БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд болон нүүдэлчдийн соёлыг сонирхогч солонгос иргэдийн дунд зарласан Нүүдэлчдийн соёл-Монгол бахархал соёлын уралдааны шилдгүүд энэ сарын 24-нд Сөүл хотноо тодорно. Монгол, Солонгос хэлбичиг соёлын төв ТББ-аас санаачлан зохион байгуулж буй уг уралдааны хүрээнд Нүүдэлчдийн соёл-бидний бахархал монгол соёлыг сурталчлан таниулах видео контентын уралдаан, Би хос хэлтэн БНСУ-д амьдарч буй хүүхдүүдийн дунд зохион явуулах монгол, солонгос хос хэлээр илтгэх цахим уралдаан болон Монгол өв соёл-Миний бахархал хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдийн дунд зохиох гар зураг, шүлгийн уралдаан болох юм. Мөн БНСУ-д оршин сууж буй Монгол элч номинаци шалгаруулах үйл ажиллагаа, Нүүдэлчдийн соёл монгол соёлоо сурталчлах видео танилцуулга болон Нүүдэлчдийн соёл-Монгол бахархал урлагийн тоглолт, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү уралдаанд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Нүүдэлчдийн соёл-бидний бахархал монгол соёлыг сурталчлан таниулах видео контентын уралдаанд өрсөлдөж буй Б.Батдолгорын Дуурсах итгэл хэмээх бүтээлийг толилуулж байна. Б.Батдолгор нь БНСУ-д бүжгийн урлагийн магистрт суралцаж байгаа юм. urlag.mn
Жүжигчин Ч.Ундрал олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртжээ
2020-10-07 08:48:21 Нийтлэгдсэн: Шар мэдээ Дуучин, хөтлөгч, жүжигчин Ч.Ундрал Choi Hainzan продакшнаараа бүтээсэн The woman кинонд тоглосон билээ. Тэгвэл тэрбээр Английн нийслэл Лондон хотноо болсон International British Film Festival кино наадамд саяхан оролцож, шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн бол шилдэг туслах дүр төрөлд тус кинонд мөн тоглосон жүжигчин Т.Борхүү шалгарчээ. Жүжигчин Ч.Ундрал 12 настайдаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын бүтээсэн Говийн ганц айл нэвтрүүлгийг үзэж байж. Ийнхүү хожим уран бүтээлч болж дээрх нэвтрүүлгийн гол дүрийн эзэн Т.Борхүүтэй уулзаж, энэ удаагийн киногоо үзэгчдэд хүргэсэн түүхтэй гэнэ. Нийтэлсэн:У.Баярсайхан
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Монгол Улсын гавьяат цол олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоорД.Зоригт, Г.Нанзад, Ц.Эрдэнэбилэг, Гавьяат багш цолоорЧ.Чанцал, М.Гаамаа, Ц.Гомбо, Ш.Дуламсүрэн, Н.Нямжав, С.Пүрэвжав, Б.Энхбаяр, Гавьяат дасгалжуулагч цолоорН.Дариймаа Гавьяат жүжигчин цолоорХ-ТҮЦ продакшны захирал, жүжигчинН.Онон тус тус хүртээд байна. Ерөнхийлөгч Х.Баттулгашагнал гардуулсныхаа дараа Цар тахлын улмаас төрийн дээд цол, одон медаль гардуулах ажиллагаа хойшилсоор өнөөдөр алдар бүтээл, амжилтын эздэдээ цол тэмдгийг нь гардуулж байна. Цагаан сар, Наурызын баяр, Хүүхдийн баяр, Улсын баяр наадмаар олгох ёстой байсан одон, медалиудыг хөл хорио суларсан энэ үед олгож байна. Салбар салбарын гавшгайчид, хөдөлмөрийн манлайлагчид энд цугласан байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголчууд хөдөлмөр бүтээлээр дүүрэн байх болтугай гэлээ.
Жил бүрийн шинэ жилийн баяраар Цөмөөхэй бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Тэгвэл Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет долоо дахь жилдээ шинэ жилийн баяраар монголын үзэгчдэд хүрэх аж. Түүнчлэн Цөмөөхэй бүжгэн жүжигт оролцох бяцхан балетчидын сонгон шалгаруулалт энэ сарын 26-27-нд Монголын балетын үндэсний сургуульд 15:00 цагаас болох бөгөөд наймаас дээш насны хүүхдүүд оролцох юм байна.
Шинэ уран бүтээл: “Lumino feat Анхмаа”- "Парист 2-улаа болзоно"
2020-09-17 09:41:30 Нийтлэгдсэн: Шар мэдээLumino хамтлаг коронавируст цар тахлын үед нэгэн шинэ уран бүтээлээ дуучин Анхмаатай хамтран гаргалаа. Парист хоёулаа болзоно хэмээх шинэ дууны видео бичлэгийг White Arch studio-д хийсэн байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй