoololiin 11-r bairiin c.o.h dargiig h***ah heregtei bna.
Зочин 2012-09-05 17:44:45 202.126.89.116 (0) (0) -
ortsondoo bair gargaj ogoh bish ortsonii gadaa tusgai bair barij camerjuulah. tseverlegeenii ajiliig tusgai uilchlegch ajild avah ba orshin suugchid ni oorsododoo bas hogoo y***gaj hayaj surah heregtei. hognii sav dotor bish gadnaa tusgai zoriul***tiin mashin avch yavdag hognii sav baih heregtei.
Зочин 2012-09-05 17:52:32 202.126.89.185 (1) (0) -
cox gej yamarch xereggui mongo avaxiin don tussan gazar bnaa coxuudiig bugdiig ni bxgui bolgoj ortsnuudiinx ni xa***giig kodtoi ortsond ni kamertai bolgochxivol irged oorsdoo ooriinxoo amidarch bga bairiig arig gamtai xeregleed irne shde xotiin dargaa
irgen 2012-09-05 18:02:26 203.169.49.58 (2) (0) -
Zob zob. Suutsnii jiguuriin uureg gej baihgui
Зочин 2012-09-05 18:51:16 109.74.55.7 (1) (0) -
er n suh gejj bysdiig tejeehee bolimoor bnaa. dyrtai toogoo bicheed l bairnii mungun deer barij abch baidagaa bolii. ortsoo kodjuulii. suuhiig tatan byylgaj oron syytsnii kontort n ugii.....
Зочин 2012-09-05 21:19:56 122.201.18.156 (2) (0) -
soh gej yu ch hiideggui mongo saadag l humuus baidag Tengis kinotheatriin ariin 9 dawhar bairnuudad soh iin darga gej baidag yum uu ugui yum uu*** med Ugluu garaad ajildaa yawdag bolohoor sain medehgui l bna Yamar ch gesen orts hongilooroo yawj rtsewerlegeenii chanar ed aj ahuinhaa emh tsegtsiig hardag hun tend baihgui yum shig sanagddagiim Liftee tsewerlene gej baihgui hun harahiin argagui zawaan baidag
Зочин 2012-09-05 21:38:46 24.186.48.229 (2) (0) -
BZD-n29horoo moskva horoolliin soh gej ajilaa hiiheesee omno idehee boddog soh 1 bna. suuliin ued gazraa zarj iddeg bolson oir havid barigdaj bgaa barilguudad dulaanii shugamnaasaa avhuulj bairuud ni muu h***dag bolson uhaj shugam tavisan nuhee ergej bituuldeggui.oorsdiinhni omsson huvtsas unaj bgaa mashin saijirch bgaa bolohoos hiij bgaa zuilni bagassan bololtoi
Зочин 2012-09-05 22:03:00 182.160.7.216 (1) (0) -
ОРЦНЫ ЖИЖҮҮРГҮЙ БОЛВОЛ ХЭДЭН БАЙР ЧИНЬ УЛАМ Л НАВСАЙЖ МУУДАЖ ТЭНЭМЭЛ ХҮМҮҮС ХОГ ХИЙДЭГ УУТТАЙГАА ХОНОДОГ Л ГАЗАР БОЛНО ДОО. АЙЛЫН ГЭРИЙГ УХДАГ ХУЛГАЙ НЭМЭГДЭНЭ. МУУ Ч ГЭСЭН ЖИЖҮҮР БАЙГААГИЙН ХҮЧИНД ОЛОН МУУХАЙ ЗҮЙЛ АРИЛСАН ШҮҮ. САР БҮР ЖИЖҮҮР СӨХ ГЭДЭГТ ӨГДӨГ ХЭДЭН ТӨГРӨГТӨӨ ГОЛОО ГОРОЙЛГООД БАЙДАГ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ӨДӨР БҮР ТАКСИГААР ГЭРТЭЭ ХҮРГҮҮЛЖ, ҮНЭТЭЙ ГАР УТАС БАРЬЖ, ХУВЬДАА ҮНЭТЭЙ МАШИН ТЭРЭГ УНАЖ ДАВХИЧИХААД ЯГ ТӨЛДӨГ МӨНГӨН ДЭЭРЭЭ ТУЛАХААР ХООСОРТОЛ НЬ ДЭЭРЭМДЭЭД ХАЯЧИХ ГЭЖ БАЙГАА МЭТ ААШ
Зочин 2012-09-05 22:11:35 202.126.89.176 (1) (1) -
yamar ih iluu ug***dag ***mas we. tegeed ter ortsond amidarch bgaa ailuud gaduur dotuur hesej orts gudamjind sheej baagaad arhi tamhi tataad yawdag***nuudin b***iar hogiig ted tsewerleed ed nar zugeer munguu awaad hewtej baih yum geneeee yamar***dag ***n gulug we ene. bi europ-t amidardag nileedgui heden jil end amidarch bn. mongolin maani niigem yamar bilee yamar zasgiin gazar, yamar ih hurlin gishuudtei bas irgediin uhamsar yamar bilee gedgiig bodoltsoj yariltslagaa ugch chadag bolmoor
Зочин 2012-09-06 05:08:36 86.47.6.4 (0) (2) -
Zuwuu odoo tsegtsleh tsag ni bolson manai bairny jijuur huduunuus ger buleeree ireed podwolid suurshchikhsan pod'yezd ter chigtee umhii. yostoi hund bd***d amidarchiinaa. СӨХ-ны Дээд зөвлөлoo.
Зочин 2012-09-06 09:06:48 103.9.90.131 (0) (0) -
Сөх гэж ямар ч хэрэггүй ,архичин цуглуулсан газар сөх гэж байх хэрэггүй. Хуучнаар нь орон сууц хянадаг байх нь арай дээр . Жижүүрүүд гэж архичид шөнжингөө архидаад ойр орчноо түйвээж хоноод өглөө нь улаан цагаан шилтэй пиво э:нэ тэр барьчихсхн шараа тайлаад найгаж байдаг.Ж нь :13-р хороололын Ганга нэртэй сөх- ийн жижүүрүүд
Зочин 2012-09-06 09:18:15 124.158.93.71 (0) (0) -
soh bol mongo avahaas oor yu ch hiideggui sh de. hiisen ajil bhgui tegsen hernee sohiin darga ni aimaar bayjaad l nuden deer delguur horshoo shineer neej ajilluulaad l . 10r horoolliin baylagiin soh bna. ajlaa hiihgui hurlaa hiihgui tailangaa uzuulehgui. etsest ni manai bairniihan sohiin mongoo ogohgui bhaar l shiidsen de. ter ni ch deer.
Зочин 2012-09-06 09:29:46 80.239.242.207 (1) (0) -
Yg unendee SOHiin sanhuujilt***hiiloltei baga shuu dee. Zarim ail,aj ahuin ngj ni hurtel mongoo tolohgui. Hedeer ni tseverlegchee ts***injuulj hedeer ni zasvar uilchilgeegee hiilgeh uu .... Deer ni hurimtl*** bii bolgoh herehegeti.
Зочин 2015-12-06 20:49:26 122.201.19.66 (0) (0) -
Yg unendee SOHiin sanhuujilt***hiiloltei baga shuu dee. Zarim ail,aj ahuin ngj ni hurtel mongoo tolohgui. Hedeer ni tseverlegchee ts***injuulj hedeer ni zasvar uilchilgeegee hiilgeh uu .... Deer ni hurimtl*** bii bolgoh herehegeti.
Зочин 2015-12-06 20:49:32 122.201.19.66 (0) (0) -
Yg unendee SOHiin sanhuujilt***hiiloltei baga shuu dee. Zarim ail,aj ahuin ngj ni hurtel mongoo tolohgui. Hedeer ni tseverlegchee ts***injuulj hedeer ni zasvar uilchilgeegee hiilgeh uu .... Deer ni hurimtl*** bii bolgoh herehegeti.
Зочин 2015-12-06 20:49:32 122.201.19.66 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.