1994 оны 2 сарын 23нд Америкийн Жиоржиа мужид төрсөн. Загасны орд. Нохой жилтэй.163 см өндөр. Нью Йорк их сургуулийн нэгдүгээр курсын оюутан. Шаргал үстэй, цэнхэр нүдтэй жүжигчин охин маань өнгөрсөн 2 дугаар сард 18 нас хүрээд байна. Ингээд уншигч авхай таньд Дактотагийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 2настайдаа анх уншиж сурсан. 8настайдаа Намайг Сэм гэдэг кинонд туслах дүрийн жүжигчнээр тоглосоноороо Screen Actors Guild Award д нэр нь дэвшигдсэн хамгийн бяцхан жүжигчин болжээ. Намайг Сэм гэдэг киногоороо Best Young Actress шагналын эзэн болох үедээ микрофондоо ч хүрч чадахгүй намхан байсан учраас уг наадмыг хөтлөгч нь түүнийг үг хэлж дуусах хүртэл өргөж өгсөн бөгөөд Дакота маань маш их үг хэлж түүний гарыг ихэд чилээжээ. Жүжигчин болох анхны гараагаа тэрээр Tide угаалгын нунтагын рекламанд тоглох жүжигчнээр сонгогдож эхэлсэн ба тэр үед тавхан настай байв. Ханна Дакота Фаннинг гэх түүний энэ нэр ээж аав хоёрынх нь тус тусын өгсөн нэрнээс бүтжээ. Аав Дакота,ээж нь Ханна хэмээн нэрийг өгсөн байсан нь хожим тийнхүү өөрчлөгдсөн байна. Дакота 14 ач зээгийн нэг нь. Хүүхэлдэй цуглуулах маш дуртай. 2 дугаар ангиасаа ахлах сургууль хүртлээ гэртээ хичээллэдэг байсан. Тэрээр хагас Ирланд, хагас Герман гаралтай. Юм нэхэх нь түүний туйлын дуртай зүйл нь бөгөөд Том Круз, Роберт Ди Ниро, Динзел Вашингтон, Опра Уинфри, Стивен Спилберг, Тим Роббинс нарт өөрийн нэхсэн ороолтуудаа бэлэг болгон өгч байсан. Намайг Сэм гэдэг киноныхоо гунигтай хэсгүүдэд тоглох үеүүддээ тэжээдэг алтан загсаа үхэж байгаагаар бодон гунигт автах дүрдээ маш сайн хувирдаг байжээ. Улаан загалмай нийгэмлэгийн гишүүн. 11насных нь төрсөн өдрөөр Том Круз түүнд гар утас бэлэглэж байсан. Хийл хөгжим, төгөлдөр хуур тоглодог. Найруулагч болохыг хүсдэг. 10 насныхаа төрсөн өдрөөр Роберт Ди Ниро Дакотад нуугдаж тоглоё кинон дахь түүний бүтээсэн дүртэй яг адилхан хүүхэлдэй бэлэглэжээ. Охин дүү болох Элле Фаннингтай хамт 3 бүтээл дээр хамтран ажиллаж байсан. Тэдгээр нь Намайг Сэм гэдэг, Олзлогдсон болоод Тонари Но Тоторо нар болно. Анх Момо гэж хэлд орж байсан бөгөөд гэр бүлийнх нь тэжээмэл муурынх нь нэр байжээ. New Moon (2009)-д тоглохоосоо өмнө Стефани Майерын бичсэн зохиолуудыг уншиж дуусгаагүй байсан ч түүнд скрипт нь маш их таалагдсан учир тоглох саналыг хүлээн авчээ. Коралина (2009) кинонд дуу оруулахдаа 10 настай байсан бөгөөд уг кино түүнийг 15 нас хүрэхэд нийтэд хүртээл болж байжээ. Жонн Траволта, Кристен Стюварт болоод Тэйлор Лотнэр нартай сайн найзууд. Ахлах сургуулиа 2011 оны 6 сарын 6нд сайшаалын үнэмлэхтэй төгссөн. Хөгжөөн дэмжигчдийн багт байсан ба Homecoming Queen-ээр ахлах сургуульд байхдаа сонгогдож байжээ. Шүдэндээ 2 жил гаруй аппарат зүүж явах шаардлага гарч байсан. Левеллен хэмээх Шнүүдл нохойтой. Дуртай номын жагсаалтанд Шарлотта-н тор, харин цуврал номны тухайд Харри Поттер Харамсалтай үйл явдлууд болоод Нанси Дрью гэх цувралууд багтдаг.
Топ модель Урнааг өвөрмөц төрхтэй, өвөрмөц нэгэн хэмээн залуучууд хэлж, ярьсаар удаж байна. Өндөр биетэй байснаасаа тэрүү хүүхэд байхаасаа л өндөр гэдгийг илтгэсэн хоч нэрний цуглуулга байсан ч байж мэдэх юм. Гадна, дотноос ирсэн загварын ертөнцийнхний нүүрийг тахалдаг топ загвар өмсөгч бүсгүй хаа явсан газраа дуулиан шуугианы эзэн болсоор байдаг. Өмнө нь Дэлхийн загварыг тодорхойлогч Micheal Adam-ыг монголд саатахад зугаацсан гэх хэл аманд өртөөд авлаа. Энэ удаад топ загвар өмсөгч маань өндөр биенээсээ болоод тэрүү кран хэмээх хоч нэр зүүгээд авсан байх юм. Хаа ч явсан олны хараанд байх түүнд хэн ийм нэр өгсөн нь тун сонин.
Хошин урлагын шаггүй жүжигчин Г.Ундармаа гэр бүлийнхээ хүнтэй нэг байгууллагад ажилладаг байж. Анхандаа тэд бие биенээ нэг их сонирхдоггүй байсан гэнэ. Сүүлд гэр бүл болсон хойноо Г.Ундамраа нөхрөөсөө Чи хэзээнээс намайг эр хүний нүдээр харж эхэлсэн бэ гэж асууж л дээ. Гэтэл нөхөр нь Нэг удаа чиний хөл рүү харсан чинь чигчий хуруу чинь сандаалныхаа улнаас илүү гараад шалан дээр гишгэж байсан. Тэгээд их эгдүүтэй санагдаад, тэрнээс хойш л өөрийн мэдэлгүй хараад байдаг болчихсон гэж хэлсэн гэдэг. Хүнд тааламжтай мэдрэмж төрөх нь заавал том зүйлээс эхэлдэггүй гэдгийн жишээ юм даа. WORD.MN Ш.Хишгээ
Улсын харцага А.Бямбажав сумын заан болохыг мөрөөддөг байжээ
2012-05-29 16:09:14 Нийтлэгдсэн: Шар мэдээУвс аймгийн Сагил сумын харъяат Улсын харцага А.Бямбажав анх бөх болох хүсэлтэйгээ аавдаа хэлээд хариуд нь Дуугай наад хэдэн хонио хариул гэж загнуулж байжээ. Тухайн үед А.Бямбажавын аавынх Төв аймгийн Эрдэнэ сумын ойролцоо зусдаг байж. Шаргүй, хоргүй бөх гэж юу байхав мань хашир уурандаа Улаанбаатар хотруу алхаж яваад аавдаа хөөгдөн буцсан гэдэг. Гэсэн хэдий ч бөх болох хүслээ орхиогүйгээр барахгүй уран хурц барилдаанаараа үзэгчдийг шуугиулж улсын харцага цол хүртсэн юм. Дөнгөж барилдаж эхлээд байхдаа мань хашир нэг сав цэвэр ус, нэг ширхэг атар талх өвөртлөн Төв аймгийн суманд байх Ээж хад дээр очиж Сумын заан болгож өгөөч хэмээн мөргөж байсан гэдэг. Ээж хайрхан түүний хүслийг сонссон бололтой эдүүгээ тэрээр бөхд хайртай монголчуудын хайрлаж хүндэлдэг бөхчүүдийн нэг болжээ. WORD.MN Ш.Хишгээ
Зохиолын дууны ханхүү хэмээх эрхэм нэрийг ард түмнээс хүртсэн МУГЖ, дуучин С.Жавхлан сүүлийн хэдэн жил нэлээд улстөржиж байгаа нэгэн. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд Нийслэлийн Чингэлтэй дүүргэд нэр дэвшсэн боловч сонгогдож чадаагүй. Тухайн үед хүмүүс Дуугаа дуулаад ард түмэндээ хүндлэгдээд явахгүй. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ ер нь Их хуралд орж яах юм бэ хэмээж байсан. Гэвч унасан бөх ууртай гэгчээр С.Жавхлан энэ удаад төрсөн нутаг Увс аймгаас нэр дэвшихээ илэрхийлсэн юм. Түүгээр ч зогсохгүй тэрбээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаад байх үест хэвлэлийнхэнийг цуглуулж бяцхан шоу үзүүлээд амжив. Дээлтэй монгол хэмээн цээжээ дэлддэг байсан гавьяат нэг л өдөр дээлээ тайлж 1930-аад оны До яамныханы хувцасаар гоёх болсон. МАХН-д элсэхээ албан ёсоор зарлаж, намын батлахаа Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгчийн гараас авна хэмээн мэдэгдсэн тэрбээр хэлсэн амандаа хүрч Увс аймагт МАХН-аас нэр дэвшихээр боллоо. Ямартаа ч нэр дэвших эрхээ өвөртөллөө. Харин одоо УИХ-ын гишүүний зөөлөн суудалд заларч чадах эсэхийг харах л үлдэх шив. Түүнийг Увс нутгийнхан л мэднэ дээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй