Халуухан “Тогосоо” буюу залуу жүжигчин Д. Хулан

Сүүлийн үед амралтын өдөр бүрээр үзэгч бүрийг дэлгэцний өмнө уяж байгаа бүтээл бол яах арга үгүй Фантастик продакшний шинэ уран бүтээл 37-р точка олон ангит уран сайхны кино билээ. Киноны үйл явдал37-Р ТОЧКА-д хамтдаа тоглож өссөн ах дүүс Улаанбаатарт ирснээр өрнөнө. Багын л хөдөлгөөнтэй, хэний ч дор орж үзээгүй залуус хотын төвийн атамануудтай нүүр тулахдаа ч мөчөөгөө өгөлгүй, өөрсдөө ч мэдэлгүй маш том зүйлд орооцолдох болно. Уг бүтээл тус продакшний шижигнэсэн залуусаас гадна шинэ үеийн залуу жүжигчинд нь өнгө нэмэн орж ирсэн. Үүний нэг бол залуусын сэтгэлийг шархлуулж буй Өнчин цагааны ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д.Хулан юм. Дархан хотын уугуул тэрбээр одоо Соёл урлагийн их сургуулийн оюутан ч уран бүтээлийн амтыг хэдийнэ мэдрээд эхэлсэн. Ингээд түүний зургаас хүргэе.

Т.Бархүүгийн охин Б.Сүндари кино урлагт хөл тавьжээ

Монгол улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү нарын охин Б.Сүндари кино урлагийн салбарт хөл тавьжээ. Авьяаслаг охин Б.Сүндари Тэнгэр продакшний бүтээл Хөөрхөн ээжтэй охин киноны гол дүрд жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран тоглож байгаа аж. Хөөрхөн ээжтэй охин киноны зохиолыг МУГЖ И.Одончимэг бичиж тус кинонд ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм. Тэгвэл энэ сарын 18-нд нээлтээ хийх Хөөрхөн ээжтэй охин киноны дууг бяцхан Суни аавтайгаа хамтран дуулж дүрсжүүлжээ. Уг дуугаа Real records д бичүүлж продюссерээр нь реппер Gee ажилласан байна. Харин клипний зураг авалтыг аав охин хоёр Хонгконгод авахуулсан сурагтай.

Мисс Ю.Балжидмаа нярайлж хүүтэй болжээ

Загварынхан дундаа царайлаг, нуруулаг, чадварлаг нэгэн гэдгээрээ үнэлэгддэг мисс Ю.Балжидмааг үзэгчид андахгүй. Опозит хамтлагийн дуучин Гантулгатай үерхэж олон ч охидын атаархлыг төрүүлж, олонд илүү танигдсан нэгэн. Тэрээр өдгөө News агентлагийн гүйцэтгэх захирал Г.Анархүүтэй нэр холбогдож жаргалтай амьдарч яваа. Г.Анархүүгийн хувьд өмнө нь амьдрал зохиож байсан нэг охинтой. Тэгвэл загвар өмсөгч бүсгүй нярайлаад удаагүй байна. Эх сурвалжийн мэдээллээр тэрээр сар орчмын өмнө амаржиж, хүүтэй болсон аж.

Дуучин Укагийн стиллэг нөхөр“Говь” брэндийн нүүр царай болжээ

Киви хамтлагийн дуучин Укагийн нөхөр Г.Эрдэнэчулуун загварын ертөнцөд хөл тавьжээ. Бизнесийн салбарт ажилладаг тэрбээр Монголын томоохон ноолууран эдлэл үйлдвэрлэгчдийн нэг болох Говь компанийн нүүр царайгаар ажилласан байна. Тэрбээр Говь компанийн 100 хувь ноолууран хослол өмсч, зураг авалтад оролцсон байна.

Бүжигчин М.Бямбаа гал голомтоо бадрааж, хуримаа хийлээ

Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны Яргуйн дүрээрээ илүү үзэгчдийн танил болсон бүжигчин М.Бямбааг уншигчид андахгүй мэднэ. Өөрийн хувийн сургалтын төвөө байгуулж, залуустай болзох ч завгүй явдаг хэмээж байсан тэрбээр өдгөө насныхаа ханьтай учирчээ. Чуулгын бүжигчин бүсгүй өчигдөр гал голомтоо бадрааж хуримаа хийлээ. Түүний нөхрийг Б.Найдансүрэн гэдэг бөгөөд энгийн нэгэн бизнесмэн залуу байдаг аж. Ингээд бүжигчин бүсгүйн гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.