Сүүлийн өдрүүдэд "Ё.Отгонбаяр Булганд нэр дэвшинэ” гэсэн мэдээ цахим ертөнцөөр дүүрэн гарч байна. Тэр яагаад гэнэт амь ороод эхлэв гэдэг нь сонин. Ниргэсэн хойно нь хашгирав гэж мөн ч үнэн үг юм. Булганчууд нэр дэвшигчээ тодруулаад аль хэдийнэ сонголтоо хийчихсэн байхад Ё.Отгонбаяр гишүүн тойргоороо яваад эхлэж буй сурагтай. Өнгөрсөн дөрвөн жил тийшээ зүглэсэн нь тоотой. Мань хүн эхэндээ жагсаалтанд орчих юм чинь гээд булганыханг тоогүй байх. Ямар сайндаа л Булганы улстөрчдийн жагсаалтад эхний тавд ч багтаж чадахгүй цохьж явсан. Нам дотроо хор найруулсаар байгаад ирэх сонгуульд Булганд дэвших эрхээ авдаг юм байж. Гэтэл дөрвөн жил шилээ ч харуулаагүй түүнийг булганчууд сонгох уу. Эргэлзээтэй л юм. Тос түрхээд торгоор ороосон ч Ё.Отгонбаярыг булганчууд гадарлахтайгаа болсон. Ямар сайндаа л "Эхнэрийнхээ дансаар төрийн мөнгө идсэн анхны хүн булганых” гээд нэг хэсэг шуугиа биз дээ. Уг хэрэг "Хохирогчгүй” гэсэн үндэслэлээр хаасан байдаг. Уг нь хохирогч нь Монголын ард түмэн, мөн булганчууд л даа. Ингэж нутгийнхаа нэрийг шороотой хутгасан нөхрийг яаж булганчууд тоох билээ. Харин Ардын нам Ё.Отгонбаярыг дэвшүүлбэл Ардчилсан намаас дэвшиж буй О.Амартүвшинд зөөлөн боорцог ирлээ л гэсэн үг. Хоёр том нам нууцаар ямар тохироо хийснийг хэн ч мэдэхгүй. Хэрэв О.Амартүвшинд Ёоок гэсэн зөөлөн боорцгыг хаяж өгсөн бол ирэх дөрвөн жилд Булганд цэнхэр туг намирна. Ё.Отгонбаяр ч гэсэн "УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй” гэдэг харьялалаас гарч хэрэг нь задарч дээлээ нөмрөх нь тодорхой биз.Ц.Мишээл
Эх сурвалж: Тоншуул.мн
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ