Чингэлтэй дүүргийн 11 хороо буюу эмх замбараагүй шахалдсан гэр хорооллын хашаа, байшингуудын дунд орчин цагийн өндөр байшин сүндэрлэн боссон нь нэн содон.
“Нарлаг дэнж” нэртэй тус худалдааны төв тун удахгүй үүд хаалгаа нээж, үйл ажиллагаа явуулах нь. Тус худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Ч.Цэцэгсүрэнгээс энэ тухай тодрууллаа.
-“Нарлаг дэнж” худалдааны төвийн бүтээн байгуулалт нь хэзээнээс эхэлсэн бэ?
-2018 оны тавдугаар сарын 1-нээс барилгын үйл ажиллагаа эхлээд үндсэндээ оны өмнө арван хоёрдугаар сарын 25 гэхэд дуусгавар болсон.
-Бүх цаг үед нийслэлчүүд хамгийн хямд махыг худалдан авахаар зорьж ирсэн газар бол танай эсрэг талын дэнж. Цогц үйлчилгээтэй худалдааны төв сүндэрлэснийг харахад ямартаа ч бизнес эрхлэгчид тохилог, дулаан орчинд үйл ажиллагаа явуулах нь ээ?
-“Нарлаг дэнж” бол орчин үеийн шийдэлтэй цогцолбор юм. Энэ дэнжийнхээ нүүр царай гэж хэлбэл буруудахгүй байх. Хүний хэрэгцээт хүнс, барааны бүх тасаг нэг дор төвлөрч, урсдаг шат, автомашины нэгдсэн зогсоол, найдвартай харуул хамгаалалт, камержуулалтыг цогцоор шийдсэн. Түрээслэгчдийнхээ зогсоолыг хүртэл тун удахгүй өргөтгөнө. Аажимдаа тэлэх ажлуудыг үе шаттайгаар төлөвлөөд байна.
-Зөвхөн хүнсний зүйлс биш хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн худалдаалагдана гэхээр онцлогтой санагдлаа.
-Бүтээгдэхүүний төрөл гэвэл хязгааргүй. Дөрвөн давхар барилгын бүх лангуу, павильоныг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулж байна. В1 давхарт мах шулах цэг, мах машиндах цэгийг төвлөрүүлж, махны хөргүүр, гүн хөргүүр буюу энгийн хөргүүрийг байршуулсан. Ийм учраас хэрэглэгчид хэрэглэгчид мах, махан бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан, цэвэр орчноос худалдан авна гэсэн үг. Хадгалалтын горимыг бас шийдсэн байгаа. Хоёрдугаар давхартаа бол хүнс, нарийн боов, ус ундаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүний тасгууд бий. Бөөний, жижиглэнгийн бүх төрлийн худалдаа явагдана гэсэн үг. Хүнсний дэлгүүрүүд, ТҮЦ эрхлэгчид эндээс бөөний үнээр бараа татах боломжтой. Хотын төв буюу Нарантуул руу чиглэсэн урсгалаас хэсэгхэн нь ч гэсэн наашилж, хотын бөглөрлийг саармагжуулахад бага ч атугай нөлөөлөх байх. Учир нь манай автомашины зогсоол том шүү дээ.
Айл өрхүүд жижиглэнгийн болон бөөний үнээр худалдан авалт хийх асуудал мэдээж нээлттэй. “Нарлаг дэнж” худалдааны төвд үсчин, гоо сайхнаар үйлчлүүлэх боломжийг ч бид хэрэглэгч, худалдан авагчаа хүндэтгэн төвлөрүүлээд байна. Энийг дэлгэрүүлээд хэлчих нь зүйтэй гэж бодлоо. 00 давхарт Гурил, Мах, Хүнсний ногоо, Мах машиндах, Махны шулааны цэг, Гэсгээлтийн, хөргүүрийн цэгтэй, 1 давхарт нарийн ногоо, хиам, өндөг, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны шинжилгээний лаборатори ажиллана, 2 давхарт архи, ус, ундаа, тамхины бөөн, чихэр, нарийн боов, торт, Итали зайрмаг, ТЭСО, шар доктор, эмийн бөөний төв, иргэдийн даралт үзэх. хүчилтөрөгчийн коктейлоор үйлчлэх гэх мэт эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх цэг бий. Хүнсний бөөний бараа, Юнтелийн салбар иргэдэд үйлчилнэ, 3 давхарт эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, хүүхдийн хувцас, хүүхдийн тоглоом, шашины эдлэл, гэр ахуй, гоо сайхан, цахилгаан бараа, цагаан хэрэглэлийн лангуунууд байршина, 4-р давхарт иргэдэд үйлчлэх зоогийн газар, үсчин, гоо сайханы салон, хувцас захиалга засвар, хими цэвэрлэгээ, Хадгаламж зээлийн хоршоо, мөн бэлэн хувцасны тасаг бий.
-Хаан банкны томоохон салбар “Нарлаг дэнж”-д байршсан явдал бизнес эрхлэгч худалдан авагчдад бас давуу тал болжээ.
-Чингэлтэй дүүргийн хойшоо Дэнжийн мянга чиглэлд Хаан банкны хамгийн том салбар манай худалдааны төвд үйл ажиллагаагаа яьуулаад эхэлчихсэн ажиллаж байна. 5800 м2 талбайтай авто машины зогсоол, нэг давхрын 1180м2. талбай, зоорийн давхраас эхлээд нэг, хоёр, гурав, дөрвөн давхар нийлээд 6000 гаруй м2 талбайд үйлчилгээ явуулах боломжтой ашигтай талбайтай.
-Барилгад тавигдах бүх төрлийн стандарт шаардлага байна шүү дээ. Тэдгээрт доголдол гаргахгүйн тулд юуг чухалчилсан бэ?
-Манай гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагууд олон жил барилга байгууламж барьж, ашиглалтад өгчихсөн туршлагатай компаниуд. Үндэсний сайн компаниудыг сонгосон. Барилгын хувьд чанар маш сайн. Бид сэтгэл хангалуун байгаа.
-Маш олон хүнийг ажлын байраар хангах нь байна шүү дээ?
-800 гаруй түрээслэгч байна. Энд бүртгэлд ороогүй тэрэгчин, туслах ажилчид бас олон.
-Хоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийнэ гэж байгаа шүү дээ. Нээлтийн онцлог юу вэ?
-Дулаан тохитой, цэвэр соёлтой, гадна талбайгаа цогц шийдсэн, иж бүрэн үйлчилгээний төв буюу худалдааны төвөөр үйлчлэхэд бэлэн болсоноо хэрэглэгчдэдээ таниулах явдал юм. Мөн хамтлаг, дуучдын нэгдсэн тоглолттой. Манайх өглөө 08:00-20:00 цаг хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байна. Зуны улиралдаа ажлын цагаа уртасгаад 21:00 цаг хүртэл ч ажиллах боломжтой.
-Тэр бас давуу тал юм аа. Манайд өглөө эрт онгойдог зах ховор?
-Өглөө 08:00-20:00 цаг гэж төлөвлөж байгаа. Махны бөөний худалдаа бол шөнийн 03:00 цагаас эхэлнэ. Иймд хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд эндээс ирж хүнсээ татах боломжтой. Дөрөвдүгээр сарын нэгнээс эхлээд гадна талбайгаа павильонжуулна. Энд мах, гурил, ногооны бөөний төвүүд үйл ажиллагаа эрхэлнэ.
-Түрээслэгчид маань ирээдүйтэй ажлын байрыг сонгож байгаа юм байна. Та бүхэнд амжилт хүсье.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.