НИТХ-ын дарга Д.Баттулгын захирамжаар НИТХ-ын хороод холбогдох алба хэлтэстэй танилцаж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаатай НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид танилцлаа. Танилцах хуралд НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа, тэргүүлэгч Д.Батбаяр, Ц.Энхцэнгэл, Д.Энхболд, төлөөлөгч Л.Шагдаррагчаа, р.Дагва, Б.Саранчимэг, Г.Ганбаяр, Б.Төмөрчулуун, Ц.Алтанцэцэг, ш.Одгэрэл нар оролцлоо. Хурлын эхэнд Нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү ажил байдлаа танилцуулав. Санхүү төрийн сангийн хэлтэс нь одоогийн байдлаар 19 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн төсвийг төлөвлөж, Улаанбаатар хоттой холбоотой бүх төсвийг зохицуулдаг юм байна. 2012 онд тус хэлтэс ажлаа 98 хувьтай биелүүлж, төсвийн нийт орлогыг 5 хувиар давуулан биелүүлжээ. Нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтэс төсвийн мөнгийг цаг хугацаанд нь холбогдох газруудад шилжүүлж өр авлага үүсгэхгүй байлгах талаар анхаарч ажилладаг юм байна. өнгөрсөн онд тус хэлтэс 1 их наяд 175 тэрбум 365 сая төгрөгийн гүйлгээг холбогдох төсвийн байгууллагуудад шилжүүлж, хэрэгжилтыг хянаж ажилласан хэмээн танилцууллаа.
Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа
1. Орон нутгийн сонгууль явагдаж өнгөрснөөс хойш танай байгууллагад халаа сэлгээ явагдсан уу?
2. Засаг даргын 2013 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг санхүү төрийн сангийн хэлтэс 100 хувь ханган ажиллаж чадах уу? Хэмээн асуулаа.
Э.Ганхүү дарга сонгуулиас хойш түүнээс өмнө ч манайх халаа сэлгээ хийгээгүй. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 100 хувь ханган ажиллах боломжтой. Энэ талаар санхүүгийн судалгаа хийж бодит дүгнэлтийг гаргасан гэв.
Л.Шагдаррагчаа төлөөлөгч нийслэл Улаанбаатар хот маань их хөгжлийн гараан дээр байгаа. Нийслэлчүүдийн ирээдүйг эрс өөрчилчлөх бүтээн байгуулалтын ажил энэ оноос эхлэн хийгдэнэ. Төлөөлөгч бидний хамгийн их санааг зовоож байсан зүйл бол засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгөний асуудал байсан. Харин танай хэлтэс тэрхүү ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгийг хангаж чадна хэмээн хэлсэнд баяртай байна. Та бүхэн нийслэлийн мөнгөний уутны амыг барьж байдаг ганц байгууллага. Тйимээс шилжүүлсэн мөнгөнийхөө хойноос ауждиттай хамтран сайтар шалгалт явуулж, мөнгөний шамшигдалт үүсгэхгүй байх талаар анхаарч ажиллаарай. Та бүхний ажил хэвийн, энэ бүтэц орон тоогоороо ажлаа сайн явуулж чадаж байгаа юм байна. ажлын өндөр амжилт хүсье гэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.