Дуучин Б.Амархүүг нэг сар цагдан хорихоор болжээ

Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг улаан өнгийн бенз машиныхаа дотор хар тамхи хэрэглэж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилчид саатуулан, баривчилсан билээ. Түүнийг хорих 461-р ангид саатуулж байгаа тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс дуучин Б.Амархүүг нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийг үндэслэсэн байна.

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 461-р хорих ангид саатуулагджээ

Дуучин Б.Амархүү өнгөрсөн шөнө хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.Тодруулбал, өнгөрсөн шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан гэнэтийн гүйцэтгэх ажиллагаа явуулж ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийнхөө автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилсан байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн үед түүний хажууд эхнэр нь цуг байсан бөгөөдөөрийн эзэмшлийн улаан өнгийн Mersedes Benz маркийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байх үед нь саатуулсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулж хар тамхитай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Найруулагч Б.Тамир жүжигчин А.Ганчимэгтэй хамт амьдарч эхэлжээ

Маск продакшины жүжигчин Э.Золзаяатай ханилан хөөрхөн охины ээж аав болцгоосон ч төд удалгүй эхнэр хүүхдээ төрхөмд нь буцаасан жүжигчин Б.Тамир өдгөө чамгүй чадварлаг найруулагч гэдгээ харуулж яваа. Гэргий Г.Золзаяа нь өөр эртэй сүүлэрч байгаад Б.Тамирт баригдсан гэх яриа бий. Ямартай ч цахим хуудсаар охиноо хэнд ч өгөхгүй, өөрөө өсгөнө хэмээн ширүүхэн маргаж байсан Г.Золзаяа, Б.Тамир нар хэдийн тус тусын амьдралаа хөөсөн билээ. Түүнээс хойш Б.Тамир цөөнгүй бүсгүйчүүдтэй нэр холбогдсон боловч нэгийг нь ч охиныхоо хойд эхээр сонгоогүй юм. Харин саяхнаас найруулагч Б.Тамир жүжигчин А.Ганчимэгтэй нэр холбогдож хамтдаа амьдарч байгаа гэсэн шуум гараад байгаа аж. Жүжигчин А.Ганчимэгийн хувьд Хувьсал продакшнаас өрх тусгаарлаж, Аримун продакшныг байгуулсан бөгөөд Халуун зүрх нэртэй анхны уран сайхны киногоо үзэгчдийнхээ өмнө дэлгэн тавьж, чамгүй өндөр үнэлгээ авсан. Ажил нь амжилттай яваагийн хажуугаар хувийн амьдралдаа эрс шинэчлэл хийж жүжигчин Б.Тамиртай хайр сэтгэлийн холбоотой болсон тэрбээр үүнийгээ ч үгүйсгээгүй юм.

Жонни Деппийн кинонд тоглосон монгол жүжигчин

2016 онд Англид жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн Gana Bauayrsaikhan Холливуудын кинонд жүжигчин,загварын томоохон карьерийг нэгэн зэрэг эхлүүлж амжилтанд хүрч яваа анхны Монгол эмэгтэй болоод байна. Тэрээр өмнө нь Ex machina Wonder women Fast and Furious6 Ronin47 зэрэг кинонуудад тогложээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон Венецийн 76 дахь кино наадамд алдарт жүжигчин Жонни Деппийн продюссерласан Waiting for barbarians кино нээлтээ хийхэд Gana улаан хивсний ёслолд нь оролцжээ. Зэрлэгүүд хүлээхгүй хэмээх уг кинонд хоёр ч Монгол жүжигчин тоглосны нэг нь МУГЖ Д.Гүрсэд гуай бол нөгөө нь Их Британид Gana Bayarsaikhan нэрээр аль хэдийн танил болсон Б.Ганчимэг байсан юм. Энэ киноны гол дүрүүдэд Жони Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс зэрэг нэрт алдартай жүжигчид тоглосон байна. Gana Bayarsaikhan нь GO, Ashish , Gucchi зэрэг брэндүүдийн загварын шоунд оролцож байсан модель юм! Тэрээр энэ удаагийн Венецийн наадамд Ashi COuture цагаан өнгийн даашинзаар гоёсон байна. Үс засалт, нүүр будаг, даашинз нь үнэхээр тасархай байнаа! Улам их амжилт хүсье!

Дуучин Ану хуримаа хийлээ

2019-09-10 10:17:55 Нийтлэгдсэн: Шар мэдээ
Дуучин Ану хуримаа хийлээ

Гала-ынАнухэмээн одоо ч охин бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээдэгдуучин Ч.Уранхолбоо хуримаа хийлээ. Тэрбээр нөхөртэйгөө найман жил ханилж, таван сайхан охины ээж болсныг хүмүүс мэднэ. Түүний нөхрийг Б.Түвшинбаяр гэдэг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид гүйцэтгэх алба хашдаг аж. Дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа ийнхүү сэтгэгдлээ хуваалцжээ. Хурим Амьдралд минь ганц тохиох нандин мөч 5-н охин минь гэрч болсон гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн хурим болж байна.Өнөөдрийг минь хамт бүтээлцэж байгаа бүх хайртай хүмүүсдээ баярлалаа хэмээжээ. Таван охины ээж, танхилхан үзэсгэлэнтэй бүсгүйнхээ гэр бүлд сайхан бүхнийг хүсье.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.