Ардчилсан хувьсгал үүсч, Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд өчигдөр /2014-12-09/ боллоо.Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.
Ардчиллын ойн барилдааны түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” дэвжээ, “Ноёд” групп, “Мондэй” группийн бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр тодорч, Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, "ДЦС-4" ТӨХК-ийн бөх, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Таванхан” дэвжээний бөх, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарлаа.
Харин Дунд шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх улсын харцага Ц.Содномдорж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Их богд дэвжээний бөх аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн арслан Э.Даш нар үлдэв. Аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Э.Даш нар ижил цолтнуудаасаа илүү сайн барилдаж дунд шөвөгт том цолтнуудтай үлдсэн бөгөөд Б.Эрдэнэхүү арслан а.н О.Түмэндэмбэрэл, а.а Н.Золбоо, у.н Ц.Одбаяр, у.з М.Өсөхбаяр, у.х Л.Пүрэвжав нараар тав даваад үзүүр бөх улсын арслан П.Бүрэнтөгсд унасан бол Э.Даш арслан а.н Я.Алтантулга, а.а Б.Дэлгэрсайхан, у.х Б.Пүрэвсайхан, у.а Н.Батсуурь, у.х А.Цацабшир нараар тав даваад улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд унасан юм.
Барилдааны нэгийн даваанд улсын харцага Т.Мөнгөнцоож Өвөрхангай аймгийн харьяат Их Монголын хүчтэн дэвжээний бөх сумын заан Ж.Бямбадоньдод, улсын начин Б.Баянмөнх аймгийн начин Г.Ганбаатарт, улсын начин П.Ганхүү аймгийн начин Ц.Заяатүшигт тус тус өвдөг шороодов. Энэ даваанд барилдсан шилдэг 16 сумын заанаас ганцаараа нэг давсан Их Монголын хүчтэн дэвжээний сумын заан Ж.Бямбадоньд хоёрын даваанд зүүний магнай улсын аварга С.Мөнхбатыг өвдөг шороодуулаад гурвын даваанд Л.Пүрэвжав харцагад тахим буулгав.
Зургаагийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - гоц мөргөсөн
2. П.Бүрэнтөгс у.а - Б.Эрдэнэхүү а.а
3. Т.Өсөх-Ирээдүй у.х - Э.Даш а.а
4. Ц.Содномдорж у.х - Р.Пүрэвдагва у.н
Долоогийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Т.Өсөх-Ирээдүй у.х
2. П.Бүрэнтөгс у.а - Р.Пүрэвдагва у.н
Наймын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав /түрүүлэв/ - П.Бүрэнтөгс у.а /үзүүрлэв/
Нийт сэтгэгдэл: 1
-
буйртай сайхан аврага шүү
Зочин 2014-12-11 10:39:19 202.170.80.25
(1)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ