Монголд хүүхэдтэй гэр бүлийн салалт ихсэх тусам хүүхэдтэй хүмүүс гэрлэх нь нэмэгдэж байна. Хоёрдахь амьдралаа зохиож байгаа эмэгтэйчүүдэд хүүхдээ шинэ аавтай нь сайхан харилцаатай болгох нь тун бэрх хэргийн нэг байдаг. Иймд шууд гэртээ шинэ эр дагуулан ирж болохгүй. Эхлээд тэднийг таницуулж бие биенээ мэддэг болтол нь 2-3 сар дасгаж байгаад гэртээ авчирах хэрэгтэй. Гэхдээ шинэ аав хүүхэд хоёр хэр зэрэг дотносох нь хүүхдийн нас сэтгэлзүйн онцлогоос ихээхэн шалтгаалдаг. Хэл амаа олоход хамгийн хэцүү нь 4-12 насныхан гэнэ. 2-4 насныхан шинэ аавтайгаа маш амархан найзалдаг бол бүхнийг ойлгож мэддэг болсон өсвөр насныхан ихээхэн ярвигтай зан байдал гаргадаг. Тэдний илэрхийлдэг гол санаа нь гэр бүлд нь шинэ эр ирсэнээр өөрийнх нь эрх ашиг хэрхэн хөндөгдөх эсвэл хязгаарлагдах уу гэдэгт ихэд эмзэглэдэг. Иймд хүүхдэдээ шууд шинэ ааваа хүлээн ав гэж тулгаж хэрхэвч болохгүй. Шинэ аав ч гэсэн эхэндээ хүүхдийн найз нь ах нь болно гэсэн санаагаа эвтэйхэнээр ойлгуулах нь зөв гэнэ. Аав гэж дуудна хэмээн найдах хэрэггүй. Тэртэй тэргүй хэдий салсан ч гэсэн өөрийнх нь эцэг нь байгаа гэдгийг мартаж болохгүй. Гэр бүл судлаачид гурвантаа нөхөрт гарсан эмэгтэй тухай бүрд шинэ хүнийг аав гэж дууд хэмээн хүүхдүүддээ тулгаж байсан гашуун түүхийг сануулдаг. Эн нөхцөлд хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байсныг төсөөлөхөд ч бэрх гэнэ. Хүүхэд өөрөө хүссэн тохиолдолд л аав гэж дуудах боломж бас цаг хугацааг олгох хэрэгтэй. Ээжийн хувьд шинэ хүнийг хуучин аавтай нь харьцуулан магтах үйлдлийг ерөөсөө гаргаж болохгүй. Ингэснээрээ хүүхдийг шинэ нөхөртэйгөө улам л дайсагнуулна гэсэн үг юм. Учир нь ээж нь хүүхдэдээ төрсөн эцгийг нь муу муухай мэтээр хүчээр тулгах ойлгуулах гэсэн маш бүдүүлэг бодлогогүй алдаа гаргадаг. Түүнээс гадна шинэ аав гэрт ирэнгүүтээ шууд гэрийн эзэн шиг загнаж болохгүй гэнэ. Түүний оронд хуучин нөхрийнх нь тогтоосон дүрэм журмыг дагаж түүнд нийцэн явах нь хамаагүй ухаалаг алхам болно. Шууд гэрт нь ирэнгүүтээ захирах тушаах гэдэг шинэ дүрэм журам гаргадаг хүнийг хүүхэд хэзээ ч хүлээн авахгүй.Нийт сэтгэгдэл: 1
-
Hi Erick,Oh ya? Nice!!Iya nih, waktu itu gak lolos di hiring committee karena ***asannya baru 3 bulan di kantor yang sekarang. Well… mencoba untuk lihat hikmahnya saja, summer is coming here down under hehe Wait.. Google Jakarta? So they fin***ly will open their office there? I do wish you ***l the best. I might apply again sometime next year. Let me know how it goes. In the mean time, let’s connect. Please add me on Linkedin or G+.Areehs.Cndryo
Kaleigh 2016-05-18 22:27:12 188.143.232.32
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ