Саяхан л “Шударга ёс” гэдэг сүржин нэртэй эвсэл байгуулж, нэгэн малгай дор нэгдсэн МҮАН, МАХН-ынхны тангараг тасрахад хүрээд байна. МҮАН-ын дарга М.Энхсайхан намын гишүүдээ өөр рүүгээ татаж, АН-ынхантай тохироо хийх гэж яаравчилж эхэллээ. Одоо түүнд ял сонссон Н.Энхбаярыг хаацайлах гэж, хамгаалах гэж сандраад байх шаардлага ч алга болов. Тэгээд ч МАХН-ын удирдлагыг гартаа барьж байгаа Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар хэтэрхий их албан тушаалд шунаж байгаа нь тэдний дургүйг хөдөлгөж эхэлжээ. Тиймээс М.Энхсайхан хөшигний ард АН-ынхантай тохироо хийхээр бэлтгэж байна. Парламентад 31 суудалтай АН, таван суудал бүхий МҮАН, хоёр суудалтай ИЗН, дээр нь шийдэгдээгүй ганц нэг тойрог, мөн бие даагчдаас зарим нэгнийг татчихвал эрх барих хүчин тооны хувьд хангалттай бүрдэж чадна.
Өнгөрч байгаа долоо хоногт МҮАН-ын дарга М.Энхсайхан МАХН-ынханд сэтгэл дундуур байгаагаа ил тод зарлаж эхэллээ. М.Энхсайханы хэлснээр эвсэл задарвал МАХН засгаас хөөгдөж, харин МҮАН үлдэх магадлал өндөр юм байна. Даргагүй, тушаалгүй МАХН-ынхан ч сандарч эхэллээ. Тэд МАН-тай нэгдэн нийлэх тухай ярьж эхэлсэн гэдэг мэдээлэл ч цацагдаж байна. Ямартай ч Шинэчлэлийн гэгдэх гоё нэртэй Хамтарсан Засгийн газрын байр суурь ганхаж эхэллээ. Харин энэ удаа МАХН, МАН нэгдэж нийлж засаг барих уу? МҮАН, АН, ИЗНН хамтарч засаг барих уу гэсэн асуулт олон хүний тархийг гашилгаж байгаа юм. АН-ынхан уг нь хаяагаа манаж, Их хуралд битгий хэл энэ улс төрд ямар ч үүрэг рольгүй байгаа ИЗНН-д сайдын суудал өгч, С.Оюунд албан тушаалын амт амсуулаад байгаа.
Хэрвээ Шинэчлэлийн Засгийн газар унах дээрээ тулбал угтаад авах хоёр ч гэсэн гишүүнтэй байхыг тэд урьдчилан тооцоолсон. Харин энэ мэдээлэл АН-ын дотор том хэрүүлийн алим болон өнхөрч байна. Хэн дараагийн Ерөнхий сайд болох вэ гэдэг асуулт тэдний хорхойг хүргэж байгаа бололтой. МАН-тай нь хамт МАХН-ыг тойргийн гадаа үлдээчихнэ. Шинээр Засгийн газраа байгуулна гэж тэд битүүхэн хөөрцөглөж байна. Шинэ Ерөнхий сайдаар С.Баярцогт, Р.Амаржаргал, Н.Батбаяр тэргүүтэй цөөнгүй хүний нэр бичигдэж байна. М.Энхсайхан дарга энэ тоглоомонд нилээд гүн гүнзгий гараа дүрж, тэргүүн шадар сайдын суудал хүртэл амлаж авчихаад байгаа сурагтай.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ