Нийслэлд оршин суугаа ядуу өрхөд утаагүй зуух олгох ажлыг зохион байгуулах явцдаа Баянзүрх дүүргийн хороодод иргэдийн иргэний үнэмлэхийг ашиглан худал баримт үйлдэн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг УМБГ-аас шалгаж эхэлсэн. Тодруулбал, уг хэрэгт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дарга н.Атар болон хэд, хэдэн хороодын Засаг дарга нар, “Хас” банкны холбогдох ажилтнуудыг мөрдөн байцааж байгаа юм. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг сэжигтнээр татан шалгах болсон тухай холбогдох байгууллагуудаас мэдээлж байсан. Гэвч одоогоор Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг сэжигтнээр татан, шалгаж эхлээгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын дахин сонгуультай холбоотойгоор түүнийг сэжигтнээр татах асуудлыг түр хойшуулсан бололтой.
Д.ЖАРГАЛСҮРЭН
News.mn
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.