Ямар ч хүнд нойр хамгийн чухал. Ялангуяа нялх хүүхэд тэр бүр сайн унтаж чаддаггүй. Хүүхэд унтахгүй бол ээж нь мөн ялгаагүй нойргүй болно гэсэн үг. Заримдаа үүний цаана өвчин, өлөн байдал , хүүхдийн өсөлттэй холбоотой шалтгаан нуугдаж байдаг. Гэвч хамгийн их нөлөөлдөг зүйл бол хүүхдийн унтаж буй орчин юм.
Хэрвээ хүүхэд чинь нойр дутуу байдаг бол доорхи асуултыг өөрөөсөө асуугаарай.
1. Өрөө хэтэрхий халуун байна уу? Халууцсан үедээ хүүхэд уурлаж, тавгүйтдэг. Тиймээс өрөөний температурыг бууруулж байх нь зөв. Хучлагыг нь нимгэл.
2. Хүүхэд чинь ядраагүй биз? Нярай хүүхэд унтахын өмнө тайван байх хэрэгтэй. Хүүхдээ унтуулахаас өмнө усанд оруулж, өрөөний гэрлийг багасган, бүүвэйлээрэй.
3. Нярай хүүхдийг хөлд орж эхлэх үед нь унтах цагийг нь өөрчилж байх хэрэгтэй. Эхэн үед өдрийн цагаар унтуулж заншуул.
4. Өрөөнд дуу чимээ их байна уу? Хүүхэд өчүүхэн дуу чимээнд ч сэргэг байдаг тул хүүхдийн унтаж буй өрөөг нам гүн бүдэг гэрэлтэй байлга.
5. Хүүхэд айж цочиж байна уу? Тайвшруулах намуун хөгжим тавьж, бүдэг гэрэл асаа. Мөн орны толгой дээр нь дуртай тоглоомыг нь байрлуул.
Зарим хүүхэд тэр болгон унтаад байдаггүй ч шөнө сайн амардаг байхад нөгөө нь өдөр нойроо аваад шөнө сэрүүн байх нь элбэг байдаг. Гэлээ ч хүүхэд тайван байж сайн унтаж амрах нь хамгийн чухал.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ