Эрүүл жирэмслэлтийн 12 алхам

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Хэрэв та жирэмсэн болсон бол өөртөө сэтгэл санааны болон бие махбодийн талаас анхаарал тавих нь чухал. Та дараах хэдэн зарчмуудыг мөрдсөнөөр өөрийн жирэмсэний хэвийн явц болон эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлэх болно.
Жирэмсэний хяналтанд эрт орох
Сайн жирэмсэний хяналт бол танд болон таны хүүхдэд маш чухал ач холбогдолтой. Эмчтэйгээ холбоо барьж жирэмсэний анхны үзлэгт хэзээ орохоо төлөвлөөрөй.

Энэ үзлэгийн үед таны жирэмслэлтийн хэвийн явцыг хянаж хүндрэл үүсэхээс сэргийлэх болно. Хэрэв та хяналтанд орох эмчээ сонгоогүй байгаа бол одооноос бодож эхлэх хэрэгтэй.
Зөв хооллолт
Одоо та хоёр хүнд зориулж хооллох хэрэгтэй боллоо. Магадгүй хоногт зөвхөн 300 каллори нэмэлтээр хэрэгтэй гэдэгт та гайхаж байж болно. Уурагаар баялаг хоол хэрэглэх шаардлагатай. Хэрэв та жирэмсэн болохоосоо өмнө өдөрт 45 грамм уураг хэрэглэдэг байсан бол одоо 70 грамм хэрэгтэй. Мөн кальцийн хэрэгцээ бас нэмэгдэнэ. Та дутуу шарсан өндөг, шүүрхий болгосон мах, хөөрүүлээгүй сүү болон далайн гаралтай түүхий бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан мах махан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь таны хүүхдэд таагүй нөлөө үүсгэж болно. Мөн загас мөнгөн ус болон бусад бохирдуулагч бодис их хэмжээгээр агуулсан байж болох тул хэрэглэхээс татгалзаарай.
Жирэмсэний витамин хэрэглэх
Ихэнх жирэмсэний витаминууд бусад стандарт мултивитаминуудтай харьцуулахад фолийн хүчил болон төмрийг илүү хэмжээгээр агуулсан байдаг. Жирэмсэн болохоос өмнө болон жирэмсэний эрт хугацаанд фолийн хүчил хэрэглэх нь чухал ач холбогдолтой. Фолийн хүчил хэрэглэснээр урагт мэдрэлийн гуурсны төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулдаг. Та жирэмсэн болохын урд сараас эхлэн хоногт 400 микрограмм фолийн хүчил хэрэглэж байх нь тохиромжтой. Харин жирэмсэн болсны дараагаар хоногт 600 микрограмм болгон хэмжээг нь нэмэгдүүлээрэй. Та мөн төмөр хангалттай авч байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Таны төмрийн хэрэгцээ жирэмсэний хоёр болон гурав дахь гурван сарын хугацаанд илэрхий өсдөг. Харин эдгээрийг хэрэгцээнээс илүү гарган ихээр хэрэглэх нь хортой гэдгийг сайтар ойлгоорой. Витамины их хэмжээний тун, олон нэмэлт бүтээгдэхүүн, ургамлын бэлдмэлүүдийг эмчийн зааваргүй хэрэглэхээс зайлсхий.
Дасгал тогтмол хийх
Сайн дасгалын программ нь таныг жирэмсэн үеийн илүүдэл жингээс сэргийлэх, эрч хүчтэй байлгах, янз бүрийн таагүй мэдрэмж өвдөлтөөс сэргийлэх, хөлний цусны эргэлтийг сайжруулах ,жирэмсэний үеийн стрессийг давахад туслах зэрэг олон талын чухал ач холбогдолтой. Мөн таныг хүүхдээ төрүүлсэний дараагаар хэвийн байдалдаа ороход хялбар байх болно. Дасгал хөдөлгөөн нь стрессийг бууруулах чухал арга болж өгдөг. Судлаачдын тогтоосноор хөдөлгөөний идэвхтэй байх нь таны цусан дахь серотиний түвшинг ихэсгэж өгдөг. Энэ нь хүний тархины идэвхитэй ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэсэн дүн гарчээ. Гэхдээ хэт ачаалал авах, хүнд юм өргөх хэт халах болон усгүйжихээс сэргийлэх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Мөн жирэмсэн байхдаа саун, халуун ваннд суухаас зайлсхийх хэрэгтэй.
Амралтаа тохируулах
Жирэмсэний эхний болон хоёр дахь гурван сард залхуу хүрэх, амархан ядрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Үүнийг зохицуулах амархан, та ихийг хийж чадна. Хэрэв та өдөр унтаж чадахгүй байвал өөрийн хийх бусад хөнгөн зүйлсээс хийж болно. Мөн хөлөө өндөр юман дээр тавиад ном унших юмуу сэтгүүл үзэж болно. Иог, сунгалтын дасгал, гүнзгий амьсгалах, массаж хийлгэх зэрэг амралтын техникүүд нь таныг стрессээс гаргах сайн арга болохоос гадна нойронд сайн болгоно.
Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
Та жирэмсэн байхдаа ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Таны уусан согтууруулах ундаа таны цусны урсгалд орж эхэсээр нэвтрэн таны хүүхдэд хурдан хүрдэг. Эцэст нь таны хүүхдийн цусанд таныхаас их хэмжээтэй алкоголийн түвшин үүсгэдэг. Өдөрт бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх нь таны хүүхдийг жин багатай төрөхөөс гадна хэлд удаан орох, анхаарал төвлөрөлтийн хүндрэл, сурлагын хоцрогдол, хэт цочимхой болох зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. Судлаачид согтууруулах ундаа долоо хоногт нэг удаа хэрэглэдэг байсан эхээс төрсөн хүүхэд хэрэглэдэггүй байсан хүний хүүхэдтэй харьцуулахад ширүүн зан авиртай, зан байдлын гажуудалтай байсныг тогтоосон байна. Согтууруулах ундаа хэрэглэдэг эхээс ургийн согтуурлын хам шинжтэй хүүхэд төрөх эрсдэл их байдаг. Энэ хам шинжид оюун ухааны болон хөгжлийн хоцрогдол, зан төрхийн өөрчлөлт, нүүр болон зүрхний гажиг зэрэг өөрчлөлтүүд багтдаг. Мөн согтууруулах ундаа хэрэглэх нь зулбах болон ураг амьгүй төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд жирэмсэн болсон болон жирэмсэн болох магадлалтай эмэгтэйчүүд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Шаардлагагүй эмийн хэрэглээнээс татгалзах
Таны хэрэглэсэн ямарч эмийн бодис таны цусаар дамжин хүүхдэд тань очиж үйлчлэх болно. Ялангуяа жирэмсэний эхний гурван сард хүүхдийн эрхтэн системүүд үүсч хөгжиж байдагтул эмийн бодисын нөлөөлөлд хамгийн эмзэг мэдрэмтгий үе байдаг. Хэрэв та жирэмсэн болсоноо мэдэхээс өмнө эм ууж байсан бол хэрэглэхээ зогсоож эмчийн зөвлөгөө аваарай.
Тамхи татахгүй байх
Тамхи татах нь зулбах, өсөлтийн хоцрогдол үүсэх, эхэс ховхрох, дутуу төрөлт зэрэг хүндрэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Зарим судлаачид тамхитай холбоотойгоор уруул тагнайн сэтэрхий, хэвлийн урд ханын гажиг үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг. Жирэмсэний хугацаанд тамхи татах нь таны хүүхдийг хэвлий дотроо болон төрсний дараа нярай үедээ нас барах хүндрэл үүсгэхэд нөлөөлнө. Тамхинаас гарах нь хэзээ ч оройтохгүй. Та нэг ч гэсэн тамхи татаагүйгээрээ хүүхэддээ эрүүл өсч хөгжих боломж өгч байна гэсэн үг.
Орчиноо аюулгүй болгох
Зарим төрлийн ажил таны хүүхдийн өсөлт хөгжилтөнд таагүй нөлөө үзүүлж болдог. Хэрэв та химийн бодис, хүнд металл, биологийн зарим агент, цацраг зэрэгтэй холбоотой ажил хийдэг бол ажлаа даруй солих шаардлагатай. Зарим төрлийн гэр ахуй цэвэрлэгээний бодис, шавьж устгагч, шингэлэгч уусмал болон хуучин крантны зэвтэй ус зэрэг нь хорт нөлөө үзүүлж болох тул хэрэглэхээс зайлсхий. Өөрийн амьдарч байгаа орчин болон ажлын нөхцөл байдлын талаар хяналтын эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө аваарай.
Шүдний эмчид очих
Амны хөндийн эрүүл ахуйн тухай мартаж болохгүй. Шүдээ байнга угааж зориулалтын чигчлүүрээр цэвэрлэж байх хэрэгтэй. Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтөөс болж буйлны үрэвсэл амархан үүсэх эрсдэлтэй болдог. Прогестрон болон эстроген дааврын түвшин ихэссэнээс болж буйланд бактерийн өсөж үржих нөхцөл бүрдсэний улмаас буйл хавдах, цус гарах, эмзэглэл ихтэй болдог. Иймд сүүлийн 6 сар шүдний эмчид очоогүй бол даруй очиж үзлэгт ороорой.
Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавих
Жирэмсэн болсонтой холбоотойгоор олонх эмэгтэйчүүдэд сэтгэл санааны тогтворгүй байдал ажиглагддаг. Өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсд хэт баярлах болон сэтгэлээр унамхай болох зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хэрэв сүүлийн хоёр долоо хоногоос илүү хугацаанд таны урмыг сэргээх ямар нэг юм ажиглагдахгүй байх эсвэл сэтгэл зовсон байдал удаан үргэлжилвэл мэргэжлийн эмчийн тусламж авах шаардлагатай. Жирэмсэн үеийн сэтгэл зовоосон асуудлууд нь таны өөрийн болон хүүхдийн тань эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй.

Нийтэлсэн: 2012-06-20 14:54:34

Нийт сэтгэгдэл: 4

  • Зочин

    өөр жирэмсэн хүнтэй холбоотой мэдээ байнуу

    Зочин 2012-07-05 16:08:56     203.91.117.4          (0)       (0)
  • Зочин

    Үсээ тайруулж болохгүй гэх юмаа энэ ямар учиртай вээ?

    Зочин 2012-07-15 14:22:22     49.0.129.252          (0)       (0)
  • Зочин

    Heel lifts may be fantastic for increasing height and providing 1 a sm***l self-confidence increase but they'll by no means be used within the olympics or perhaps a***le bout unless worn by a sm***ler than average judge or commentator, they might give you an edge inside a competitive job interview, they may attract more fem***e attention than you once had but ***l of this might just be within the thoughts, a feeling of superiority more than your prior shorter self because of the extra height afford

    Noululleymn 2012-08-21 08:16:08     202.45.119.25          (0)       (0)
  • Зочин

    So true. Honesty and everything reozdniceg.

    Area 2015-07-27 06:11:19     186.91.99.67          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.