Сараагийн “Эрхэмбилэг”-тэй өдөр!

Сараагийн тоглолтыг фэнүүд нь жил болгон хүлээгээд сурчихсан. Поп хатагтай ч өдийг хүртэл урмыг хугалсан удаагүй. Харин энэ жил цар тахлын хөл хорио таарч, 50-н насны төрсөн өдрөө үзэгч фэнүүдтэйгээ нижгэр тэмдэглэж чадалгүй өнгөрөөсөн. Гэхдээ тэгш тоотой ойн баяраа тэмдэглэхгүй бол тиймхэн биз дээ. Тиймээс 9-н сарын 18-н буюу хүүгийнхээ төрсөн өдөртэй давхцуулан бүх цаг үеийг байлдан дагуулсан алтан хитүүдээс бүрдсэн Best of Saraa тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзах нь. Нэгэн цагт хүүдээ зориулж ая зохиогч Б.Ангирмаатай хамтран Энэ насны минь хийморь болсон эрхэм билэг бидэнд заяажээ... хэмээх дууг эгшиглүүлсэн түүх бий. Сониноос 9-р сарын 18-нд альтернатив Отгоо, Солонгон аашт Т.Ананда гэх мэт олны танил бүсгүйчүүдийн төрсөн өдөр тохиож байгааг хэлэх үү поп хатагтайн тоглолт давхар баяруудын давхцлаар дүүрэн байх нь. Улс даяар хөл хорио тавигдаж, хамгийн анхны нижгэр тоглолтыг Sky Resort зохион байгуулах санал тавьснаар ийнхүү Сараатай хамт нэгэн үдшийг доргио өнгөрөөх боломж нээгдээд буй. Нэмж дуулгахад үзэгчдийн тоо хязгаартай гэсэн шүү!!!

Дэлхийг алмайруулсан Г.Бөхчулуун есдүгээр сарын 9-нд ЛАЙВ ТОГЛОЛТ хийнэ

Г.Бөхчулуун гэх залууг үндэсний урлагаа дэлхийн тайзнаа толилуулж Австралийн The Voice шоуны содон бөгөөд хүчтэй оролцогчдын нэг байсан гэдгээр нь хүмүүс танина. Тэгвэл тэрээр есдүгээр сарын 9-ний лхагва гарагтBehind Doors youtube хуудсаардамжуулан лайв тоглолт хийх гэж буй аж. Австралийн цагаар 17:00 цагт эхлэх лайв тоглолтыг Монголоос үзэх үзэгчид цагийн зөрүүнээс шалтгаалан 15:00 цагаас хүлээн авах боломжтой. Уг тоглолтоор Гол, Мазаалайд, Ээж, аавдаа зэрэг уран бүтээлүүдээ хүргэх юм. Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн The Voice шоунд оролцож дөрвөн шүүгчийг эргүүлж чадсансайхан мэдээгбид анхлан дуулгаж байсан юм. Тэрээр морин хуур, хөөмийн эгшгийг уянгалуулж, оролцогчдоос онцгой гэдгээ батлан харуулсан. Г.Бөхчулуун дөрвөн шүүгч дасгалжуулагчаас Гай Себастьяныг сонгож, түүний багийн гишүүн болж байв. Тэрээр The Voice шоуны халз тулааны шатанд Жонни Мануэл гэх залуутай өрсөлдсөн ба тэд хамтдаа алдарт Earth Song дууг тайзнаа амилуулсан юм. Харин харамсалтай нь тэрээрхалз тулааны шатнаас хасагдаж, шоугаа ахин үргэлжлүүлэх боломжгүйболсон юм.

Хакухо М.Даваажаргал албан ёсоор Японы иргэн боллоо

​ Японы сумогийн бүх цаг үеийн хамгийн тод бөх, Их аварга Хакухо Монгол улсын иргэний харьяаллаас гарч иргэншлээ солих тухай мэдээлэл өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сараас гарсан. Улмаар эл мэдээлэл баталгаажиж Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлэлээс татгалзах хүсэлтээ өгсөн нь ил болсон юм. Тэрбээр иргэншил солих болсон шалтгаанаа Япон улсад болох зуны олимпийн нээлтийн ёслолыг хийх зорилготой хэмээж байсан билээ. Тэгвэл Хакухо М.Даваажаргал албан ёсоор Япон Улсын иргэн болж, иргэний паспортоо гардан авсан байна.

Жүжигчин О.Мөнхдалай Шадар сайдын зөвлөх болжээ

Азийн топ модель өргөмжлөлт загвар өмсөгч О.Мөнхдалай Зүрхээр наадагч киноны гол дүрд амжилттай тоглосныхоо дараа Хувьсал продакшинд төвөггүйхэн хөл тавьсан гэгддэг. Жүжигчин болж олны нүдэнд өртөөд ирсэн даруйдаа гэр бүлээ орхисон гэх бор шувуу нисдэг. Тэрбээр сүүлийн гурван жил МАН-ын байраар их л гүйдэг болсон юм. Сонгуулийн өмнөхөн тус намд гишүүнээр элсэж үнэмлэхээ хүртэл гардан авсан удаатай. Тэгвэл модель, жүжигчин залуу Шадар сайдын зөвлөхөөр томилогджээ. Одоогоор Шадар сайдын албан тушаалыг Я.Содбаатар хашиж байгаа билээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.