"Скаймедиа Корпораци" ХХК ТЕНДЕРИЙН УРИЛГА: Туслан гүйцэтгэгч шалгаруулах
2021-04-20 18:51:24 Нийтлэгдсэн: ТехнологиТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо:2021 оны 04-р сарын 19-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр:Скаймедиа үйлчилгээний кабель шугам угсралт суурилуулалт, харилцаа холбооны сүлжээ байгуулах, шилэн кабель (ШК) суурилуулах, гэмтэл саатал шийдвэрлэх, эцсийн хэрэглэгчийн сүлжээ байгуулах Тендер шалгаруулалтын дугаар: SK 02/2021 Скаймедиа Корпораци ХХК нь эрх бүхий оролцогчдоос Скаймедиа үйлчилгээний кабель шугам угсралт суурилуулалт, харилцаа холбооны сүлжээ байгуулах, ОШК татах, эцсийн хэрэглэгчийн сүлжээ байгуулах ажил үйлчилгээ гүйцэтгэх тухай сонгон шалгаруулалтанд санал ирүүлэхийг хүсч байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш календарийн 32 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд: Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олгодог тусгай Б ангиллын зөвшөөрөл:Монгол улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Тендерийг2021 оны5-р сарын24-ний өдрийн17:00цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресепшинд ирүүлнэ үү. Сонирхсон этгээд нь тендерт оролцох албан хүсэлтээ байгууллагын захирлын гарын үсэг болон тамгаар баталгаажсан албан тоот мөн Худалдаа хөгжлийн банкны499127337тоот дансанд30000төгрөгийг тушаасан баримтын хамт[email protected]хаяг руу мэйл ээр илгээж тендерийн баримт бичиг баримтыгPDFформатаар авна уу. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалт Аж Ахуйн Хэлтэс Утас:9111-4346
Дэлхийн 60 гаруй орны 130 сая хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж буй систем монголчуудын хэрэглээнд албан ёсоор нэвтэрч эхэллээ. Тус системийг Apple болон Google компани ковид-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилгоор танилцуулсан бөгөөд УОК Монгол Улсад ашиглах COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг E-Mongolia дэмжлэгтэйгээр бүрдүүллээ. COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино. COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? Коронавируст халдварын шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн гар утсанд Улсын Онцгой комиссын мэдээллийн нэгдсэн систем болохwww.eruul.gerege.mn-с найман оронтой тоо бүхий нэг удаагийн баталгаажуулах код мессежеер ирнэ. Тухайн мессеж шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор халдвар авсан иргэний гар утсанд илгээгдэнэ. Мессежээр ирсэн найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодоо COVID-19 ERSDEL системд та 24 цагийн дотор хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай. Энэхүү 8 оронтой тоо бүхий баталгаажуулах кодыг бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм. COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ? Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй. Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй. Дата унахгүй Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ. Хэрвээ та iPhone хэрэглэгдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр Settings цэсээс тохиргоо хийх боломжтой. iOS -Settings Exposure Notification -Turn On Exposure Notifications хийж идэвхжүүлнэ. Үргэлжлүүлэх товч дараад тэндээс Монгол Улсыг сонгож AGREE буюу ЗӨВШӨӨРӨХ товч дарна. Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой. Android утасны хувьд Play Store-оосоо Ersdel гэсэн түлхүүр үгээр хайлт хийж Ковид-19 Эрсдэл апп -г суулгаж зөвшөөрөх товчийг дарснаар идэвхжинэ. Мөн та тус системийг МОНГОЛ хэл дээр ашиглах бол утасныхаа хэлийг Монгол хэл дээр солиорой. Дэлгэрэнгүй мэдээлэлhttps://e-mongolia.mn/covid-19
Маргааш Apple болон Google компани иргэн бүрт COVID-19 ERSDEL апп ашиглах зааврыг илгээнэ
2021-04-18 12:22:05 Нийтлэгдсэн: ТехнологиМаргааш буюу 04 дүгээр сарын 19-ны өглөө Монгол Улсын иргэн бүрийн ухаалаг гар утсанд Google болон Apple компаниас мэдэгдэл очих болно. Үүнийг та цочирдолгүй хүлээн авч, зааврын дагуу COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгаарай. Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг E-Mongolia-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ. COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино. Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр Settings цэсээс тохиргоо хийх боломжтой. Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой. COVID-19 ERSDEL систем хэрхэн ажилладаг вэ? Коронавируст халдварын шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн гар утсанд Улсын Онцгой комиссын мэдээллийн нэгдсэн систем болох www.eruul.gerege.mn -с найман оронтой тоо бүхий нэг удаагийн баталгаажуулах код мессежеер ирнэ. Тухайн мессеж шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор халдвар авсан иргэний гар утсанд илгээгдэнэ. Мессежээр ирсэн найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодоо COVID-19 ERSDEL системд та 24 цагийн дотор хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай. Энэхүү 8 оронтой тоо бүхий баталгаажуулах кодыг бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм. COVID-19 ERSDEL системд юуг анхаарах вэ? Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй. Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй. Дата унахгүй Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.
Н.Уртнасан: Ариун цэврийн байгууламж, төсвийн үр ашигтай зардалд анхаарах хэрэгтэй
2021-04-16 11:15:53 Нийтлэгдсэн: ТехнологиӨнөөдрийн байдлаар Байгаль орчны салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 20 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Үүний нэг нь ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг сайжруулах Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл юм. БОАЖ-ын сайд Н.Уртнасан төслийн баг, бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж төслийн явц, хэрэгжилтийн үр дүнтэй танилцлаа. Төслийн I шат 2015 оноос эхлэн 10 аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн 11 Хамгаалалтын захиргаадад хэрэгжиж эхэлсэн. Дээрх аймгуудад төсөл хэрэгжсэнээр Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, орон нутгийн ард, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэж байгаа. Төслийн нэгдүгээр шатанд 4 төрлийн суурь судалгааг хийх, Хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдыг шаардлагатай техник хэрэгслээр хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шат дараатай ажлыг хийж хэрэгжүүлээд байгааг төслийн зохицуулагч Г.Эрдэнэбаясгалан танилцуулсан юм. БОАЖ-ын сайд Н.Уртнасанхэлэхдээ Хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа уг төсөл ТХГН-ийн Хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдад үр өгөөжөө өгч байгаа боловч нөгөө талаараа учир дутагдалтай, анхаарах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг онцоллоо. Тухайлбал, байгаль хамгаалагчдын орон сууц болон сургалт мэдээллийн төвүүдийн ариун цэврийн байгууламжийн асуудал, төсвийн үр ашигтай зардал, байгаль хамгаалагчдын дүрэмт хувцасны стандарт зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй байгааг хэлсэн. Цаашид төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хөрсөн дээр буусан бодлого, шийдвэрийг хамтран гаргаж, байгаль орчны салбарын хүндийг үүрч байгаа байгаль хамгаалагчдын бодит асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах чиглэл өглөө.
УОК: Apple болон Google компанитай хамтран COVID-19 ERSDEL системийг нэвтрүүллээ
2021-04-15 16:16:34 Нийтлэгдсэн: ТехнологиКовид 19 цар тахлын эсрэг дэлхийн нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилгоор гар утасны үйлдлийн системийн хамгийн том нийлүүлэгч болох Apple болон Google компаниуд хамтран Exposure Notification системийг танилцуулсан. Тус систем нь ашиглаж буй иргэний нэр ус, дугаар, байршил болон бусад ямар ч хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй технологийн шийдэлтэй. Өдгөө тус системийг дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг E-Mongolia-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ. COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино. COVID-19 ERSDEL систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх шаардлагатай бөгөөд гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй. Тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй Хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй. Дата унахгүй Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ. Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр Settings цэсээс тохиргоо хийх боломжтой. Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой. Энэхүү систем нь ирэх Даваа гарагт буюу 04 дүгээр сарын 19-өөс ашиглах боломжтой болох юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй