Хүний хөхөнцөр вирусын халдварын эсрэг гурван тунт “Гардасил” вакциныг өсвөр насны охидод хийж эхэлсэн долоон сарын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв маргаантай асуудлууд нэлээд гарч байгаа. Нэг талаас эрүүл мэндийн яам ямар ч аюулгүй 100 хувь баталгаатай бүтээгдэхүүн гэсэн мэдээлэл өгдөг бол нөгөө талаас олон нийтийн төрийн бус байгууллагууд эсрэг мэдээллэл өгч байгаа. Энэ бүх зөрчилтэй мэдээллүүд нь охидын эцэг эхчүүдийн хувьд юу юунаас илүү эргэлзээтэй асуудал болж байна. Тэр тусмаа ирэх долоо хоногоос гурав дахь шатны вакцинжуулалт эхлэх гэж байгаа үед.
Эмэгтэйчүүдийн “Гал үндэстэн” холбооны мэдээлж байгаагаар “Гардасил” вакцины сөрөг үр дүн гурав дахь тунгаа хийлгэсний дараа хүчтэй илэрдэг тул саажилт, сэтгэл мэдрэлийн өвчтэй болох, үргүй болох, дутуу төрөлт цаашлаад бүр амь насаа алдах хүртэл эрсдэлүүд тун удахгүй буюу яг долоо хоногийн дараачаас цэцэг шиг залуу охидыг минь дайрч эхлэх нь.
Тодорхой баримт дурдвал АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлүүдийн хяналтыг удирдах газрын дэргэдэх, вакцины үр нөлөөг мэдээлэх сангийн мэдээлсэнээр 2008 оны байдлаар Гардасилтай холбоотой 11723 ноцтой хэрэг бүргэгдээд байна гэжээ. Их Британд гэхэд 371 гэмтэл, амиа алдалт гарсан байна. Мөнхүү амиа алдалтын ихэнх шалтгаан нь цус багадалт, зүрхний гэнэтийн зогсолт бол ой санамжаа алдах, чичирч салганах, бөөлжис хүрэх, ухаан балартах, толгой биеэр өвдөх, аарцагаар өвдөх, үтрээгээр өвдөх, нуруу татах, амьсгалахад бэрхшээлтэй болох гэх мэт шинж тэмдгүүд ихээхэн түгээмэл байдаг аж.
Бүр аймшигтай нь вакцин хийлгэснээс хойш жирэмслэлт харьцангуй багасаж, сарын дотор хүүхэд олсон таван эмэгтэйн хүүхэд ямар нэг байдлаар гажигтай төрсөн гэсэн сэтгэл хэрд хийлгэм мэдээллийг ч өгч байна. Мөн нас баралтын 69 тохиолдол бүртгэгдсэн ч өдөр ирэх тусам энэ тариаг тариулаад хохирсон хохирогчдын тоо нэмэгдэж байгааг АНУ-ын CNN телевиз мэдээлж байгаа юм.
Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам, эрх баригч байгууллагууд энэхүү вакцинд ихээхэн ач холбогдол өгч, сөрөг үр дагаварыг нуун дарагдуулж байгаагаас манай улс дахь хохирогчдын тоо буюу мэдээлэл харьцангуй цөөн илрээд байна. Үйлдвэрээсээ 3-5 жилийн баталгаа өгч байгаа Гардасил вакциныг Ж.Цолмон сайд насан туршид бүх халдвараас сэргийлнэ хэмээн ард түмнийг төөрөгдүүлэн хэнэг ч үгүй залж байгаагаас үзэхэд Монгол улсад эрүүл амьд явах, эрүүл хүүхэд өсгөх баталгаа алга болсоныг харуулж байна.
АНУ-ын “Мерк” компанийн үйлдвэрлэж, Монгол улсад нийлүүлж буй Гардасил вакцин 90 хувийн сөрөг үр дүнтэй хэрнээ ердөө 10хан хувийн эерэг үр дүнтэй болох нь тогтоогдсон төдийгүй Энэтхэг улсад гурван доз нь 60 доллараар худалдаалагдаж байгаа тус вакциныг Монголд 390 доллараар худалдаалж байгааг “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүдийн зөвлөл баталж байна.
“Гал үндэстэн” холбооны өгч байгаа мэдээллийг тоймлон үзээд өсвөр насны охидод тус вакциныг хийлгэхгүй байх шалтгаануудыг доор дурдвал
1. Энэхүү вакцин нь шинэ, манай улсыг оролцуулаад цөөн хэдэн улсад л туршигдаж эхэлж байгаа бүтээгдэхүүн
2. Умайн хүзүүний хорт хавдараар өвчлөгсөдийн 90 хувь нь 50-иас дээш насныхан байдаг юм бол энэ вакциныг 11-15 насны охид хийлгэх шаардлага эн тэргүүнд байхгүй
3. Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар халдварлаж, умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг байтал цэцэг цэврүү шиг 11-15 насны охид энэ вакциныг хийлгэх шаардлага бүр байхгүй
4. Энэ вакцин нь манай эрүүл мэндийн яамны удирдлагуудын хэлсэнчлэн насан туршийн дархлаа бус 2-5 жилийн баталгаат хугацаатай бүтээгдэхүүн аж. Энэ хугацаанд вакцин хийлгэсэн 11 настай охин умайн хүзүүний хавдар тусах нь битгий хэл бэлгийн харьцаанд ч орж амжихгүй
5. Хамгийн аймшигтай нь энэхүү вакцин мөнгөн усны найрлагатайн дээр түүнээс үүдэн гарсан сөрөг үр дүн нь 90 хувь байхад эерэг үр дүн нь ердөө 10хан хувь байдаг гэсэн юм.
Үүнээс дүгнэн үзэхэд Гардасил вакцин тариулсан охид 5-10 жилийн дараа Монголын нэгэн үе болж, нийтээрээ үргүйдэлд орох, эсвэл шинэ төрсөн хүүхэд бүр эмгэгтэй төрөх магадлал байгааг “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүд хэллээ. Монгол улсын удмын сан тасрах нэг эхлэл болох аюул байж болзошгүй гэдгийг бид мартаж болохгүй юм.
Т. Тататунга
Нийт сэтгэгдэл: 2
-
huuye yamar aimaar um be? tegeed yagaad hiih gd bga um be? etseg ehchuudee ohiduuddaa*** ailga. aimshig daguulah um bn
Зочин 2012-09-20 10:55:00 123.179.28.138
(1)
(0)
-
uuchilaarai*** hiilge gesen ug shu
Зочин 2012-09-20 10:57:30 123.179.28.138
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ