Нийслэлийн төрийн байгууллагууд мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглаж байна
2021-03-02 12:00:20 Нийтлэгдсэн: ТехнологиНийслэл бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хориотогтоон коронавируст /Ковид-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нэг хаалга-Нэг шинжилгээ тандалт илрүүлэлтийн ажлыг зохион байгуулсан. Нэг хаалга-Нэг шинжилгээ нэгдсэн тандалт илрүүлгийн арга хэмжээний үед УОК, НОК, төрийн байгууллагууд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь шуурхай шийдвэрлэх, хяналт тавих, төлөвлөлт, орон зайн дүн шинжилгээ хийх, үүссэн нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргах, бодит цаг хугацааны мэдээллээр хангах үүднээс ЭМЯ, НЗДТГ, НМТГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс үйл ажиллагаандаа олон улсын жишигт нийцсэн мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн ашиглалаа. Тухайлбал: Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд суурилсанОрон зайн дүн шинжилгээний систем. Уг систем нь Ковид-19 халдварын тархалт, инфографик, дүн шинжилгээ, үйл ажиллагааны хяналт, төлөвлөлт, дүүргүүдийн үйл ажиллагааны хяналт, хүнсний нөөцийн мэдээлэл гэсэн хэсгээс бүрдэнэ. НОК-ын Шуурхай штабын дэргэд Орон зай дүн шинжилгээний баг байгуулагдан Орон зайн дүн шинжилгээний систем-ээр Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УОК, НОК, ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, есөн дүүргийн онцгой комисс, эрүүл мэндийн нэгдсэн төвүүдийн алба хаагчид, удирдлагуудыг нэгдсэн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, халдварын тархалт, орон зайн дүн шинжилгээ, дүүрэг, хороодын үйл ажиллагааны төлөвлөлтийг энэхүү системийг ашиглан ханган ажиллалаа. Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв 1800-1200 тусгай дугаарбуюу Call center.УОК, НОК-оос гарсан шийдвэрүүдийг иргэдэд үнэн зөв хүргэх, иргэдээс ирсэн санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад дамжуулан шийдвэрлүүлэх үүрэгтэйгээр НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд Засаг дарга сонсож байна 1800-1200 тусгай дугаарыг 20 мэдээллийн ажилтан 24 цагийн турш иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэн, шаардлагатай мэдээллээр хангаж ажиллав. Нэг хаалга-Нэг шинжилгээ нэгдсэн тандалт илрүүлгийн хугацаанд 1800-1200 тусгай дугаар өндөр ачаалалтай ажиллаж, 11596 удаагийн дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллав. НЗДТГ-ын албан ёсныulaanbaatar.mnцахим хуудас,Нийслэлийн мэдээ фэйсбүүкхуудасны автомат хариулагчЧатбот. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс НЗДТГ-ын албан ёсныwww.ulaanbaatar.mnцахим хуудас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны автомат хариулагч Чатботоор дамжуулан 24 цагийн турш УОК, НОК-оос гаргасан тогтоол, шийдвэрийн талаар цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд үнэн зөв, түргэн шуурхай, хялбар хүргэх технологийн боломжийг ашиглаж байна. Дээрх хугацаанд НЗДТГ-ын албан ёсны фэйсбүүк хуудас болох Нийслэлийн мэдээ пэйжийн чатбот үйлчилгээнд 710 иргэн холбогдож мэдээлэл авсан бол тэдгээрээс 393 иргэнтэй чатбот оператор холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгаа хүргэсэн байна. Нэг хаалга - Нэг шинжилгээ тандалт илрүүлэлтийн хүрээнд шинжилгээнд хамрагдсан иргэд, өрхийг бүртгэх Хүн амын өрхийн мэдээллийн систем. Энэхүү систем нь Хүн ам, өрхийн мэдээллийн систем-ийн баазад суурилан шинээр хөгжүүлсэн систем бөгөөд ЭМЯ-ныhttps://eruul.gerege.mnсистемээс шинжилгээнд хамрагдсан иргэдийн мэдээллийг дамжуулах сервис солилцох холболт хийгдсэн. Нэг хаалга-Нэг шинжилгээ нэгдсэн тандалт илрүүлгийн хугацаанд 336.842 өрхийг төлөөлөн 583.916 иргэн шинжилгээнд хамрагдлаа. ЭМЯ-ныhttps://covid19.gerege.mn, https://eruul.gerege.mnсистем. УОК, НОК-оос Нэг хаалга-Нэг шинжилгээ тандалт илрүүлэлтийн шинжилгээг зохион байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүрэг дэх шинжилгээ авах 134 блокыг орон зайн мэдээллийн системд бүртгэх, блокын дагуу хийгдсэн шинжилгээний мэдээллийг ЭМЯ-ны https://covid19.gerege.mn системд Real time харуулах, тандалт илрүүлгийн шинжилгээний явц, шинжилгээний хариуг иргэдэд нээлттэй хүргэлээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Дотоод удирдлагын UB ERP системийн шинжилгээнд хамрагдсан төрийн албан хаагчдын бүртгэлийн модуль. UB ERP системд Ковид-19-ийн шинжилгээнд хамрагдсан нийслэлийн төрийн байгууллагуудын албан хаагчдын мэдээлэл болон хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийг бүртгэх модулийг хөгжүүлэн, https://eruul.gerege.mn болон ХУР системтэй интеграци хийж, нийслэлийн харьяа 1204 байгууллагын хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус модуль 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 1204 байгууллагын 16,845 төрийн албан хаагчил шинжилгээний бүртгэл хийгдээд байна. Сорьц тээвэрлэх тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулж, хянах. Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний хүрээнд сорьц тээвэрлэх 66 тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулж, хяналт тавин ажиллалаа. Эдгээр тээврийн хэрэгслүүд шинжилгээ авч байгаа хөдөлгөөнт болон суурин цэгүүдээс сорьцыг хүлээн авч ХӨСҮТ болон дүүргүүдийн лабораториудад хүргэж өгөх үүрэгтэй ажиллав. Шинжилгээний явуулын автобусны маршрутыг хянах. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 1-р авто баазын явуулын шинжилгээ авах 50 автобусны үйл ажиллагаа болон маршрутыг теле хяналтын камер болон GPS систем ашиглан хяналт хийв. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
“Энтерпрайзинг хөдөлгөөн II” цахим сургалт зохион байгууллаа
2021-02-02 09:48:02 Нийтлэгдсэн: ТехнологиНийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй Идэвхэжсэн2030 төслийн хүрээнд залуучуудын энтерпрайзинг ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалт боллоо. Энэхүү воркшопыг нэгдүгээр сарын 28-29-нийөдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Хоёр өдрийн турш болсон сургалтын үндсэн хөтөлбөрөөр бидэнд өөрчлөлт яагаад хэрэгтэй вэ, ирээдүйд бэлдэхийн тулд тухтай бүсээс /comfort zone/ гарч өөрчлөлтийг эхлүүлэхэд хэдэн үе шат байдаг вэ, өөрчлөлтийг туулах явцад ямар асуудлууд тулгардаг вэ, асуудлуудыг хэрхэн таньж мэдэх вэ, өөрийгөө таних, багийн гишүүдийн зан төлөвийг таньж харилцах гэсэн сэдвүүдийн хүрээнд боллоо. Тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх онлайн сургалтанд 23 төрийн албан хаагч, 25 коммюнити менежерүүд, 18 сайн дурын ажилтанд болон Орхон, Эрдэнэт аймгаас 16 оролцогч хамрагдлаа. НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
ЭХЗХ: Арваннэгдүгээр сарын цахилгаан, дулааны төлбөрийг энэ ондоо багтаан барагдуулна уу
2020-12-30 11:46:36 Нийтлэгдсэн: ТехнологиЗасгийн газраас айл өрх, аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг ирэх оны долдугаар сар хүртэл тэглээд байгаа. Энэ хугацаанд эрчим хүчний хэрэглээний зардлыг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хариуцахаар болсон. Хэрэв цахилгааны хэрэглээ тогтмол байвал зардлыг төр хариуцах ба хэрэглээнээс давсан бол иргэн, ААН зөрүү төлбөрийг төлөх юм. Тиймээс айл өрх, албан байгууллагын хэрэглэсэн цахилгааныг урьдын адил бичилт хийн илгээх юм байна. Мөн сануулахад, арваннэгдүгээр сарын цахилгаан, дулааны төлбөрийг энэ ондоо багтаан барагдуулахыг Эрчим хүчний зохицуулах хорооноос санууллаа. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн сарын цахилгааны төлбөр 70 хувьтай байгаа аж.
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгыг ирэх жилээс угсарч эхэлнэ"
2020-12-21 10:10:35 Нийтлэгдсэн: ТехнологиЭрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч энэ сард тодрох бөгөөд ирэх жилээс барилгыг угсарч эхэлнэ гэв. Ингэснээр Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангах боломжтой гэж үзэж байгаа юм. Ховд гол, Шижигтийн хавцалд уг УЦС-ыг барих бэлтгэл хангагдсаныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдсэн ба энэ сарын 25-нд тендер зарлан, гүйцэтгэгчээ шалгаруулна. Эх сурвалж: ЭЦА
Нийслэлийн найман байгууллагын 102 үйлчилгээг цахимаар хүргэж байна
2020-11-13 12:22:49 Нийтлэгдсэн: ТехнологиНийслэлийн мэдээлэл технологийн газраас нийслэлийн найман байгууллагын нийт 102 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн SERVICE порталыг нэвтрүүлсэн. Тухайлбал, иргэд Нийслэлийн Архивын газрын 18 төрлийн лавлагаа, Байгаль орчны газрын дөрвөн төрлийн үйлчилгээ, Хот байгуулалтын газрын зургаа, Гадаадын иргэн харьяатын нэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан багц үйлчилгээг цахимаар авах боломж бий болсон юм. Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дөрөв, Соёл урлагийн газрын 20, Татварын газрын 42 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдээд байгаа юм. Түүнээс гадна иргэд, аж ахуйн нэгжүүд өргөдөл, гомдлыг есөн эх үүсвэрээр дамжуулан цахимаар гаргах боломж бий болсон. Тодруулбал, НЗДТГ-ын тусгай дугаар 1800-1200 НХМГ-ын тусгай дугаар 70128012 Нийтийн тээврийн газрын тусгай дугаар 70044040 Мессежээр илгээсэн 131200 Засгийн газрын11-11.mn ulaanbaatar.mn систем Check My service аппликэйшн Smart UB аппликэйшн Нийслэл Улаанбаатар Фэйсбүүк хуудсаар дамжуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, харьяа газар, агентлагуудтай холбоотой санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах юм. Харин ирсэн өргөдөл гомдлыг хариуцсан байгууллага, албан хаагчид Дотоод удирдлагын системээр хуваарилна. Хариуцсан албан хаагч өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснээ иргэний гаргасан эх үүсвэрээр нь болон ESERVICE системээр дамжуулан хүргэх юм. Нийслэлийн мэдээлэл технологийн газраас мөн тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ SMARTCAR системийг нэвтрүүлсэн. Энэ системийг ашиглан хэрэглэгчид 14 төрлийн үйлчилгээг мөн цахимаар авах боломжтой. Энэ оны 11 сарын /2020.11 / байдлаар улсын хэмжээнд 1,111,432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 54 хувь буюу 605,505 нь Улаанбаатар хотынх байгаа юм. Одоогоор Smartcar аппликейшнийг 183260 хэрэглэгч гар утсандаа татаж аван, ашиглаж байна. Нийслэлийн мэдээлэл технологийн газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй