Хууль хяналтынхан Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн 2500 орчим компанийн нягтлан, захирал гээд 5000 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаагийнхан сарын өмнө 500 компанийн захирал, нягтланг шалгаж байна гэсэн бол энэ тоо гэрлийн хурдаар өссөн нь энэ. Нэмүү өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн 2500 компанийн нягтлан болон захирлыг шүүх буруутай гэж үзвэл “аав”-ынд зочилно. Өөрөөр хэлбэл, тэднийг яг адилхан үндэслэлээр буруутгаж, хоморголон хариуцлага тооцох нь. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол дээрх компанийн захирал, нягтлан нарт Эрүүгийн хуулийн Татвар төлөхөөс зайлсхийх /166/, Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах /233/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах /265/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /266/ гэсэн зүйл ангиар буруутган шалгаж байна. Эл хэргийг шалгахын тулд ЭЦГ, УМБГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарсан гэнэ.
Аж ахуйн нэгж бараа, үйлчилгээ худалдан авахдаа НӨАТ төлнө. Бараа бэлтгэн нийлүүлэгч нь ч НӨАТ төлдөг. Гэтэл тайландаа аль аль нь татвар төлсөн мэтээр бараа, үйлчилгээний үнийн дүнг өсгөх гэх мэтээр хуурамч бичилт хийдэг гэнэ. Түүнийг нь Татварын ерөнхий газрын хариуцсан албан тушаалтнууд тулгадаггүйгээс ийм хууль бус үйлдэл гаарсныг шүүмжлэх хүн олон байна. Үүнээс үзвэл, энэ хэргийн холбогдогч нарын тоо Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан, татварын байцаагчдаар хүрээгээ тэлэх нь.
Үүгээр ч зогсохгүй шалгалтын явцад тухайн компанийн удирдлагууд НӨАТ төлснийхөө хөнгөлөлтийг улсаас удаа дараа авсан тохиолдол ч илэрсэн аж. НӨАТ-ын падаан ашиглаж, татвараас бултсан гэх энэ хэргийн хохирлын хэмжээг одоогоор 500 тэрбум төгрөг гэж байгаа ч цаашид нэмэгдэх магадлалтайг эх сурвалж хэлэв.
Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 оны зургадугаар сард баталж, 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Ингэж олон хүн буруутан болох шалтгааныг зарим нь уг хуультай холбон тайлбарлаж байна. Нэг хэсэг нь эл хуулийг улсад ашигтай сайн хууль гэж тодорхойлж байхад нөгөө хэсэг нь маш муу хууль гэж дүгнэж байх жишээтэй.
Эл хуулиас болж 2500 компанийн захирал, нягтланг буруутгаж, шоронд хийвэл компани нь дампуурч, ажилчид нь гудамжинд гарч лааз өшиглөх гэж байна гэх юм. Түүнчлэн сүүлийн үед энэ хуулийг хүчингүй болгох тухай мессэж хүртэл олны дунд түгэх боллоо. 2500 компани энэ хуулийг зөрчиж байгаа нь амьдралд хэрэгжүүлэх боломжгүйг харуулж байна. Гадаадын зарим улс оронд олон нийтээрээ дагаж мөрдөх бололцоогүй хуулийг тэр дор нь хэрэгсэхгүй болгодог жишигтэй. Энэ мэтээр Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн эсрэг кампанит ажлыг хэрэгт холбогдсон компанийн удирдлагууд өрнүүлж эхэлснийг ч үгүйсгэх аргагүй. Кампанит ажлын зорилго нь мэдээж, хариуцлагаас бултах.
Дээрх компанийн захирал, нягтлан нарт Эрүүгийн хуулийн Татвар төлөхөөс зайлсхийх /166/, Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах /233/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах /265/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /266/ гэсэн хэрэгт буруутай эсэхийг мэдээж, шүүх тогтооно.
Дөрөв, таван жилийн өмнө 30 орчим Хадгаламж зээлийн хоршооны эзэн бусдын мөнгийг залилж, хууль бусаар ХЗХ-ны үйл ажиллагаа явуулсан гэж толгой дараалан яллуулсан. Энэ байдал одоо банкны захирал, нягтлангуудаар үргэлжлэх нь.
Үүнээс улбаалж, Монголд одоо хоригдож байгаа хүмүүжигчид дээр нэмээд 5000 хүн багтаах шорон бий болов уу гэсэн бодол төрөв. Сураглавал, улсын хэмжээнд гяндан, онцгой, чанга, жирийн гэх мэт дэглэмтэй 25 орчим хорих анги бий гэнэ. Мэдээж, шүүхээс буруутай гэсэн шийдвэр гаргавал дээрх 5000 хүнийг эдгээр хорих ангид ямар нэг байдлаар хуваарилж, багтаах л болж таарах нь. Багтахгүй бол шинээр шорон барина гэж бичиг цаас барин гүйж ч мэднэ. Хотын төвд амаржих газар барих гэж зургаан га газар хүсэхэд зөвшөөрөл өгдөггүй хэрнээ ийм хэмжээний газарт тодруулбал, ТЭЦ-4-ийн хажууд “тансаг” шорон барих зөвшөөрөл олгосон байх жишээтэй. Тэгснээ амаржих газрыг хаа байсан хотын захад, цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй, дэд бүтэцгүй хэсэгт барих зөвшөөрөл олгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл эмнэлэг нь баригдаж дуусаагүй, харин шинэ шорон “үйлчлүүлэгч”-дээ аль хоёр жилийн өмнөөс хүлээн авч эхэлсэн. Угтаа шорон хотын захад, амаржих газар хотын төвд байх учиртай. Гэтэл манайд эсрэгээрээ. Шорон барих нь нэгд, эмнэлэг барих нь хоёрт тавигдах асуудал гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй.
НӨАТ-ЫН ПАДААН АШИГЛАЖ, ХУУЛИЙГ ИНГЭЖ ЗАВХРУУЛЖЭЭ
Татварын ерөнхий газар одоогоос зургаан сарын өмнө татвар төлөгч нарт хандаж ийм нэгэн сэрэмжлүүлгийг хүргэж байжээ. Сэрэмжлүүлэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах явцад НӨАТ-ын падаантай холбоотой гарсан зөрчлүүдийг жагсаасан байна. Цагдаагийнхан мөрдөн байцаалтын нууц гээд 2500 компанийн удирдлагын холбогдсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа ч Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийг дараахь байдлаар зөрчсөн байх магадлалтай аж.
Татвар төлөгчдөд хандсан сэрэмжлүүлэгт тусгаснаар бол:
1. НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтад хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах.
2. Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ үйлдэж гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах.
3. Бусдаас НӨАТ төлж бараа ажил үйлчилгээ худалдан авснаар ня-бо бүртгэлийн худал бичилт хийж, НӨАТ-ын падаан бичиж, их хэмжээний хасалт хийх.
4. НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан бичих.
5. НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан авсан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох.
6. Татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо наймаацах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх.
7. Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх.
8. НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд нэг жил ба түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан гаргаж НӨАТ төлөгчөөс хасагдах болзол хангасан байхад уг хуулийн этгээдийг худалдан авч НӨАТ төлөгч бус этгээдийн Хайгуулын ажлын худалдан авалтад төлсөн НӨАТ-аа шилжүүлэн бүртгэж хасалт, буцаан авалт хийхээр худал тайлагнадаг зэрэг татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн ноцтой зөрчлүүд илэрч байна гэжээ.
Б.Алтанцэцэг
Нийт сэтгэгдэл: 43
-
deer n tatvariinhan uursduu nemegdene dee
Зочин 2012-09-24 12:22:31 202.126.89.174 (4) (0) -
ТАТВАРЫН ХУУЛИАС БОЛООД БАЙХДАА ЯАДАГ БАЙНА АА. ХУУЛЬ ЗӨРЧСӨН Л БОЛ ХЭРЭГЭЭ ХҮЛЭЭХ НЬ ЁС ЮМ ШҮҮДЭЭ. 2 САЯ ХҮН Ч ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛ ЯЛЛАХААС ЯАХ ЮМ БЭ...
Зочин 2012-09-24 12:24:18 203.91.112.12 (3) (4) -
á¿ãäèéã ààâûíä ÿâóóë õóóëèéã ãóóëü áîëîãäîã ñóðñàí íàðóóä íààäóóë ÷èíü
ýíõýý 2012-09-24 12:29:04 202.180.216.237 (1) (2) -
tatwariinhan tailan huraadag programmaa saijruul negdsen neg uy***daa holbootoi systemtei bolvol taarna
Зочин 2012-09-24 12:36:53 202.9.47.130 (4) (0) -
UUrsduu ter baitugai yumand urshuul uzuleed baidag biz dee. VAT ig 100 sayaas deesh bolgoh heregtei. Tegeed edgeer companyudiig tur neg udaa urshuuh heregtei shuu dee.
Зочин 2012-09-24 12:43:54 122.201.17.28 (5) (0) -
bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91915043 91914197
bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.mun borl 2012-09-24 12:49:28 122.201.18.149 (0) (2) -
Tom companyud tatvariin baitsaagch nartai***v***daj yumaa zohitsuuldag gesen yaria undesleltei bhaa.Nomin,Minii delguur bolon oor olon campaniig sh***gah heregtei.
harhun 2012-09-24 12:49:45 49.0.194.161 (1) (0) -
хэрэггүй хууль Ард түмнээ дарамталсан
Зочин 2012-09-24 12:50:49 202.179.16.15 (4) (0) -
tatvariin baitsaagch nar chn uursduu tolgoilogch nar n shvv deeeee jinhene oroltsdog garuud
Зочин 2012-09-24 12:54:57 202.55.186.20 (0) (0) -
Бүх захирал, нягтлангуудаа шорондоо хийгээд, дараа нь өөрсдөө өлбөрч үхээч
Зочин 2012-09-24 12:56:51 203.91.112.12 (5) (0) -
Ха ха ха монголчууд бүгдээрээ шоронд орж хэн нь хянагч болох юм болж байна аа? Ганц ерөнхийлөгч Ц. Хужаадорж хянаж харгалзаж дийлэхгүйн учир хятадыг оруулах далим болноо. Иймд төлбөрийг төлүүлээд больж үз дээ Хүн***сан хурээ талсан нь амьд бөгөөд дараагийнхаа***ж болж байхад энэ хэдийг төлбөрийг барагдуул тэгээд л болно
Зочин 2012-09-24 13:01:02 124.158.71.218 (1) (0) -
yu gesen ug we yah gej huuli gargasiin muu huuli bolohoor zorchij boldog hereg uu ene 5000 hun bugd baychuul bhoo ydahdaa ulsiig***ijolgui bolgoh blgui de uheh gej bsan huniig tsagiin omno ***chihw*** yah bol enentei ijilhen yum yriad bgaam bish uu
Зочин 2012-09-24 13:05:50 202.170.64.68 (0) (3) -
АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ААН-ҮҮДЭД ДАРАМТТАЙ БОЛООД Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ НӨАТыг ЭРГЭН ХАРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Зочин 2012-09-24 13:35:12 202.126.89.158 (8) (0) -
АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ААН-ҮҮДЭД ДАРАМТТАЙ БОЛООД Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ НӨАТыг ЭРГЭН ХАРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Зочин 2012-09-24 13:35:13 202.126.89.158 (5) (0) -
АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ААН-ҮҮДЭД ДАРАМТТАЙ БОЛООД Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ НӨАТыг ЭРГЭН ХАРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Зочин 2012-09-24 13:35:14 202.126.89.158 (5) (0) -
АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ААН-ҮҮДЭД ДАРАМТТАЙ БОЛООД Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ НӨАТыг ЭРГЭН ХАРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Зочин 2012-09-24 13:35:14 202.126.89.158 (5) (0) -
АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ААН-ҮҮДЭД ДАРАМТТАЙ БОЛООД Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ НӨАТыг ЭРГЭН ХАРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Зочин 2012-09-24 13:35:15 202.126.89.158 (6) (0) -
ene bol jinhene a***znii TOR
Зочин 2012-09-24 13:35:56 202.179.10.150 (0) (0) -
Ugas*** hergiin***iroloo l tolchiholdoo teged l hereg n heregsehgui bolno shte. Hud***aa ingej PR hiij orshooliin huuli garguulah ged bga ymu. En d***d ediin zasag herees heterlee. Zvger l uls bvh tatvaraa huraagaad surchihv*** ene tsoohon hund uul uurhai ch hereggui haragdaj bn. Jild tosovt 370 orchim terbum togrogiin orlogo ordog gehed huraaj chadaagui n 500 terbum togrog garchihsan bn shtee... arai ch de bga bizdee. Torgui bga ym shig l...
Зочин 2012-09-24 13:39:43 182.160.51.25 (0) (0) -
Тамга тэмдэгээ дарсан нөхдүүдэд арга хэмжээ аваач,ТЕГазар татвар төлөгчийн мөнгөөр амьдардаг нөхдүүд юу хийж байна,Гансүхээ чи юу хийж байына ,
Зочин 2012-09-24 13:47:01 119.40.98.10 (2) (2) -
Бүх ААН нь татан***гдаад түүнд ажиллаж байгаа ард түмэн хаачих вэ,Хуулиа эргээд нэг хараач, Жинхэнэ ажлын талбараа сөнөөчихөөд та нар ямар хэний мөнгөөр амьдарах в? ТЕГ-аа төсвиихөөн,
Зочин 2012-09-24 13:51:43 119.40.98.10 (6) (0) -
Гансүхийн багийхан ажлаа үнэн зөв хиигээч, гол нь та нар үйл явдлыг өөгшүүлж б,а
Зочин 2012-09-24 13:54:26 119.40.98.10 (3) (0) -
АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ААН-ҮҮДЭД ДАРАМТТАЙ БОЛООД Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ НӨАТыг ЭРГЭН ХАРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ГЭСНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ДЭЭР НЭМЖ ХЭЛЭХЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ БҮХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЯЛГАВАРЛАЛГҮЙ БҮГДИЙГ НЬ ЭНЭ ТАТВАРТ ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЯЛГАВАРТАЙ ХАНДСАНААС БОЛЖ ЗАРИМ НЭГ НЬ ЗАВШИЖ ЗАРИМ НЬ ХУУРАН МЭХЛЭХ ЗАМААР ОРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
Зочин 2012-09-24 13:59:27 202.179.13.232 (5) (0) -
АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ААН-ҮҮДЭД ДАРАМТТАЙ БОЛООД Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ НӨАТыг ЭРГЭН ХАРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ГЭСНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ДЭЭР НЬ НЭМЖ ХЭЛЭХЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ БҮХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЯЛГАВАРЛАЛГҮЙ БҮГДИЙГ НЬ ЭНЭ ТАТВАРТ ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЯЛГАВАРТАЙ ХАНДСАНААС БОЛЖ ЗАРИМ НЭГ НЬ ЗАВШИЖ ЗАРИМ НЬ ХУУРАН МЭХЛЭХ ЗАМААР ОРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
Зочин 2012-09-24 13:59:57 202.179.13.232 (7) (0) -
ЭСВЭЛ ЭНЭ ТАТВАРАА УСТГАХ ХЭРЭГТЭЙ. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ААНБ-УУД АШГИЙН БОЛОН БУСАД ОЛОН ТӨРЛИЙН ТАТВАРУУД ХАНГАЛТТАЙ ТӨЛЖ БАЙГАА. ЭНЭ ТАТВАР УСТВАЛ БАРАА БҮТЭЭГДХҮҮНИЙ ҮНЭ ӨРТӨГ 20-30 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРНА. ИНГЭЖ ШУУД БУСААР АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР ДАРАМТ БОЛДОГ БАЛАЙ ТАТВАРЫГ УСТГАВАЛ ТААРНА.
Зочин 2012-09-24 14:02:39 202.179.13.232 (7) (0) -
ЭСВЭЛ ЭНЭ ТАТВАРАА УСТГАХ ХЭРЭГТЭЙ. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ААНБ-УУД АШГИЙН БОЛОН БУСАД ОЛОН ТӨРЛИЙН ТАТВАРУУД ХАНГАЛТТАЙ ТӨЛЖ БАЙГАА. ЭНЭ ТАТВАР УСТВАЛ БАРАА БҮТЭЭГДХҮҮНИЙ ҮНЭ ӨРТӨГ 20-30 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРНА. ИНГЭЖ ШУУД БУСААР АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР ДАРАМТ БОЛДОГ БАЛАЙ ТАТВАРЫГ УСТГАВАЛ ТААРНА.
Зочин 2012-09-24 14:03:00 202.179.13.232 (5) (0) -
Хэдэн тэр бумаар татвар төлөхгүй байгаа УИХ гишүүдийг ч шоронд хамт хий
Зочин 2012-09-24 15:17:46 119.40.98.10 (0) (1) -
Хуулиа эргэн харах нь зүитэй буруу татварын тогтолцоотой
Зочин 2012-09-24 15:19:19 119.40.98.10 (3) (0) -
Ер нь энэ хууль их дарамтай шүү дээ
Зочин 2012-09-24 15:21:49 119.40.98.10 (2) (0) -
энэ хууль их дарамт болох юмаа ард түмэн энэ НӨАТ татвар төлж амьдарч байна цалингаас нь НД 10хувь ХХОАТ 7000 хөнгөлөөд 10 хувь дээрээс нь худалдаж авч байгаа бараа болгоноосоо 10 хувь татвар төлж байхад ард түмэн яаж сайхан хангалуун амьдарах юм бэ манай улсын татварын дарамт арай их юмаа 76 тэжээх гэж өглөөнөөс орой болтол 12 цаг ажиллах юм татвараа хөнгөлөөч малуудаа ард түмэн туйлдаж байна шүү дээ
зочин 2012-09-24 15:55:19 202.179.20.150 (3) (0) -
Tatbariin baitsaagch nae uursduu oroltstsoniig medeh yum ba
a 2012-09-24 16:22:48 202.126.89.215 (1) (0) -
Болохгүй байгаа болоод л тэгж бүгдээрээ 2, 3 мянгуулаа бултаад байгаа юм шүү дээ. Илэрсэн нь энэ болхоос илрээгүй нь нэмэдэх юм бол манай улсын бүх компаниудын тоо дурайтал гараад ирнэ дээ.
Зочин 2012-09-24 16:31:26 202.179.10.150 (2) (0) -
Tatvart tavih hemjeegee ergej neg haraach. Ulsiin tusviinhuniig tejeeh gej huviin hevshliinhen ard tuem yadarch bn shd. Hajuud ni zugeer tejeelgechihgui***n daramt. Yadaj ugluunii 8-17 tsag hurtel ajilladag bolsnoos hoish turiin ***baniihanii ajilladag tsagiig ni bagasgachihsan. Ugluu 9 unguruuj ireed oroi 4 unguruud tardag, arai dendnee.
Зочин 2012-09-24 16:33:33 202.72.245.194 (1) (0) -
Энэ НӨАТ-ийн 10% чинь бараа ажил үйлчилгээндээ шууд шингээд ард түмэн бүгдээрээ төлж байгаа татвар шдээ. Наад яриад бгаа 5000 гарууд чинь тэгтлээ баяжсан***нууд биш бх гэж бодогдоод... Эдийн засаг, санхүүгийн анхан шатны мэдлэгтэй юм***цгаагаач
Зочин 2012-09-24 16:44:32 203.194.116.68 (1) (0) -
нэг тэнэг гар л***ан падаан зарсан юм бишүү... тэр ***ыг сайн хашраа
Зочин 2012-09-24 16:45:29 203.194.116.68 (0) (0) -
bitii***aad bai y***aa uur, shudarg***r tulsunguud ni yaahiin teeed
Зочин 2012-09-24 16:51:30 122.201.18.155 (0) (0) -
АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ААН-ҮҮДЭД ДАРАМТТАЙ БОЛООД Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ НӨАТыг ЭРГЭН ХАРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ene uneheer unen shuu
Зочин 2012-09-24 17:10:49 202.55.186.20 (1) (0) -
Болохгүй байгаа болоод л тэгж бүгдээрээ 2, 3 мянгуулаа бултаад байгаа юм шүү дээ. Илэрсэн нь энэ болхоос илрээгүй нь нэмэдэх юм бол манай улсын бүх компаниудын тоо дурайтал гараад ирнэ дээ. ene unen
Зочин 2012-09-24 17:11:26 202.55.186.20 (2) (0) -
АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ААН-ҮҮДЭД ДАРАМТТАЙ БОЛООД Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ НӨАТыг ЭРГЭН ХАРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Зочин 2012-09-24 17:12:05 202.55.186.20 (0) (0) -
ene tatvariig bvr moson boloh heregtei AAn vvded hang***ttai daramt tatvar bii mongold biznes erhelleh gedeg mash hvnd asuud*** iimees ard tvmen mongotei bolj chadahgvi hedhen monofolyyd heden veree ideh horongoo hiij bna d***
sangiin said 2012-09-24 20:22:57 202.55.191.57 (0) (0) -
хууль асуудалтай байгаа нь тодорхой.Yur n ene olon kompaniudiig sain y***gaj s***gah heregtei zarim neg n X tailan gargadag murtluu uchnuun jil VAT iin barimt l zarj amidarch bsan z***illangiin garuud bna tegeed ch ТЕГ t uurt gol asuud*** bgaash dee.ene olon kompani chin huuli zurchihgui gesen dee z***ilagch nar bolon ter gansukh metiin argand orson yum bishuu....!!!!!!!!!!!!!!
ААН 2012-09-24 20:37:26 27.123.214.109 (3) (0) -
unen
ulaana 2012-10-10 12:26:35 202.55.186.20 (1) (0) -
VAT-г 100 сая болгоё жижиг компани хэцүү байна шүү дээ
Зочин 2012-11-01 14:00:52 202.180.219.23 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.