Хөдөлмөрийн яамнаас 2013 онд болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар нэгдсэн ойлголттой болох нийслэл, аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн үүрэг зорилтыг тодорхойлох, харьяа байгууллагуудтай хамтран ажиллах талаар удирдамж чиглэл өгөх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг оролцуулсан сургалт, семинарыг зохион байгуулж байна.
Сургалт, семинар 14,15-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтаар Хууль эрхзүйн шинэчлэл, Хөдөлмөрийн харилцааны бодлого, Цалин хөлсний талаар баримтлах үндэсний хэмжээний бодлого төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах асуудлууд, Хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэх ажлын удирдамжийг орон нутагт хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ хөтөлбөрүүдийг зохион байгуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөв, санхүүжилт зэрэг асуудлуудаар мэдээлэл авч байгаа юм.
Үүний зэрэгцээ Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар МҮХАҮТ дээр зохион байгуулагдсан ЖДҮ эрхлэгчдийн уулзалтанд оролцож, энэ салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг чих тавин сонслоо.Мөн Хөдөлмөрийн яамны бүтэц, зохион байгуулалт, нэгжүүдийн үүрэг оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, цаашид хэрхэн уялдаж ажиллах тал дээр үүрэг, чиглэл авах юм.
Хөдөө, орон нутаг дахь үйл ажиллагаа явуулж буй Хөдөлмөрийн хэлтсүүд Хөдөлмөрийн яамны үйл ажиллагааг орон нутагт хүргэх гар хөл болохын хувьд үүрэг чиглэл, бодлого төлөвлөгөөг сурталчилах их үүрэг хүлээж байгаа. Тэр ч утгаараа хөдөлмөрийн яамнаас Хөдөлмөрийн хэлтсүүдийн дарга нарыг нэг дор цуглуулан чуулж байгаа нь өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.