Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Энэ долоо хоногт хойд Солонгосын нийслэл Пхеньянд эхэлсэн эрх баригч Ажилчны намын төв хорооны хуралдаанаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  нь "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ. Ким Жон Ун нь жаргон үг хэллэг, жинсэн өмд, кинонуудыг эсэргүүцдэг нэгэн.

Ким Жон Ун тэдэнд "ялангуяа манай улсын нэр төр, бие даасан хөгжлийн төлөөх ашиг сонирхлыг хамгаалахын тулд сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэй" гэж хэлээд энх тайван орчин, Хойд Солонгосын аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл KCNA мэдээлэв.

 

Хойд Солонгос өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны дипломат харилцаа тогтоох гэсэн хүчин чармайлтыг цуцалж байсан.

Энэ нь Солонгосын удирдагчийн  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны талаар шууд тайлбар хийсэн анхны тохиолдол болж байна.

Тэрээр мөн Хойд Солонгос аливаа үйл явдалд "Цаг алдалгүй хурдтай" хариу арга хэмжээ авч, "Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг тогтвортой хяналтандаа авахад хүчин чармайлтаа төвлөрүүлнэ" гэжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаатай харьцах харьцаа одоог хүртэл хурцадмал байдалтай байна.

 АНУ-ын сонгуулийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хойд Солонгосын удирдагчийг  "Дээрэмчин" хэмээн цоллож байсан бөгөөд Жо Байденыг тангараг өргөхөөс хэд хоногийн өмнө Хойд Солонгос шинэ пуужин харуулсан асар том цэргийн жагсаал хийж, сүр хүчээ үзүүлж байсан юм.

эх сурвалж: BBC.com

Нийтэлсэн: 2021-06-18 15:05:05

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.