Двэйн Доуглас Жонсон оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарчээ

АНУ-ын жүжигчин, продюсер, The Rock хочит Двэйн Доуглас Жонсон оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарчээ. Үүнийг Форбс сэтгүүл шалгаруулсан байна. Тэрбээр өдгөө 47 настай бөгөөд 12 сарын хугацаанд 89.4 сая ам.долларын орлого олж, өнгөрсөн жилийн жагсаалтын хоёрдугаар байраас нэг рүү үсэрчээ. Мөн киноноос 23.5 сая хүртэл ам.долларын шагнал авдгаас гадна Jumanji: Welcome to the Jungle /2017/ зэрэг киноны ашиг орлогын 15 хувийг нь хүртдэг аж. Харин жагсаалтын хоёрдугаарт, Крис Хемсворт 76.4 сая ам.долларын орлогоороо бичигдсэн бол гуравдугаарт 66 сая ам.долларын орлого олсон Роберт Дауни, дөрөвдүгээрт Болливудын од Акшай Кумар /65 сая ам.доллар/, Жеки Чан /58 сая ам.доллар/, Брэдли Купер /57 сая ам.доллар/, инээдмийн жүжигчин Адам Сэндлер /57 сая ам.доллар/, Крис Эванс /43.5 сая ам.доллар/, Полу Радду /41 сая ам.доллар/, Уилл Смит /35 сая ам.доллар/ нар бичигджээ. Сонирхуулахад Двэйн Доуглас Жонсон саяхан удаан хугацааны турш үерхсэн найз бүсгүй Лаурен Хашиантайгаа өнгөрсөн ням гарагт Хавай арал дээр нууцаар гэрлэсэн байна. Мөн түүний Instagram хуудас 154 сая дагагчтай нь том үзүүлэлт юм. Хосууд 2006 онд The Game Plan киноны зураг авалтын үеэр танилцсан ба Жасмин, Тиана хэмээх хоёр охинтой аж. Гэхдээ алдарт жүжигчин хоёр дахь удаагаа гэр бүл зохиож буй агаад өсвөр насны нэг охинтой аж.

Жүжигчин Dwayne Johnson Хавай арал дээр хуримаа хийлээ

Галзуу хурд, Геркулес гээд л олон кинонд өөрийн хүчирхэг бие, авьяас чадварыг гайхуулж чадсан жүжигчин Жүжигчин Dwayne Johnson уржигдар буюу 2019.08.18-ны өдөр Хавай арал дээр хуримаа хийлээ. Тэрээр эхнэр болох Lauren Hashian-тай 12 жил үерхсэний эцэст ийнхүү албан ёсоор гэр бүл болж байгаа нь энэ ажээ. Хосууд анх 2013 оны гуравдугаар сард алдарт жүжигчний киноны нээлтэд хөтлөлцан ирж улаан хивснээ алхснаас хойш олны өмнө харилцаагаа илчилсэн юм. Гэхдээ жүжигчиний хайрыг татаж, дурлалын амтанд умбуулаад байгаа Lauran Hashian олны өмнө тэр бүр гараад байдггүй юм. [caption id=attachment_20877 align=alignnone width=2000] HOLLYWOOD, CA - DECEMBER 11: Lauren Hashian (L) and Dwayne Johnson attend the premiere of Columbia Pictures' Jumanji: Welcome To The Jungle on December 11, 2017 in Hollywood, California. (Photo by Christopher Polk/Getty Images)[/caption]

Э.ОЮУНБОЛДЫН ДОПИНГ ХЭРЭГЛЭСНИЙГ МҮБХ ЗАРЛАЖ, ЦОЛОО ХУРААЛГАХЫГ ШААРДЛАА

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан 16 бөхийн допингийн шинжилгээний хариу гарч, хоёр бөхөөс допинг илэрсэн дуулиан дэгдээд байгаа билээ. Шинжилгээ өгсөн бөхчүүдээс 15 нь допинг хэрэглээгүй гэдгээ мэдэгдсэн. Харин энэ жилийн наадмын түрүүг авч, аварга цол хүртсэн Э.Оюунболдыг допинг хэрэглэснийг МҮБХ зарлалаа. МҮБХ-оос Баяр наадам зохион байгуулах комисст шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад: Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна. Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй ...Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй... гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна. Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна. Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын дарга допинг буюу хориотой бодис хэрэглэн барилдаж, ард түмнийг хууран мэхэлж, шударгаар барилдсан олон бөхчүүдийг хичээл зүтгэлийг үгүй хийсэн Э.Оюунболдын нэрийг ард түмэнд зарлахгүй байгааг шударга бус гэж үзэж байна. Мөн Улсын Бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон тамга, гэрчилгээ ашиглан өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг хууран мэхэлж, дургүй бөхөө допингчин болгодог, хүссэн бөхийнхөө шинжилгээг өөрчилдөг Э.Оюунболдын багш, дархан аварга гэх эрхмээс Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзаж, тэдэнд нөлөөлж, Э.Оюунболдын допингийн шинжилгээний дээж, хариуг өөрчлөхөөр завдаж байгаа хууль бус ажиллагаа, олон жилийн турш хийсэн допингийн хууль бус бизнесээ зогсоохыг шаардаж байна. Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо нь бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хуурч допинг буюу хориотой бодис хэрэглэж барилдсан Э.Оюунболдод шударгаар хариуцлага тооцохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, хохирсон бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны Хэргийн Шүүх, Авилгатай Тэмцэх Газарт хандах болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Дэлхийн шинэ од CATRIONA GRAY

2019-08-12 10:04:06 Нийтлэгдсэн: Шар мэдээ
Дэлхийн шинэ од CATRIONA GRAY

Miss_Universe_2018тэмцээний ялагч Филиппиний гоо бүсгүй#Catriona_Grayбогино хугацаанд олон сая дагагчтай болж, дэлхийн хамгийн сайхан эмэгтэйн жагсаалтын тэргүүлж эхэллээ. Тэрээр#Instagramхуудаснаа 6.3 сая дагагч,#Facebookхуудаснаа 1.5 сая дагагчтай. Miss Universe 2018 тэмцээнд түрүүлснээр 250 мянган долларын шагнал хүртэж, Нью-Йорк хотноо тансаг орон сууцанд амьдарч, хувийн туслах, бие хамгаалагчтай болжээ.

Монгол залуу Авьяаслаг Австраличууд шоуны шүүгчдийг алмайруулав

Лас Вегас хотын Механик цирк компанид ажилладаг Монгол циркчин Б.Баттулга Авьяаслаг Австраличууд шоунд оролцож, шүүгчид болон үзэгчдийг гайхшруулж, эхний шатандаа 4 тийм авч тэнцлээ. Тэрбээр энэ жилийн Улсын баяр наадамд гуалинтай үзүүлбэрээ Монголынхоо ард түмэнд үзүүлж, талын нүүдэлчин Монголчуудын хүч тэнхээг дэлхий нийтэд харуулсан билээ. Ингээд түүний гайхалтай үзүүлбэрийг хамтдаа үзэцгээе!

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.