Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

УБ-Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнээс коронавирусийн халдварын шинж илэрсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр вирус илэрсэн бол өнгөрсөн шөнө шинжилгээний хариу сөрөг гарсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Хавдартай өндөр настай эрэгтэй хүн эмнэлэгт удаан хэвтсэн. Уушги нь сүүдэртэй байсан учир манай том эмнэлгүүд коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношилгоо хийдэг. Мөн уушгины бронхиттой иргэн мөн тус эмнэлэгт үйлчлүүлэхэд хурдавчилсан тестээр оношилгоо хийжээ. Энэ хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан гээд хурдавчилсан оношлуурын хариу бол эцсийн хариу биш лабораторийн PCR шинжилгээгээр эцсийн хариу баталгаажна хэмээн мэдээлж байсан юм.

“Apple”, “Google” компаниуд цар тахлаас сэргийлэх технологийг 3 тэрбум хүнд хүргэнэ

Apple, Google компаниуд COVID-19-ээр өвчилсөн хүнтэй хавьталд орсон тохиолдолд сэрэмжлүүлэх аппликейшн хөгжүүлж байна. Хэрэглэгчид үйлчилгээг зөвхөн сайн дурын сонголтын үндсэн дээр ашиглах бөгөөд гурван тэрбум хүртэл хүнд хүрэх боломжтой аж. Ирэх тавдугаар сарын дунд үеэс үйлдлийн системдээ энэ технологийн функцийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Хэрэв хэрэглэгч COVID-19-ийн халдвар авбал гар утасны аппликейшндээ тэмдэглэгээ хийнэ. Ингэсэн тохиолдолд тухайн хүнтэй уулзсан, ойртсон хүмүүст сэрэмжлүүлэг очно. Ингэснээр өөрийгөө тусгаарлах, шинж тэмдэг ажиглах, эмнэлэгт хандах зэрэг арга хэмжээ авах юм. Б.Дашням Эх сурвалж: Bloomberg.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.