Ким Кардашиан, Кайли Женнер нарын өмссөн ижилхэн хувцас Инстаграмд хамгийн их шуугиан тарьж байна
2020-06-29 11:36:08 Нийтлэгдсэн: Шар мэдээТелевизийн реалити шоунаас гайхалтай алдарт хүрсэн эгч дүүс Ким Кардашиан, Кайли Женнер нарыг дэлхийн бүх л хүүхнүүд сошиал ертөнцөд дагадаг гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн лхагва гарагт SKIMS-ийн үүсгэн байгуулагч 39 настай Кардашиан Charlotte Knowles-ийн топ, Roberto Cavalli-ийн савхин өмд, Yeezy-ийн гутлаар гангарсан зургаа инстаграммд оруулж, маш олон дагагчдынхаа магтаалаар булагдаж, 2,517,382 лайк авсан. Харин маргааш нь түүний дүү Кайли Женнер эгчийнхээ өмссөн Charlotte Knowles-ийн топ-ийг өмдтэй нь хослуулж 2020 оны зуны үдшийн загвар хэмээн инстаграммын сторидоо оруулсан нь ижил хувцас өмсөхөөс татгалздаг хүүхнүүдийн дургүйцлийг хүргэж, инстаграмд шуугиан тарьж байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад: Шүүгдэгч Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарласан бөгөөд шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд ...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэсэн байна. Шүүхээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа. 11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах 1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Баян Базарт “гологдсон” дуучин Б.Аззаяагийн дараагийн сонголт
2020-04-10 19:13:36 Нийтлэгдсэн: Шар мэдээХар нялхаараа тодорсон од охид хаа очиж намдуухан явдаг уламжлалтай. Болж өгвөл зүрх сэтгэлийн нандин холбоо болоод гэр бүлийн асуудлаас хол зайдуухан байхыг эрхэмлэдэг. Харин Аззаяагийн хувьд хэдийнэ хайр сэтгэл болоод хамаг амьдралаа олноо зарлан тунхагласан. Бүтэлгүй хайрын нэгэн түүх байсан уу? эсвэл бүтэн амьдралынхаа турш гол зогоох хөрөнгө чухал байсан уу? Ёстой бүү мэд. Хамгийн сүүлд гаргасан Хорвоогийн гоё мэдрэмж дууны клипэндээ ядам хуруун дахь бөгжөө гялалзуулан байж хайр сэтгэлийн дуу уянгалуулан дуулах Б.Аззаяа аргагүй эх хүн, нас биед хүрсэн бүсгүй болсноо тунхагласан нь хэвлэлийн хуудаснаа харагдана лээ. Гэвч төд удалгүй Баян Базартай зүрх зуралцаж, гашуун нялуун үгс шидэлцсэн хайрын романс The End болж Базар ноёнтон ээлжит амрагаа нарийн бичгээрээ сольсон гэх шуум хаа сайгүй л цацагдсан. Бага балчраасаа урлагийн амьдралд хөл тавьж олны өмнө амьдарсан тэрээр хэрхэн нам гүмхэн байж чадах билээ? Сүүлийн үед коронагаас болсон уу? Эсвэл Базартай холбоотой баахан хэл амнаас болсон уу? нам гүмхэн явсан дуучин бүсгүй маань үе үехэн үзэгдэх боллоо. Мэдээж яахан ганцаараа гарч ирэх билээ. Үеийн олон залуусаас бие хаа, царай төрх, нас зүс гээд яг л өөртөө тохирсон залуутай сэтгэл зүрхний углуургын гүнээс харьцах болсон гэнэ дээ. Саяхны нэгэн өдөр Улаанбаатарын олон хөлийн зоогийн газар үеийн залуусаа дайлж цайлан суух хөрөнгөжсөн балчир од маань ийнхүү нүдэнд өртөж зураганд үлдсэн нь энэ. Хамтдаа ч чамгүй цаг хугацааг өнгөрөөж байгаа бололтой ихэд дотно харагдана лээ. Хавар болж байна даа, энэ чинь одоо, хайр сэтгэлд нь амжилт хүсье ээ. Хэрэв энэ үнэн бол дуучин Б.Аззаяадаа бас алга ташин баяр хүргэе.
“Бүтэн амьдрал” киноны гол дүрийн жүжигчин З.Ононгийн гэрэл зургаас
2020-03-09 08:57:58 Нийтлэгдсэн: Шар мэдээХүлэгү болон Номадиа пикчерс-ийн хамтын бүтээл Бүтэн амьдрал олон ангит кино өнгөрсөн сарын 15- наас Боловсрол суваг телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Зургаан сарын турш үргэлжилж буй нүсэр зураг авалттай 24 ангит уг киноны зохиолыг БНСУ-ын KBS телевизээс албан ёсны эрхтэйгээр худалдан авч, Монголын нийгмийн хэв маяг, онцлогт тохируулан хөрвүүлж бүтээжээ.Тус киноны гол дүрийн Номингийн дүрийг бүтээсэн жүжигчин З.Ононгийн гэрэл зургаас сонирхуулж байна.
Хурд хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өчигдөр нийт эмэгтэйчүүддээ зориулж Буцааж нэхэхгүй хайр онлайн тоглолтоо зохион байгууллаа. Тэд уг тоглолтоосоо олсон орлогоо Улсын онцгой комисст хүлээлгэн өгч, коронавирусийн халдвараас сэргийлэхэд нь нэмэр болгох юм. Ийнхүү тэдний тоглолтод цугларсан хандив 246 сая төгрөг болжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй