40 сая долларын тендерээ алдсан “ZTE” компанийхан Ё.Отгонбаярыг эргүүлэн татуулна гэжээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

БШУЯ-ны тендерийн булхайнаас хамгийн том нь багш нарыг зөөврийн компьютерээр хангах 40 сая долларын төсөл юм.  Өнгөрсөн 2-р сараас урд хөршийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд боловсролын салбарт тодорхой төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарсан.  Сонгууль тулсаныг ч хэлэх үү МАН-ынхан амлалтаа биелүүлэхээр шийдэж тухайн үеийн БСШУЯам ч “Шинэ зууны боловсрол” гэдэг төсөл зохион Монголын бүх багш нарт зөөврийн компьютер авч өгөхөөр бөөн юм болсон.  Боловсролын салбартаа л томд орох энэ төслийн нийт өртөг нь 40 сая доллар болсон.  Ийм их мөнгийг ном журмын дагуу зарцуулах ёстой байсан ч эрх мэдэлтнүүдийн урт гар хөлөөс болоод бүтэлгүйджээ.  БСШУЯ-ны экс төрийн нарийн Д.Далайжаргалын ахалсан Үнэлгээний хороо нь 40 саяын тендерийг дөрөвхөн сарын дотор шалгаруулах нэрээр холион бантан болгосон аж.  Нэгэнт урд хөршийн зээлээр санхүүжүүлэгдэх төсөл тул Хятадын компаниуд шалгарах нь тодорхой байсан.  Ингээд эх орондоо төдийгүй Азид томд орох “ZTE” болон “Haier” хоёр тунаж үлдсэн ч Үнэлгээний хороо эхний компанид нь “хайр зарлаад” явчихжээ.  Сонирхолтой нь  “ZTE” нь компьютер үйлдвэрлэгдэггүй ч яагаад ч юм технологийн давуу талтай хэмээгдэн зөөврийн компьютер нийүүлэх тендерт ялсан аж.  Ямар ч давуу “талгүй” хэмээн гологдсон “Haier” шүүхэд хандсанаар төсөл гацаж БСШУЯамныхан учиргүй сандралдаж янз бүрийн арга хэрэглэсэн ч багш нарын гар дээр юу ч тавьж өгсөнгүй.  Энэ бүх явдлаас болж сонгуулийн өмнө МАН-ын бас нэгэн том амлалт нурж яам толгойлж байсан Ё.Отгонбаяр сайд намаа балласан хэрэгт унасан.  Өдгөө АН засаг барьж хууль хүчнийхэн ч МАН-ын нөхдийн бужигнуулсан тендерийг араас шургуу хөөцөлдөж эхэлсэн.  Хэдхэн хоногийн өмнө дээр өгүүлсэн 40 сая долларын шүүх хурал болж  асуудал хариуцсан Үнэлгээний хорооныхон шүүхийн хонгилд уйлж унжин инээдтэй бас ичигвэртэй явдал өрнөжээ.  Сангийн яам болон Үнэлгээний хорооны төлөөлөгчид  хятад компанийхандаа загнуулан нус нулимс болохыг олон хүн харж.  Цаагуураа экс сайд Ё.Отгонбаярыг эргүүлэнэ татуулна хэмээн сүрдүүлсэн тухай ч яриа гарсан.  Учир нь шүүх хуралд тендерийн шалгаруулалтыг хариуцаж зохион байгуулсан жинхэнэ эзэд нь ирэх ёстой байсан ч зугтаад алга болжээ.  БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр гишүүн болсон бол төрийн нарийн Д.Далайжаргал нь аль хэдийн огцорсон гээд ирээгүй  тул Үнэлгээний хороонд орсон Сангийн яам, БШУЯамны төлөөлөгчид л арга буюу шүүхийн өмнө очсон аж.  Шүүх хурлаар хэд хэдэн ноцтой асуудал хөндөгджээ.  Юуны өмнө БСШУЯ “ZTE”-тэй гэрээ байгуулаад зөөврийн компюьтер авсан бол улсад 8 тэрбум төгрөгийн хохирол учрах байсан нь тогтоогдсон гэнэ.  Учир нь  “Haier” болон бусад оролцогч компаниуд хямд унийн санал өгсөөр байтал хамгийн өндөр үнэ хэлсэн компанийг шалгаруулсан нь нэгэнт ил болжээ.  Эрүүгийн хуулиар 8 тэрбум нь үлэмж их хохирол гэж зүйлчлэгддэгийг мэдсэн Үнэлгээний хорооныхон үхтлээ айсан гэнэ. Бас нэг ноцтой асуудал яригдсан нь экс сайд Ё.Отгонбаярын  “Haier” компаниас авсан тоног төхөөрөмж гэнэ.  Тухайлбал Тусгаар тогтнолын ордны тохижилтонд нэрээр авсан иж бүрэн төхөөрөмж, Кембрижын туршилтын төсөл нэвтрүүлж байсан сургуулиудад өгсөн компьютерийн иж бүрэн лаборатори гээд нэлээд их зүйл салгачихсан аж.  Хувьдаа авсан ч зүйл байгаа бололтой.  Мөн экс төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргалын  “ZTE” компанийхантай нийлчихээд  “Haier”-ын төлөөлөгчийг “шүүхэд гаргасан өргөдлөө тат” хэмээн дарамталж байсан баримт ч гарч иржээ. Ё.Отгонбаяр гишүүн сайд байхдаа Бээжинд дэх  “Haier”-ын төв байранд очин “40 сая долларын асуудлаар тохирьё, танайх өргөдлөөсөө татгалзчих” хэмээн ярьсан бичлэгийг үзүүлсэн нь шүүх хурлын жинэхэн сенсааци болсон гэнэ.  Ингээд шүүхийн шийдвэр гарч Үнэлгээний хорооны шалгаруулалтыг хүчингүйд тооцон тендерийн журам зөрчсөн хэмээн  “ZTE” компанийг тендерт оролцох компаний жагсаалтаас хасаад хаячихаж. 

 WORD.MN Б.Алимаа

Нийтэлсэн: 2012-11-07 11:30:33

Нийт сэтгэгдэл: 12

  • Зочин

    thanks

    Зочин 2012-11-08 07:55:00     98.231.204.29          (0)       (0)
  • Зочин

    ICHIJ SANDRAHDAA NUUR NI CHAS ULAAN BOLCHIHDOG ENE HUNEES IH YUM GARAH BH SHUU

    Зочин 2012-11-08 10:43:34     182.160.22.73          (0)       (0)
  • Зочин

    bagsh nar ooriinxoo ajiliin bagajiig oorsdoo av*** daa

    Зочин 2012-11-08 11:38:04     203.194.115.89          (0)       (0)
  • Зочин

    Отгонбаярыг эргүүлэн татах хэрэгтэй.

    Зочин 2012-11-08 11:59:57     103.10.22.66          (0)       (0)
  • Зочин

    Отгонбаярыг эргүүлэн татах хэрэгтэй.

    Зочин 2012-11-08 11:59:57     103.10.22.66          (0)       (0)
  • Зочин

    SAID BAIHDAA YU HIISIIN NYAMKAGIIN TUREESNII UNETEI BAIRAND L ORJ SUUSAN GEJ HEVLELEER UNSHSAN

    Зочин 2012-11-08 12:26:17     122.201.18.143          (0)       (0)
  • Зочин

    Компьютероо авах хэрэгтэй.Ё.Отгонбаяраас авна.Тэр их мөнгийг сонгуульд зарцуулсан.МАН нөхөд дандаа тэгдэг золигнууд

    Хадаа багш 2012-11-08 13:08:42     122.201.22.50          (0)       (0)
  • Зочин

    Otgonbayariig erguulen tataach ee. ATG yer ni yu hiij bna aa. Ene chini ih mungu bna shuu dee.

    Зочин 2012-11-08 14:27:00     202.131.226.66          (0)       (1)
  • Зочин

    40 сая доллар компютерт зарцуулаад байхдаа яадаг юм бэ. Энэ чинь буцаж ашиг болж ирэхгүй 1 жилийн дараа хуучирч хоцорсон эд л болно. За хүний оюуны хөгжилд хөрөнгө оруулсан энэ тэр гээд бичих л байх. тэгээд ч авах компютер нь одоо бараг ашиглахаа байсан агуулахуудад овоолгоотой байгаа хэдэн НЕТБҮҮК-үүд л байгаа даа. Нөүтбүүк биш шүү. НЭТБҮҮК, НӨҮТБООК хоёр чинь хоорондоо бенз, лада хоёр шиг ялгаатай эд

    Зочин 2012-11-08 14:33:23     122.201.18.158          (1)       (1)
  • Зочин

    ene said arai denduu hetersen bna aa yu gesen ug ve. Alvan tusha***aa urvuulan ashiglasan bna shde

    Зочин 2012-11-08 14:36:49     202.131.226.66          (0)       (0)
  • Зочин

    ХАР АРИУКАДАА БАЯР ХҮРГЭЕ

    Зочин 2012-11-08 17:13:06     203.91.118.83          (0)       (0)
  • Зочин

    ene tegenee,,, bas uruulaa shivuulee yu daa,,,

    Зочин 2012-11-09 06:56:29     202.21.106.29          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.