Казак түмний Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр /03.20/ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Барилдааныг МҮБХ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, Бес Богда бүргэд дэвжээ хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулсан юм.
Өчигдрийн барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, аймгийн арслан А.Сүмбээ, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Суманчулуун, О.Мөнхтөр, Ц.Нямдорж, Б.Баатарцол, Л.Лха-Очир, М.Еркебулан нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээ, Нью хаппи группийн бөх, зүүний магнай аймгийн хурц арслан Ч.Батчулуун найм даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Хантайшир дэвжээ, Засгийн газрын авто баазын бөх аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр долоо даван үзүүрлэлээ.
Ч.Батчулуун арслан нэгд Баян-Өлгийн А.Серикболыг, хоёрт Өвөрхангайн С.Галданцогтыг, гуравт Говь-Алтайн с.з Х.Алтангэрэлийг, дөрөвт Баян-Өлгийн с.з Б.Төмөрбаатарыг, тавд а.н Э.Элбэгбаярыг, зургаад а.а Б.Ганбаатарыг, долоод а.з Л.Цээсүрэнг, наймд а.х.а Ш.Шинэбаярыг тус тус орхин түрүүлсэн юм.
Шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат Хилчин спорт хороо, Бесбогда бүргэд дэвжээ, Рысжан ХХК-ний бөх аймгийн арслан Б.Баатарцол, Увс аймгийн Тэс сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн заан Л.Цээсүрэн нар шалгаран үлдэв. Б.Баатарцол арслан өнгөрсөн жилийн барилдаанд мөн их шөвөгт шалгарч байсан билээ.
Зургаагийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Б.Ганбаатар а.а
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Ш.Шинэбаяр а.х.а
3. Б.Баатарцол а.а - Н.Батсайхан а.а
4. Л.Цээсүрэн а.з - Б.Тайван а.н
Долоогийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Л.Цээсүрэн а.з
2. Ш.Шинэбаяр а.х.а - Б.Баатарцол а.а
Наймын даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Ш.Шинэбаяр а.х.а
/түрүүлсэн/ /үзүүрлэв/
Нийт сэтгэгдэл: 2
-
ТИЙМ ШҮҮ
ЗОЧИН 00 2013-03-21 12:35:33 202.9.47.131 (1) (0) -
Wow I must confess you make some very trhencant points.
Carlee 2017-03-17 03:24:43 46.161.14.99 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.