Тайванийн Тайпэй хотноо аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 4-нд болсон Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Монголын оюутны шигшээ багийн залуус өнөөдөр 16.00 цагт эх орондоо ирнэ.
Тус тэмцээнд оролцож, Монголын багийн спортын түүхэнд шинэ хуудас нэмсэн багийн бүрэлдэхүүнд ОУХМ Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нарын дасгалжуулагчтай О.Сэргэлэн /Төмөр замын коллеж/, А.Энхтүвшин /ШУТИС/, Б.Батжавхлан /МУИС/, А.Бямбадорж /МУБИС/, Э.Цэрэнбаатар /ОТИС/, Т.Санчир /МУИС/, Б.Билгүүн /ОТИС/, Г.Цэнгүүнбаяр /МУИС/, Т.Билгүүн /МУБИС/, Ц.Азбаяр /МУИС/, Д.Дэлгэрням /ШУТИС/, О.Очирбат /МАБТДС/ нарын тамирчид багтсан юм.
ОУХМ Ш.Сэдбазарын хувьд 2001 оноос монголын шигшээ багт тоглож байгаа чадварлагч тоглогч төдийгүй өсч яваа залуу дасгалжуулагч юм. Энэ удаагийн тэмцээнд монголчууд чамлахааргүй амжилт үзүүлсэн явдал нь Ш.Сэдбазар дасгалжуулагчийн ур чадвартай зайлшгүй холбоотой. Магадгүй түүний сүүлийн жилүүдэд гадны туршлагатай дасгалжуулагчидтай хамтран ажилласан явдал нь эерэгээр нөлөөлсөн байх талтай. Тэрбээр сагсан бөмбөгийг бодож тоглох нь чухал гэж үздэг бөгөөд америкчүүдийн нэгийн эсрэг нэг тоглолтын тактикийг бус багийн тоглолтыг чухалд үздэг нэгэн. Тамирчдаа нэг гар мэт зангидахын тулд тэрбээр ахуй амьдрал дээр ч гэсэн нэг амьтай байх зарчмаар ажилладаг.
Тэмцээнд БНХАУ, Тайван, Өмнөд Солонгос, Филиппин, Хонгконг, Монгол гэсэн зургаан орны тамирчид оролцож, багууд тойргийн системээр тоглосон. Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонгконгийн багтай хийж, гараагаа тун сайн эхлүүлснээр нийтдээ зургаан тоглолт хийж дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор хүрэл медалийн эзэд болсон юм.
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮР ДҮН:
• Монгол 73:67 ХонгКонг
• БНХАУ 67:70 Монгол
• Монгол 90:70 Филиппин
• Солонгос 85:52 Монгол
• Монгол 59:97 Тайван
• Монгол 86:78 Филиппин /хүрэл медалийн төлөө/
WORD.MN Б.Бүжүүлэй
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ