Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч уурлахаараа НАМ ТАРААДАГ хуульд нийцээгүй жишиг тогтвол АРДЧИЛАЛ устаж байгаа нь тэр
2021-04-22 10:43:59 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа. Түүний энэ үг, үйлдэл олонхид таалагдсангүй. Х.Баттулгын энэ үйлдлийг Э.Бат-Үүл Ардчиллыг устгаж буй хэрэг гэж дүгнэжээ. Тодруулбал тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой. Ерөнхийлөгч уурлахаараа нам тараадаг Үндсэн хууль, хуульд нийцээгүй жишиг тогтвол Ардчилал устаж байгаа нь тэр! хэмээн жиргэжээ. Үүнийг улс төр судлаач болон хуульчид Дээд шүүхийн хуулиар олгогдсон эрх мэдэлд Ерөнхийлөгч шууд нөлөөлөхийг оролдсон хэмээн үзэж байна. Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ гэж заажээ. Хэрэв энэ зүйл заалтыг зөрчсөн гэж үзвэл улстөрийн намыг тараах эрх нь зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх-т улс төрийн намтай холбоотой ямар ч заалт байхгүйг хуульчид онцолж байна. Тиймээс энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн энэхүү мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй улстөржсөн, Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой хувь хүний зүгээс эрх баригч МАН-д үзүүлж буй бас нэг нөлөөлөл шахалт хэмээн үзэж болох аж.
Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно
2021-04-21 19:16:51 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Тун удахгүй Амазон хэмээх дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ Монголоос албан ёсоор, худалдаалах боломжтой болох гэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох юм. Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.
Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондонгийн шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө
2021-04-21 11:40:44 Нийтлэгдсэн: Улс төр
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2021.04.20/ хуралдлаа. Түр хорооны хуралдаан 10 цаг 45 минутад ирц бүрдсэнээр эхлэв. Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Туркойс хилл ресурсес болон Рио тинто интэрнэшнл холдингс компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхболон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулжУлсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын дөрвөн гишүүн асуулт асууж, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хариулт өглөө. Тухайлбал гишүүд Оюу Толгой ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбар гаргах хугацааэнэ дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болох тул сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргаж, хүргүүлэх ёстой гэсэн чиглэлийг Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх нь зүйтэй талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар маргаанд Монгол Улсын Засгийн газар ялалт байгуулах магадлал өндөр байгаа талаар дурдлаа. Үргэлжлүүлэн Засгийн газарт хүргүүлэх чиглэлийн төслийг Түр хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцуулав.Тэрбээр Туркойс хилл ресурсес болон Рио тинто интэрнэшнл холдингс компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцож, уг гэрээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-өөр батлуулах төлөвлөгөөтай ажиллаж байна. Энэ нь Оюу Толгой ХХК-ийн өрийг улам нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх тухай танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдууланУлсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв. Түр хорооны гишүүд чиглэл өгөх төслийг тал бүрээс нь хэлэлцэж, асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн авахаар төлөвлөж буй аливаа нэмэлт санхүүжилтийн асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газрын зүгээс Эрдэнэс Оюутолгой ХХК болон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, түүнчлэн Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авахсанал гаргаж, чиглэлийн төсөлд тусгах талаар саналаа илэрхийлэв. Гишүүдийн асуултад хариулахдаа Түр хорооны дарга Ц.Даваасүрэн Оюу Толгой ХХК-ийн 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайланд 1 их наяд 80 тэрбум долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байсан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүжүүлээд явах бүрэн бололцоотойг харуулж байгаа талаар тайлбар хийв. Түүнчлэн гишүүдийн олонх нь Оюу Толгой ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргахыг чиглэлийн төсөлд тусгах талаар санал хэлсэн юм. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн гаргасан Оюу Толгой компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргах талаар чиглэлийн төсөлд тусгахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.1 хувийн саналаар дэмжигдэв. Ийнхүү хэлэлцээд Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр аливаа нэмэлт санхүүжилт нь Оюу Толгой ХХК-ийн өрийг улам нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх чиглэлийгЗасгийн газраас Эрдэнэс Оюутолгой ХХК болон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах, түүнчлэнОюу Толгой компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон юм. Түр хорооны тэмдэглээр Засгийн газарт өгөх үүрэг, чиглэлийн төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 72.2 хувь дэмжлээ. Дараа нь Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюутолгой төслийн байгаль орчны үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон гүний хоолойн газрын доорх усныордын нөөцийн талаар, Татварын ерөнхий газраасОюуТолгой ХХК-ийн татварын талаар танилцуулга хийлээ. Мөн ОюуТолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан ОюуТолгой ХХК-тай холбоотой санхүүжилт, зээлийн хүү, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, ашиглалтын хугацаатай холбоотой мэдээллийг өгсөн юм. Дээрх танилцуулга, мэдээллүүдтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, тодруулан, хариулт авахын зэрэгцээ тодорхой санал гаргаж, саналыг дараагийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон юм. Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой мэдээллийг байгууллага бүр гаргаж, нэгдсэн мэдээллийг Түр хороонд ирүүлэхийг чиглэл болгосноор Түр хорооны хуралдаан өндөрлөв
"Гадаадад байгаа монгол иргэд тавдугаар сарын 9-нийг дуустал Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ"
2021-04-21 11:32:22 Нийтлэгдсэн: Улс төр
Гадаад улсад байгаа монгол иргэд 2021.04.20-ноос 2021.05.09-нийг дуустал хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ. Энэ талаарСонгуулийн Ерөнхий ХорооноосДипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийгhttps://www.consul.mn/index.php?moduls=2холбоосоор авна. Улсын бүртгэлийн ерөнхий газрынhttps://election.burtgel.gov.mnсайтаас мэдээллээ шалгана. Гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийж, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгаж холбогдох өөрчлөлтийг хийнэ. Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021.5.25-ны өдрөөс өмнө салбар комисс өөрийн байранд ил тавьж, цахим хуудсанд байршуулан сонгогчдод өөрийн мэдээлэлтэйгээ чөлөөтэй танилцах бололцоогоор хангана гэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд орон даяар явагдах юм.
“НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ СЭЛЭНГЭ АЙМГААС ЭХЭЛЖ БАЙНА
2021-04-21 11:09:24 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нөхөн сэргээлт-2024 нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт тусгасан. Энэ хүрээнд БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг 4-р 9-нөөс 11-ний өдрүүдэд сарын Сэлэнгэ аймагт ажиллалаа. Салбарын дундын хамтарсан байнгийн ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Ялбаг гэх газарт уул уурхай болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон талбайнуудад шалгалт хийж, газар дээр нь ажиллалаа. Ингэхэд бичил уурхайн дүгнэлт гаргуулаагүй, журмын дагуу олборлолт, нөхөн сэргээлт хийгээгүй, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор уурхайн кемпийг барьсан, техник хэрэгслийг байрлуулан засвар үйлчилгээ хийж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн тус нутагт орших ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Монтэнгэр компанийн үйл ажиллагаа явуулахад бэлтгэж буй байдал болон бичиг баримттай танилцаж, цаашид бичиг баримтын бүрдлийг хангах, анхаарч ажиллах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөмж өглөө. Түүнчлэн тус газарт уул уурхайн болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон 200 га талбайд 4321 м3 овоолго үүссэн болохыг агаарын ортофото зураглал хийж тогтоолоо. Цаашид БОАЖЯ дөрвөн сайдын хамтарсан тушаалын дагуу батлагдсан Нөхөн сэргээлт 2024 арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлт хийх орон нутгуудад төлөвлөгөөний дагуу газар дээр нь ажиллаж, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй