Герман хосууд Деми Мурын тоглосон Ёс журамгүй гэрлэх санал киног давтахаар шийджээ. Тэд Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ санал болгосон залууд хуримын шөнө сүйт бүсгүйгээ өгнө гэсэн зар интернэтэд тавьсан байна. Түүнчлэн сүйт бүсгүй нь Тийм ээ, та зөв ойлгосон, миний хуримын анхны шөнө та намайг нөхрийн минь өмнө өөрийн болгож болно гэсэн байна. Мөн цааш нь Бид зочид буудалд уулзах болно. Харин та буудлын төлбөрийг төлнө гэжээ. Хэдийгээр уг зарыг эротик сайтанд тавьсан ч төдийлөн олны анхаарлыг татаж чадаагүй байна. Үүний шалтгаан нь сүйт бүсгүйн наснаас хамаарсан байх магадлалтай гэнэ. Учир нь сүйт бүсгүй 38 настай ажээ. Гэсэн ч дуудлага худалдааны хамгийн дээд үнэ нь 366 евро хүрчээ.
Америкийн поп од Кетти Перри болон жүжигчин, продюссер Рассель Брэнд нар өнгөрсөн оны 10 дугаар сард тус тусын мөрөө хөөхөө мэдэгдсэн. Тэдний хамтын амьдрал ердөө 14хөн сар үргэлжилсэн бөгөөд одоо гэр бүл цуцлуулах үйл явц ид дундаа явагдаж байгаа аж. Байдал ийм дээрээ тулсан ч жүжигчин эр гэр бүл салах явц өмгөөлөгчийн төлбөр дээр гацчихаад байгаа. Түүнгүйгээр хэцүү биз дээ хэмээн хошигнодог гэнэ. Гэхдээ энэ бол зүгээр өнгөлөн далдлалт гэнэ. Учир нь Брэнд ярилцлага өгөх тоолондоо эхнэртээ одоо болтол хайртай гэдгээ мэдэгдсээр байгаа. Тэр миний хайртай хүн. Бидний хамтдаа өнгөрүүлсэн цаг мөч бүхэн үнэхээр гайхамшигтай байсан. Гэрлэлт ч тэр. Гэхдээ одоо би гоонь амьдралдаа дасч байх шиг байна. Танд ч гэсэн ийм байдал тулгарсан бол дасах цаг ирнэ гэж тэрээр хэлжээ. Мөн Рассел Брэнд хэлэхдээ эхнэр нь түүний хувьд төгс нэгэн байсан бөгөөд гагцхүү тэр одоо ганцаар амьдралын далай дахь аяллаа үргэлжлүүлэх болж байгаа аж. Өдгөө 37 настай тэрээр өнгөрснийг дурсгал болгон үлдээж шинэ зүйлийг хүлээж авахын тулд бясалгаж йогоор хичээллэдэг гэнэ. WORD.MN А.Одсар
Колумбын нэрт дуучин Шакира Испанийн шигшээ багийн хөлбөмбөгч Херард Пикегийн хүүхдийг тээж буйгаа саяхан хэлжээ. Пике хөлбөмбөгийн Европын аваргад оролцож буй бөгөөд баярт мэдээг дуулаад их баярласан гэнэ. Тэрбээр одоогоор хоёр сартай жирэмсэн бөгөөд эмч нар 2013 оны эхний сард Шакираг анхныхаа хүүхдийг өлгийдөн авна гэсэн мэдээллийг өгсөн байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган энэ жилийн Лондонгийн олимпийг бэртлийн улмаас өнжихөөр болсон. Түүний энэ үйлдэлд Монгол түмэн нь тийм ч таатай хандахгүй байгаа ч бэртлээ эдгээж цаашид амжилт гаргасан нь дээр гэдэгтэй санал нэгдээд байгаа. Олимпийн аварга маань алив нэг тэмцээнд орохынхоо өмнө хааяа гэртээ ирж хонохоороо ихэд зүүдэлдэг гэнэ. Ямартаа л ид нойрон дунд давхийж сэрээд босож суучихаад эхнэрээ багагүй айлгадаг аж. Гэхдээ түүний энэ үйлдлийг зөвтгөх хүн олон агаад Аргагүй дээ түүнд тэмцээн уралдаан гэдэг сэтгэлийн их ачааг үүрүүлдэг байлгүй дээ хэмээн хамгаалах вэ дээ. Эх сурвалж: Улаанбаатар Таймс
Сүнстэй ярилцагч сериалын од жүжигчин Женнифер Лавын ээж Патришиа 67 насандаа хорт хавдрын улмаас нас баржээ. Хэл судлаач байсан Патришиа охиныхоо өнөөдрийн амжилтад хүрэхэд томоохон түлхэц үзүүлсэн юм. Тэрээр ээжийхээ талаар дурсахдааМиний ээж дотроосоо ч, гаднаасаа ч сахиусан тэнгэр шиг эмэгтэй байсныг түүнийг таньдаг бүх хүн мэднэ. Одоо ээж минь амар амгалан газар очсон байгаа гэжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй