Таван толгойн нүүрсний тээвэр хулан, хар сүүлтийг мухардалд оруулжээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Уул уурхайг байгаль ор­чинд нөлөө багатайгаар төлөв­лөх нь манай улсын хувьд зайлш­гүй тулгамдаж буй. Байгаль хамгаалал, уул уурхайн хөгжлийн тэнцвэртэй хослуулах чиг­лэлээр боловсруулсан да­раахь арга туршлагыг дэлхийн олон оронд хэрэгжүүлж эхэлжээ. Уул уурхайн хөгжлийг байгаль ор­чинд нөлөө багатайгаар төлөвлөх арга буюу баялаг нөөцийг хэрэглэхээс зайлсхийж татгалзах.

Хэрвээ үйл ажиллагаа явуулсан бол зайлшгүй нөхөн сэргээх буюу хохирлыг нь бууруулах арга хэмжээ авах. Нөхөн сэргээлт хийсэн ч тухайн газар нутаг, байгаль орчин хэвийн байдалдаа орохгүй бол учруулсан нөлөө болон хохирлын зөрүүтэй тэнцэхүйц газар нутаг, амьтан ургамлыг дүйцүүлэн хамгаалах.
Манай улсын хувьд өнөөдрийн нөхцөл байдалд байгалийн баялгийн нөөцийг хэрэглэхээс татгалзах бус харин хэтэрхий улайран шунахайрдаг. “The nature conservancy” байгууллагын судалгаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 41 хувьд уул уурхайн ашиглалт явуулахад нээлттэй гэсэн зураглал гарчээ. Харин нөхөн сэргээх аргыг нүд хуурах маягаар хийсэн болоод л өнгөрдөг. Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад нэгэнт алдагдсан байгалийг 100 хувь унаган төрхөнд нь оруулна гэж хэзээ ч байхгүйг салбарынхан мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрчихсөн.  Нэг компани 50-60 жил олборлолт хийсэн бол тухайн жилтэй тэнцэх хугацаанд  экологийн  үйл ажиллагаа огт  явагдаггүй гэдгийг уул уурхайн компаниуд боддог болов уу. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд манай улсад гурав дахь аргыг хэрэгжүүлэхээс өөр замгүй. Нийт нутаг дэвсгэрийн 41 хувьд уул уурхайн ашиглалт явуулбал байгаль хамгаалал, малчдын бэлчээр, ус гээд ар, араасаа асуудал ундарна. Биднийг хүрээлэн буй байгаль орчин өөр, өөрсдийн гэсэн нарийн зохион байгуулалт, хил хязгаартайгаар амьдарсаар ирсэн.
Харин Монгол Улс хаана нь уул уурхайг хөгжүүлж, аль нутаг дэвсгэрээ хамгаалах талаар бодлого хэрэгжүүлдэггүйгээс жалга дов бүрт уурхай нээх болсон. Харин энэ бүхэн ялангуяа говийн бүс нутагт хэрхэн нөлөөлж буй талаар АНУ-д төвтэй “The nature conservancy” байгууллага судалгаа хийжээ. Тэдний судалгаагаар хулан, хар сүүлтийн хамгийн том сүрэг Оюу толгойгоос баруун тийш  амьдардаг аж. Гэтэл Таван толгойн чиглэлийн зам тавигдаж, 24 цагийн турш тасралтгүйгээр хүнд даацын автомашинууд нүүрс тээвэрлэж, төмөр зам тавигдахаар болсон. Энэ бүхнээс шалтгаалан өнөө сүрэг нь хэсэгхэн газарт гацчихсан гэнэ. Өвсөн тэжээлтнүүдийн хувьд бэлчээр, усны соргогийг бараадан явж байж тарга тэвээргээ авдаг.

Гэтэл тэр амьдралынх нь хэрэгцээт хоол тэжээл, унд ус, эрч хүчээ авах замыг нь хаагаад хаячихжээ. Уг байгууллагын судалгаа дуусахаар үүнээс өөр ямар сөрөг нөлөөлөл гарах нь тодорхой болох аж. Хэрвээ аюулд орохоор  байвал өөр газарт нутагшуулах болон  дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ авах гэнэ. Энэ нь экологи талаасаа маш муу шийдвэр учир эсвэл чөлөөтэй нүүдэллэх гарцуудыг зам барихдаа хийх ёстой аж. Жишээ нь, Америкт голын дунд хаалт барихдаа энэ бүгдийг төлөвлөн барьдаг байна. Хаалт барилаа гэхэд далангийн хажуугаар загас үсчээд гарах боломжтой гарцуудыг заавал хийдэг гэнэ. БОАЖЯ-ны захиалгаар тус байгууллага “Петро Чайна Дачин тамсаг” компанийн байгаль орчинд дахь нөлөөллийн судалгааг хийжээ. Хичнээн цооногтой талаархи мэдээллээ нууцалдаг байсан учир сансрын зургаар судалгаа хийжээ.

Гэтэл сансраас харснаар нийтдээ 200 гаруй цооногтой байжээ. Дээрх цооногуудын улмаас хялгана голлосон хээрийн 4276 км квадрат газарт ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлсэн гэсэн тооцоог гаргажээ. 
Ийм учраас дээрх компани тухайн хэмжээний газарт дүйцүүлэн хамгаалал хийх ёстой гэдгийг тогтоосон.   

Нийтэлсэн: 2012-06-08 16:08:55

Нийт сэтгэгдэл: 4

  • Зочин

    HUMUUSEE MONGOLCHUUDAA ANHAAR ENE BOL MASH TOM EMEGNEL . NAAD NUURSEE UMHII HUJAAD UHUULAAD DARAA NI YAMAR GAZAR NUTAG ULDEH WE. TA NAR TUSUULDUU. ODOO SONGUULIIN DARAA OLONHI BOLSON ULS TURIIN HUCHIN ULAM BAIDLIIG DORDUULNA. MONGOL DUUSAA. TER NUURSNII DOR URAGSHAA GARCH BGAA MAHAA GAALICHID MEDEHGUI BGAA GEJ HUTCNADAA. ENE ULSAD EZEN BNA UU

    Зочин 2012-06-08 19:44:04     92.124.62.138          (1)       (0)
  • Зочин

    timshv umnugovin nayanovoo sumin baruum t***aar hulan har svvlt belchideg bailaa.nvvrs zuuj ehelsenees hoish hulan zeerin baraa haragdahaa baisan shv yavaandaa m***in murch haragdahgv boloh bhdaa huurhi

    Зочин 2012-06-08 20:14:10     182.160.15.175          (1)       (0)
  • Зочин

    Odoo uhaj tunhuhuu bolioch ee!!!! Uhsanyhaa id shidiig uzej chadahgui bj ......

    Зочин 2012-06-08 21:39:27     182.160.43.217          (0)       (0)
  • Зочин

    "Learning to admit you're wrgo;.&quotnJonathan, wow, that sounds like a terrific piece of fanfic! Is that Eliezer's? Someone else's?Duncan, sorry, I don't rec***ly such details from Poul Anderson stories. Only that he was the best natur*** storyteller I ever met.Heinlein's BEYOND THIS HORIZON followed the typic*** pattern, lively, action packed 1st h***f and endless jabber in the 2nd. Only here, the gun-obsessed 1st h***f is lame and skippable, while the t***ky 2nd h***f is

    Lonitra 2016-05-18 22:26:08     188.143.232.27          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.