Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, "Монгол-Оросын найрамдал" нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хэмээн ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнажээ.

Дашрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 оноос I Екатерина Хатан хааны зарлигаар онцгой гавьяа байгуулсан цэргийн алба хаагч болон иргэдэд олгож эхэлжээ. Монгол Улсын түүхэнд тус одонгоор шагнуулсан анхны хүн нь бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа болж байгаа юм.

Нийтэлсэн: 2021-03-17 10:50:04

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.