Жүжигчин Э.Одбаяр МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа

Скайтел группийн 20 жилийн ой,Фантастик продакшны10 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн37-рТОЧКА телевизийн олон ангит уран сайхны кино өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр туспродакшны залуу жүжигчин Э.ОдбаярМУСТАцол тэмдгээр шагнагджээ. Тэрбээр Шинэ үе продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн аж. 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15

ОХУ-ын Ерөнхийлөгчийн 500 сая орчим доллараар бүтээгдсэн “#ИЛ96-300ПУ” онгоц

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Ил-96 агаарын хөлөг №1 нь 500 сая орчим доллараар бүтээгдсэн ба тансаг тавилгуудаас гадна холбоо, электроникийн орчин цагийн бүх төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогджээ. В.Путины агаарын хөлгийн интерьерын тавилгуудын ихэнхийг алтадсан байдаг. Ариун цэврийн өрөөний тосгуурын таг, угаалтуур нь хүртэл мөн л алтадмал чимэглэлтэй билээ. Путины онгоц дахь хурал, зөвлөгөөний өрөөний арьсан буйдан сандлууд нь аюулгүйн бүстэй. Онгоцны интерьерыг неоклассицизмын стилиэр хийсэн байна. Унтлагын өрөө нь онгоц шигээ орон зай ихтэй харагдана. Ерөнхийлөгчийн агаарын хөлөг нь ердийн зорчигч тээврийн онгоцыг бодвол уртасгасан их биетэй. Ерөнхийлөгчийн онгоцны урт нь 65 метр, далавчийн дэлгэлт нь 65 метр, нислэгийн дээд өндөр нь 12 000 метр, дээд хурд нь 900 км/цаг. Буулгүй 13.000км нисэх чадалтай. Ерөнхийлөгчийн онгоцыг холбооны орчин цагийн төхөөрөмжөөр тоноглосон ба шаардлагатай үед онгоц цэргийн командлалын бүрэн ажиллагаатай төв болох юм. Воронежийн нисэхийн үйлдвэрт бүтээсэн энэхүү онгоцыг радарт баригдахыг бууруулсан тусгай бүрхүүлээр бүржээ. Мөн онгоцонд радио саад тавих төхөөрөмжтэй. Владимир Путин биеийн тамирийг эрхэмлэдэг учир онгоцонд биеийн тамирын жижиг танхимтай. Онгоцны гал тогоонд рестораны түвшинд хоол бэлтгэх бүрэн боломжтэй. Ерөнхийлөгчийн онгоцыг хамгаалахад 68 хүртэл тооны сөнөөгч онгоцнууд ашиглагддаг гэнэ. Оросын Ерөнхийлөгчийн мэдэлд дөрвөн ийм онгоц байдаг ба нислэгт дөрвүүлэнг нь бэлтгэх бөгөөд Ерөнхийлөгч нэгийг нь хөлөглөж, гурав нь халхавчийн үүрэг гүйцэтгэнэ. Нислэг эхэлтэл Ерөнхийлөгч ямар онгоцонд суух нь тодорхойгүй байдаг аж.

Дуучин Ану нижгэр хурим хийнэ

Гала хамтлагаар олонд танигдан гарч ирсэн дуучин Ану буюу Уранхолбоо Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож хэдийн 5 сайхан үрийн ээж, аав болцгоосон билээ. Дуучин Ану өөрийн сошиал хуудсуудаа хөтлөх, давхар влог хийх гээд цахим орчинд нилээд идэвхитэй завгүй нэгэн. Тэгвэл дуучин бүсгүй хуримандаа бэлдээд тун завгүй байгаа гэнэ. Хосууд хуримын ёслолоо нижгэр хийхээр төлөвлөж байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа Хуримын бөгжөө захиалаад, даашинзаа бэлдсэн, одоо өдрөө хүлээх л үлдлээ. Догдлоод байх юм. Таван охинтой болоод хурим хийх ёстой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байлаа. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг хэмээн бичсэн байна. Өнгөрөгч тавдугаар сард Нийслэлийн гэр бүлийн элч болсон тэд ирэх есдүгээр сард хуримын ёслолоо хийхээр болсон бөгөөд танилцаад есөн жилийг ардаа үдэж байгаа гэнэ.

Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарлалаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсөн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Э.Содномжамцад үүрэг болголоо. Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох салбар хороонд үүрэг болголоо. Баяр наадам зохион байгуулалт сайтай болсон. Наадамчин олны сэтгэгдэл өндөр, үнэлгээ гайгүй байна. Гэсэн ч цаашид анхаарах санал шүүмжлэлүүд ирсээр байна. Эдгээрийг анхаарч ажиллах хэрэгтэй гэв. Ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг байх, сум, аймгийн наадмыг нэгэн зэрэг, улсын баяр наадмын өдөртэй хамтатгах нь зүйтэй. Засгийн газрын хуралдаанд ийм санал оруулна гэж Шадар сайд хэллээ. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо. Үндэсний бөхийн салбар хороо допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхийн нэрийг яаралтай зарлах нь зүйтэй гэж ҮИБНЗБХ-ны дарга Ө.Энхтүвшин хэллээ. Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлж байлаа. Мөн барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшйин шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалт 2019-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байгаа юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ОЛОН УЛСЫН БОДИБИЛДИНГИЙН ТЭМЦЭЭНД SWEETYMOTION ХАМТЛАГИЙН ДУУЧИД ОРОЛЦОЖ ТҮРҮҮЛЖЭЭ

Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн /2019.08.24/ Corporate Convention Center-т амжилттай зохион байгууллагдлаа. Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоонд зохион байгуулах эрхийг нь олгосон уг тэмцээнд нийт 30 гаруй орны тамирчид оролцсон бөгөөд АНУ, Япон, Тайван гэсэн нийт дөрвөн шүүгч ажилласан юм. Энэ удаагийн тэмцээнд Азийн болон дэлхийн Бодибилдинг, Фитнессийн супер од Солонгос улсын тамирчин Chul Soon оролцсон. Тэмцээн 13 төрлийн ангиллаар явагдаж, жингийн болон ангилал бүрийн аваргуудад IFBB Pro Card үнэмлэх олгосон юм. Бикини Фигур Эрэгтэй бодибилдинг, классик бодибилдинг Эрэгтэй physique 35-аас дээш насны Бикини мастер, Фигур мастер, Эрэгтэй мастер, Эрэгтэй бодибилдинг мастер гэсэн ангиллаар тус тус зохион байгуулагдсан. Sweetymotion хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар тус тэмцээний Бикини ангилалд өрсөлдөж алт, мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, дуучин Ц.Сарнай Бикини-гийн төрлийн хоёр ангилалд алт, хүрэл медаль авсан бол Г.Сүндэрмаа Бикини ангилалд мөнгөн медаль хүртсэн байна. Тэд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж оролцсон билээ. Монгол Улсад анх удаа болсон IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир бодибилдинг, фитнесээр хичээллэгч хүн бүр өөрийгөө сорих боломжтой гэдгээрээ онцлог юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.