Байнга шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг хайр найргүй шүүмжлэгч болдогЯвган хэрүүлд өссөн хүүхэд танхай балмад болдог
Тайван бус орчинд хүүхдээ өсгөвөл хүүхэд аймхай хулчгар болдог
“Хөөрхий минь” гэж үргэлж өрөвдөөд байвал хүүхэд сул дорой болдог
Хүүхдээ басамжилаад байвал их л бүрэг болдог
Бусдад атаархаад барьцаад байвал хүүхэд өөнтөгч, атаархуу болдог
Жаахан л асуудал үүсэхэд загнаад байвал хүүхэд өөрийгөө голж эхэлдэг
Урам итгэл өгч сургавал хүүхэд өөртөө итгэлтэй нэгэн болдог
Уужим сэтгэлээр өршөөж хандвал хүүхэд тайван хүн болдог
Магтаж өсгөвөл хүүхэд тань өөдрөг гэрэлтэй, тэмүүлэлтэй болдог
Хайрлаж өсгөвөл хүүхэд тань бусдыг хайрлах ухаантай болдог
Хүүхдийг цаг үргэлж анхааралтай өсгөвөл өөрийгөө хүндэлдэг болдог
Үргэлж харж хандуулж байвал хүүхэд мэриймтгий болдог
Харамгүй найр тавих сэтгэлээр өсгөвөл хүүхэд халамжтай болдог.
Эцэг эх нь шударга байвал хүүхэд шударга байхын чухлыг ухаардаг
Хүүхдүүдэд ижил тэгш шудрагаар хандвал хүүхэд зөв төлөвшилтэй болдог
Халамжлаад өсгөвөл хүүхэд эелдэг зөөлхөн болдог
Хамгаалж өсгөвөл хүүхэд хатуужилтай болж хүмүүждэг
Хайраар бялхсан эвсэг найртай гэр бүлд өссөн хүүхэд амьдралын ухаантай болдог
Охин биеэ эрт эвдвэл бие сэтгэл зэрэмдэг болмуй
Хөвүүн биеэ эрт эвдвэл бөгс хорхойсох өвчин буй заа
Хүн бүр дарга биш сайн эцэг эх болно.
Чингисээс өөрийн төрсөн охин Алаха бэхид үлдээсэн айлдруун:
Идэх өмсөхийг бах болгохыг цээрлэ, идэр насаа дэмий үрэхийг цээрлэ.
Сурах дадахаас хойрогшоохыг цээрлэ, сул суухыг жаргал болгохыг цээрлэ
Нас нэмэвч ухаан эс сууваас, бие өсөвч билиг эс сурваас хөхрөхүй дор гутамшиг, хөрсөн дээрх шившиг
Дурын жолоог сул тавибал хайрлах ёсон завхармуй
Азарганы ороо задгайравал, хураах байдас сувайрмуй
Ухаан ахар хүмүүн орон гэртээ ч төөрмүй, ухаан уужуу хүмүүн дэлхий тойровч алзахгүй
Сэтгэлд сэв үгүй ахул, хайр үл цуцармуй
Санаа эс хоёрдвол ханийн сэтгэлд сэв үгүй
Хэрүүл тасардаггүй айлд, зовлон басан хорогдиуй
Хэдэр ааштай хөвүүний сэтгэлд зүхэл бугшин хоргодмуй
Ц.Нацагдорж “Чингис хааны сургаалийн товчоон” –оос иш авлаа.
Дороти Лав Нолтэ, Ричель Харрис нарын Хүүхэд хүмүүжүүлэх увидас номноос санаа авч тусгав.
Нийт сэтгэгдэл: 1
-
Third Fl8#2r&woe30;My spouse and i are ***ready now delighted that Albert could perform his research on account of the strategies he had by means of your web content. It re***ly is on occasion perplexing to only ***ways be freely giving methods which some people could have …
Rowdy 2016-05-18 21:55:20 188.143.232.27
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ