МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа нар монголдоо амрахаар иржээ

Чингис хаан одонт, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаад өчигдөр эх орондоо иржээ. Тус театрын зуны амралт эхэлсэн тул уран бүтээлчид ийнхүү амарч байгаа аж. Өнгөрсөн онд Авьяаслаг монголчууд шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байв. Тэрбээр жүжигчин Б.Баярмаатай гэр бүл болсонбөгөөд хосууд хамтдаа Санкт-Петербург хотноо аж төрж байгаад амралтаараа иржээ. Жүжигчин, дуучин хоёр маань хоёулаа өмнө нь гэр бүл зохиож байсан бөгөөд тэд нийлээд хоёр хүүхэдтэй аж.

МУГТ Н.Төгсцогтын ээлжит амрагаар жүжигчин Э.Энэрэл тодров

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, Лондон-2012 олимпын болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт шинэхэн амрагаа олонд ил болголоо. Төгсцогтийн шинэ хайртаар Зүрх зогсохгүй уран сайхны кинонд тоглож байсан Э.Энэрэл хэмээх бүсгүй тодорсон байна. Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд өмнө нь Volume Plus сувгийн захирал Д.Уранзаяатай тоонот гэрт толгой холбож хөөрхөн хүүтэй болсон ч удалгүй холбоогоо тасалсан тухай хэвлэлүүдээр шуугиж байсан юм. Ингээд уншигч та бүхэнд түүний шинэхэн амраг бүсгүйн зургаас толилуулъя.

Загвар өмсөгч Э.Оюунбилэгийн дотуур хувцастай халуухан зургууд

Mongolian next top model шоугаар олонд танигдаж загварын етрөнцөд хөл тавьсан нэгэн бол Э.Оюунбилэг гэх энэ бүсгүй юм. Тэрээр багаасаа л өндөр туранхай хүүхэд байсан гэдэг. Одоо байгаа биеийн жин нь амьдралдаа үзсэн хамгийн тарган үе нь гэсэн шүү. Их туранхай хүүхэд байсан болохоор ичимхий, бүрэг нэгэн байсан ч загварын тайзан дээрээс өөрийгөө олсон Э.Оюунбилэг 9-р ангиасаа эхлэн загвар өмсөгч болжээ. Ингээд түүний дотуур хувцастай халуухан зургаас хүргэж байна.

"Фантастик” продакшныхан "37-р точка" олон ангит кино бүтээжээ

Миний ах атаман, Маш нууц, Байтаг богд, Зүрхний хилэн зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сонирхлыг ихээр татажашиг орлогоороо тэргүүлсэнФантастик продакшны уран бүтээлчид 10 жилийн ойн баяртаа зориулан шинэ бүтээл хийж байна. Фантастик продакшныхан өчигдрөөс эхлэн дараагийн шинэ уран бүтээл болох 37-р точка телевизийн олон ангит уран сайхны киноныхоо анхны постерыг олон нийтэд хүргэж эхэллээ. Энэ удаагийн дэлгэцийн бүтээлээрээ Монголын телевизийн олон ангит уран сайхны киноны стандарт тогтоохыг хичээснээ найруулагч нь ярьж байна. Б.Тамирын найруулсан 37-р точка хэмээх телевизийн олон ангит уран сайхны кино хоёр бүлэгтэй, нийт 20 ангитай. Нэг анги нь бүтэн цаг гаруй хугацаанд үргэлжлэх юм. Одоогоор, найман сарын турш үргэлжилсэн олон ангит киноны зургийн багт 200 гаруй уран бүтээлч ажиллаад байгаа аж. Намрын эхэн сараас эхнийхээ ангийг олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.

Алтанд умбаж буй Т. Амина хөл хүнд болжээ

Дуучин, Улаанбаатар Төмөр замын дуу бүжгийн чуулгын дарга Т.Амина өвөрлөгч залуутай дэр нэгтгэсэн талаар хүн бүхэн мэдэх болсон. Баян залуутай ханилж, сүүлийн үеийн Ланд машин унаж, зайсанд өөртөө хаус бариулан тэндээ амьдарч, алтанд умбаж байгаа гэх яриа ч олны дунд бий. Тэгвэл дуучин бүсгүй хөл хүнд болжээ. Харин түүний нөхөр хэн бол гэдэг нь олон хүний сонирхлыг ихээр татаж буй сэдвийн нэг хэвээр байгаа юм. Ямартай ч анхны хүүхдээ өлгийдөх гэж буй авьяаслаг дуучиндаа эрүүл энхийг хүсье.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.