Хакүхо аварга кинонд тоглоно

Үнэлэх
(0 үнэлгээ)

Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал кинонд тоглох гэнэ. Түүний тоглох кино Монголд ажиллахаар ирсэн бейсболлын дасгалжуулагч япон залуугийн тухай аж. Одоогоос хэдэн жилийн өмнө Секине Жүн хэмээх бейсболлын дасгалжуулагч Монголд ажиллаж байх үедээ бичиж байсан өдрийн тэмдэглэл дээр үндэслэж дээрх киноны зохиолыг бичжээ. Кинонд ерөнхийдөө бейсболлын спортыг Монголд хөгжүүлэх зам яаж тавигдсан, бейсболлыг талбай барих ажлыг япончууд хэрхэн санхүүжүүлсэн, монголын залуу үеийнхэн энэ шинэ спортод хэрхэн суралцаж буй тухай өгүүлэх ажээ.
Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы “Earl Grey Film” студи киног бүтээж буй бөгөөд хил дамнан зургаа авч байгаа ажээ. Киноны Монгол дахь зураг авалт ирэх сард дуусах бол Япон дахь сүүлчийн зургаа есдүгээр сард Анан хотод авах юм байна. Ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх энэ кинонд Хакүхо зүгээр нэг туслах дүрд тоглоод өнгөрөхгүй гэж уран бүтээлчид нь мэдэгджээ. Эх орондоо бейсболлын спортыг хөгжүүлэхийн тулд төрөлжсөн сургууль хүртэл нээх хүсэл эрмэлзэлтэй явдаг Хакүхо аварга киноны гол дүрүүдийн нэгд тоглох юм байна.   
Тэрээр зөвхөн кинонд тоглоод зогсохгүй, хоёр улсын найрамдалт харилцааг харуулсан энэхүү киног олон нийтэд сурталчлан түгээх элчээр өргөмжлөгджээ. Тус киног бүтээхэд Японы Токүшима мужийн Аннан хот дэмжин оролцож байгаа бөгөөд их аварга энэ мужаас гэргий авч, хүргэн нь болсон учир давхар бэлгэдлийг нь бодолцож түүнийг киноныхоо элчээр сонгожээ. 

Нийтэлсэн: 2012-06-20 14:37:57

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    teneg z***uu mgl xun monuu mgl erchud uxaantai bdag yaj ch yawsan bas gadaad xuntei suudagui Dagwadorj xajuud baxarx***tai mongol z***uu. ene bol xolduu teneg*** shde. yopon xuuxen shun***tai kinond toglo gesen bn shde. air bgaa bzi de. olosn mongo n ter xuuxeniix bolchej bgaa bxgui yu xud*** xuuxed gargaad . mglchuud muuxai zagnadaguig n medeed neg muu yopon xuuxen bayjsan. mgl xuuxnuud aixtar bish bolxoor ter.

    Зочин 2012-06-20 22:54:16     183.107.1.11          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.