33 настай дуучин Рианна хөл хүнд болсон бөгөөд реппер A$AP Rocky-ийн хамтаар тэд анхны хүүхдээ удахгүй өлгийдөн авах гэж байна. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Нью-Йорк хотноо зургаа авахуулсан ба гэдсээ ил гаргасан урт ягаан хүрэм өмссөн Рианна жирэмсэн байхыг олон нийт харжээ. Удахгүй ээж болох түүний энэхүү дүр төрхөд шүтэн бишрэгчид, олон нийт ихэд таашаан баярлаж байгаа аж. Гэрэл зурагт A$AP Rocky дуучин бүсгүйн духан дээр үнсэж байгаа нь харагдах аж. Өнгөрсөн тавдугаар сард A$AP Rocky GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүнтэй болзож буй талаараа анх удаа ам нээн Рианнагийн тухай ярихдаа Миний амьдралын цор ганц хайр хэмээж байв. Мөн тэрээр Тэр магадгүй хэдэн сая хүнтэй тэнцэх байх. Тэр бол миний хувьд цор ганц юм хэмээжээ. Тэд насны хувьд чацуу юм. Эх сурвалж: People
Германы Бремен хотноо /2019.12.18/ өдөр зохион байгуулсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын Moon Dance хамтлаг эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ. Хамтлагийн залуус долоо дахь удаагаа ДАШТ-нд оролцон, зургадугаар байранд шалгарчээ. Ингэснээр ДАШТ-ий дөрөв дэх цомоо хүртээд байна. Тэд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувуугаар нэрлэсэн, Шонхор үзүүлбэрээр оролцон, дахин шагналт зургадугаар байрт шалгарчээ. Удирдсан багш дасгалжуулагчаар Оюунбатын Оюунцэцэг, Саранхүүгийн Очирхүү нар ажиллажээ. Өнгөрсөн долоон удаагийн тэмцээнд баг бүрэлдэхүүн нийтдээ 1 тэрбум төгрөгийг зөвхөн энэ тэмцээнүүдэд оролцохдоо өөрсдөөсөө санхүүжүүлсэн байна.
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
2021-11-22 10:42:36 Нийтлэгдсэн: Шар мэдээАНУ-д ажиллаж амьдардаг АЗИ бүсгүйчүүдийн дунд зохион байгуулагддаг, 33 жилийн түүхтэй Miss Asia USA тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг тэргүүн миссээр шалгарч, титмийн эзэн боллоо. Энэ жил нийт 50 гаруй мисс оролцсон бөгөөд Тэргүүн миссээр шалгарснаар жүжигчин П.Шүүдэрцэцэг урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлгийг хүртжээ. Сайхан бүсгүйн сүүлийн үеийн зургийг хүргэе.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
2021-06-18 15:05:05 Нийтлэгдсэн: Шар мэдээЭнэ долоо хоногт хойд Солонгосын нийслэл Пхеньянд эхэлсэн эрх баригч Ажилчны намын төв хорооны хуралдаанаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх шаардлагатай гэж мэдэгджээ. Ким Жон Ун нь жаргон үг хэллэг, жинсэн өмд, кинонуудыг эсэргүүцдэг нэгэн. Ким Жон Ун тэдэнд ялангуяа манай улсын нэр төр, бие даасан хөгжлийн төлөөх ашиг сонирхлыг хамгаалахын тулд сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж хэлээд энх тайван орчин, Хойд Солонгосын аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл KCNA мэдээлэв. Хойд Солонгос өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны дипломат харилцаа тогтоох гэсэн хүчин чармайлтыг цуцалж байсан. Энэ нь Солонгосын удирдагчийн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны талаар шууд тайлбар хийсэн анхны тохиолдол болж байна. Тэрээр мөн Хойд Солонгос аливаа үйл явдалд Цаг алдалгүй хурдтай хариу арга хэмжээ авч, Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг тогтвортой хяналтандаа авахад хүчин чармайлтаа төвлөрүүлнэ гэжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаатай харьцах харьцаа одоог хүртэл хурцадмал байдалтай байна. АНУ-ын сонгуулийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хойд Солонгосын удирдагчийг Дээрэмчин хэмээн цоллож байсан бөгөөд Жо Байденыг тангараг өргөхөөс хэд хоногийн өмнө Хойд Солонгос шинэ пуужин харуулсан асар том цэргийн жагсаал хийж, сүр хүчээ үзүүлж байсан юм. эх сурвалж: BBC.com
Нийтэлсэн:
Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар 6 дугаар сарын 4-нд охин үртэй болсноо мэдэгдэж, хоёр дахь хүүхэддээ Лилибет Диана гэсэн нэр хайрлажээ. Энэ тухай Суссексийн гүн, гүнгийн ахайтан нарын байгуулсан Archewell олон нийтийн байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байна. Хаан ширээг залгамжлах дараалалд 8 дугаар бичигдсэн охин Харри, Меган Маркл нарын жил гаруй хугацаанд оршин сууж буй Калифорни муж улсын Санта-Барбара хотын эмнэлэгт төржээ. Охин 3.5 кг жинтэй төрсөн. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна. Их Британийн хатан хаан IIЕлизаветагзөвхөн гэр бүлийн гишүүд нь Лилибет гэж дууддаг байна. ТийнхүүХарри,МеганМарклнарынохиныгхатан хаан II Елизавета болонХарригийнээжДианагүнжийн нэрээр нэрлэсэнбайна. Одоогоор Харри, Меган Маркл нар Санта-Барбарад амьдарч, тэндээ 2019 оны 5 дугаар сард мэндэлсэн хүү Арчигаа өсгөж байгаа юм. Хосууд хааны гэр бүлийн ахлах гишүүдийн статусаас татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байхаа мэдэгдсэний дараа АНУ-д нүүж иржээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй