"The Woman"-г олон улсын кино фестивалд сойхоор болжээ

Хувийн амьдралаа дахин шинээр эхлүүлж, Хит н.Давааням агсаны хүүтэй амьдралаа холбон хүүхэдтэй болсон Ч.Ундрал уран бүтээлийн ажлаа ч дахин эхлүүлж, шинэ киногоороо үзэгч олноо эргэн ирсэн байна. Тэгвэл Ч.Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, Ким Духан гэх дүрээр олонд танигдсан Ан Жэмутай хамтран Монгол, Буриад, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан The Woman киноны гол дүрийг бүтээжээ. Уг киноны зураг авалт Ховд аймагт хийгджээ. Тус кинонд Солонгос шувуу судлаач Ан Жэму (Ким Духан) Монголд төөрч нөхөр нь өнгөрсөн, хадам самгантайгаа амьдардаг жирийн малчин эмэгтэй Ундралын гэрт золоор олж очин амь аврагдан амьдрахдаа Монгол эмэгтэйчүүдийн ёс заншил, жудаг, амьдрах ухаан, тэвчээр, хүнлэг сэтгэл, амьдралын төлөө зүтгэлийг биширч, нүүдэлч Монголчуудын өв соёлоо одоог хүртэл тээж явааг харуулахыг зорьжээ. Босгын овоо, Хавцлын нуур, Улиастай, Алтан тээлийн хөндий үзэсгэлэнтэй газарт зураг авалт хийгдсэн байна. Энэ киног олон улсын кино фестивалд сойх зорилготой байгаа юм байна. 2 3 4 5 6 7 8 9 10

Дуучин Идэрмаа "НҮД" хэмээх уран бүтээлээ гаргалаа

2018 оны Voice Mongolia шоуны оролцогч, Болд шүүгчийн багийн гишүүн, дуучин жүжигчин Идэрмаа өөрийн бие даасан анхны уран бүтээл болох Нүд хэмээх дуугаа дүрсжүүлэн өнөөдөр үзэгчдийн хүртээл болголоо. Дууны аяыг Төрийн соёрхолт дуучин Д.Болд зохиосон бол үгийг Д.Ган-Очир бичжээ.

"Бурхны авралаар, чи ирлээ" шоуны сүүлийн финалын ялагчаар О.Тэмүүжин тодорлоо

Австралийн FremantleMedia компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бүтээсэн Бурхны авралаар, чи ирлээ! шоу үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацааг үдлээ. Уг шоуны сүүлийн финалын ялагчаар авьяаслаг жүжигчин О.Тэмүүжин тодорлоо. Тэрээр цахим хуудаснаа Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа.Бид бүгд хичээсэн шүүБурхны авралаар чи ирлээ шоуны ялагч боллоо.Та нартаа баярлалаа.Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа хэмээсэн байна.

Дуучин Ука шинэ уран бүтээлээ аавдаа зориулжээ

ДуучинУкабуюу Д.Уламбаяр өчигдөр ААВД нэртэй шинэ уран бүтээлээ цацаж, сонсогчфенүүддээбэлэг барилаа. Тэрбээр энэхүү дуугаа аавДаваадаазориулж бүтээжээ. Учир ньThe VOICE Of Mongoliaшоунышүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээршоугааамжилттай өндөрлүүлсэн билээ. Дууны үгийг Quiza бичиж найруулсан бол аяыг Oceangrey студид хийж гүйцэтгэжээ.

Жүжигчин Б.Янжиндулам Солонгос кинонд тогложээ

Амьдралоги, Mongolian Connection киноны дүрээрээ танигдсан жүжигчин Б. Янжиндулам 열혈형사 /Hot blooded detective/ нэртэй солонгос инээдмийн киноны гол дүрд Мөнхөө /Mong-heo/ гэх бүсгүйн дүрд тогложээ. Тус кино өнөөдөр Солонгосын орон нутгийн сувгаар нээлтээ хийж буй юм байна. Киноны үйл явдлаас товч өгүүлбэл, онолдож биш практикаар ажилладаг шударга мөрдөгч Dong-min, алга болсон моделтэй холбоотой хэргийг хариуцсан мөрдөгч 'Mong-heo' (Janska)-тай хамтарч мөрдөн байцаалт явуулахаар болно. Мөрдөн байцаалтын явц үргэлжилж байхад Dong-min энэ нь зөвхөн сураггүй болсон хүний хэрэг биш гэдгийг ойлгоно. Ингэснээр киноны үйл явдал өрнөх аж. Кино инээдмийн, адал явдалт жанрынх. Монгол жүжигчин гол дүрд тоглосноос гадна киноны зарим зураг авалт 2018 оны намар Монголд хийгджээ. Мөн Б. Янжиндулам нь Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн аж. Жүжигчин Б. Янжиндулам өмнө нь 2017 онд Yongsoon гэх кинонд хойд ээжийн дүр бүтээж байсан юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.