Манайд цахим халдлага, цахим орчны гэмт хэрэг улам бүр өссөөр байна. Иргэдийн котпьютер цахим орчны мэдлэг мэдээлэл өссөнтэй холбоотойгоор залуучууд гадаадаас бусдын комьютерд нэвтрэдэг янз бүрийн программуудыг оруулж ирэн хууль бус үйлдэлдээ ашиглах болжээ. Компьютер цахим орчныг сонирхогч тэдгээр хүмүүсийн ур чадвар нь улам өсөж байгаа бол жирийн цахим хэрэглэгчдийн мэдлэг нь энгийн хэрэглээний түвшинд байгаа тул амархан мэдээллээ алддаг. Цахим халдагчид эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийнхээ интернэт орчинд юу үзэж хэнтэй харьцаж байгааг хянах зориулалттай программыг ашиглаад л бусдын нууцад нэвтэрдэг болжээ. “Эпишинсиконсалтинг сервис” компанид менежер ажилтай гэх Шуудай овогт Ш.Батмөнх нь бусдын компьютерийг зайнаас удирдах ... программыг шинэчилэн программчилж нийт зургаан комьютерд халдан нэвтрэх нууц үгийг нь олж авчээ. Улмаар “Silver Ariunbileg”, “Заяа Заяц” гэх хаягнаас фэйсбүүк мессенжерээр дарамтлан 1.2 сая төгрөг, 1845 доллартай тэнцэх хэмжээний гурван бүхэл биткойн /bitcoin/ буюу электрон төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэрэгт яллагдсан. Түүнтэй өмнө нь хамт ажиллаж байсан А.Мөнх-Эрдэнэ болон Г.Нацагдорж нарын залуус нэгдсэн байна. Тэд айлгах дарамтлах, мөнгө шилжүүлэн авах ажиллагаанд нь хамтран оролцсон нь тогтоогджээ. Тэдний хохирогчид нь ....дүүргийн ИТХ-ийн даргаар ажиллаж байсан АН-ын гишүүн, “Шилмэл загвар”-ын загвар өмсөгч зэрэг иргэд байжээ. Тэднээс зөвхөн ИТХ-ын даргын эхнэр л нэг сая төгрөг өгсөн гэнэ. Бусад нь дарамтанд орсон ч нэхсэн мөнгийг нь өгч чадаагүй аж. Мөн зургийг нь цацах вий гэхээс маш их айж эмээж явжээ. ИТХ-ын дарга Д.Д-г сүрдүүлсэн нь өнгөрсөн намрын орон нутгийн сонгуультай давхацсан байна. Дарга фэйсбүүкд нэвтрэх эрхээ хэрхэн алдсан нь сонин. 2016 оны 6-р сарын эхээр Хурлын ажлын албаны даргаар ажилладаг Бадрах нь “Даргаа таны талаар мэдээлэл гарсан байна” гэсэн мессеж ирүүлж нэг нэг линк явуулжээ. Линк рүү нь дарж үзэхэд фэйсбүүк сайтын нэвтрэх хэсэгтэй ижилхэн цонх гарч ирсэнд “энэ линк чинь хоосон байна, яаж үздэг юм” гэж мессэжээр асуужээ. Ажлын албаны дарга нь фэйсбүүкийнхээ нэвтрэх нэр, нууц дугаарыг хийгээд орж үздэг гэжээ. Ингээд нууц үгээ оруулахад ямар нэгэн мэдээлэл гарч ирээгүй аж.
Үүний дараанаас гар утас болон компьютерээр фэйсбүүк рүүгээ орох гэхэд нууц дугаар буруу байна гээд хариу гарч эхэлжээ. Удалгүй гар утсанд нь “мэдээллээ худалдаж авахыг хүсвэл kadarkhuyag@gmail.соm цахим хаягтай холбогдоно уу” гэсэн мессеж иржээ. Араас нь “мэдээллийг чинь эхнэрт чинь зарлана” гэсэн сүрдүүлгийн мессэж ахин ирсэн гэнэ. Ийнхүү дарга цахим халдагчдын атганд оржээ. Тэд фэйсбүүк хаяг руу нь линк явуулж нэвтрэх нэр, нууц дугаарыг мэдэж аваад түүгээрээ дамжуулан хувийн мэдээллийг олж авсан байжээ. Гайхалтай нь хортой линкийг хурлын ажлын албаны дарга нь явуулсан агаад түүндээ итгээд л орчихсон гэнэ. Хэдийгээр "ноцтой" зүйл байхгүй ч өөрийх нь эсрэг ашиглахдах вий хэмээн айжээ. Гэхдээ л сая төгрөг хүрэхээр үнэтэй зурагнууд байжээ. УИХ-ын сонгуулийн дараахан цахим халдагчид алга болжээ. Хурлын дарга фэйсбүүк хаягаа алдсан тухайгаа цагдаад мэдэгдсэн гэнэ. Харин намар нь орон нутгийн сонгууль дөхөхөд цахим халдагчид ахин гарч иржээ. Тэд энэ удаад хурлын даргын эхнэрийг дарамталж эхэлжээ. Орон нутгийн сонгуульд ахин нэр дэвшиж байгааг нь мэдэж байсан аж. Халдагчид “Hongorzul Ariunbileg”, “Silver Ariunbileg” нэртэй фэйсбүүк хаягнаас эхнэр лүү нь зураг явуулаад ихийг мэдмээр байвал холбоо бариарай гэж бичсэн байсан. Эхнэр нь мессенжерээр холбогдож халдагчидтай ярьжээ. Тэрээр нөхөр нь сонгуульд нэр дэвшсэн үед нь сөрөг мэдээлэл гарвал унаж магадгүй гэж айгаад нэхсэн мөнгийг нь “Хаанбанк”-аар шилжүүлжээ. Шилжүүлэхдээ хүлээн авагч Нацагдорж гэдэг хүн болохыг мэдэж авсан байна. Ингээд л халдагчид баригджээ. Мөрдөн байцаалтын үед халдагчид хурлын даргын эхнэрийг өөрөө мэдээллийг нь худалдаж авах санал гаргасан гэж мэдүүлсэн гэнэ. Харин даргын эхнэр үгүйсгэж дарамтанд ороод арга буюу өгсөн гээд шилжүүлсэн мөнгөө нэхжээ. Дараагийн удаад “Шилмэл загвар”-ын загвар өмсөгчийг сүрдүүлсэн тухай хүргэнэ.
НУУЦ.мн
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.