АН-ыг самарсан Х.Баттулга МАН-ыг самрахаар шийджээ

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамжийг Дээд шүүхэд хүргүүлж буйгаа сая сэтгүүлчдэд мэдэгдлээ. Үүнийг улс төр судлаач болон хуульчид Дээд шүүхийн хуулиар олгогдсон эрх мэдэлд Ерөнхийлөгч шууд нөлөөлөхийг оролдсон хэмээн үзэж байна. Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ гэж заажээ. Хэрэв энэ зүйл заалтыг зөрчсөн гэж үзвэл улстөрийн намыг тараах эрх нь зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх-т улс төрийн намтай холбоотой ямар ч заалт байхгүйг хуульчид онцолж байна. Тиймээс энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн энэхүү мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй улстөржсөн, Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой хувь хүний зүгээс эрх баригч МАН-д үзүүлж буй бас нэг нөлөөлөл шахалт хэмээн үзэж болох аж. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн, хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллагыг Ерөнхийлөгч гуай нь дураараа татан буулгаад ч хаячихдаг юм биш байх. АН-ыг хагалган бутаргаж өдгөө Тулгат Цогтгэрэл нарын аль нь бүрэн эрхтэй намын даргыг нь мэдэхгүй болтол самарсан эрхэм ерөнхийлөгч энэ удаа 100 жилийн түүхтэй намын асуудалд хошуу дүрж байгаа нь гайхаш төрүүлж байна.

Д.Сумъяабазар: Эмч, эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилт 90 хувьтай байжээ. НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэрэгжилтийг танилцууллаа. Тухайлбал, холбогдох чиг үүргийн байгууллагууд хамтран хүнсний худалдааны 3010 газрыг хамруулан шалгаж, 398 зөрчил илрүүлэн, 83.9 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн дөрөвдүгээр сарын 10-16-ны байдлаар нийслэл рүү 3514 тээврийн хэрэгсэлтэй 6165 хүн орж, 3345 тээврийн хэрэгсэлтэй 5891 хүн нийслэлээс гарчээ. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйтгэлийн компаниуд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны хооронд 51336 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 9.828.483 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийсэн. Харин дөрөвдүгээр сарын 12-15-нд халдварын голомт батлагдсан 233 цэгийн 125.206 ам метр талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийсэн аж. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 839 сууц өмчлөгчдийн холбоонд нийт 2.535.635 ам метр орц, цахилгаан шатанд 4044 ам метр, хүүхдийн тоглоомын талбайд 1.192 ам метр, хог зайлуулах хоолой, бункер 24.378 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж, халдвараас сэргийлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ. 275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбайд хүүхэд агаарлах бололцоог бүрдүүлжээ Нийслэлийн Онцгой комиссоос иргэд, эцэг эхчүүдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргах, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлэн ажиллалаа. Мөн авто замын ан цав, заадас засварлах ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Энхтайваны өргөн чөлөөнд 25211, Чингисийн өргөн чөлөөнд 4690, нийт 29901 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварласан. Түүнчлэн нийт 1633 тэмдэг угааж, 282 тэмдэг үйлдвэрлэж, Хан-Уул дүүрэгт суурилуулсан бол 658 метр урт хайс, хашлага засаж, арчилжээ. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн 21 тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид автобусны 139 буудал, гудамж, талбайн 49332.5 метр урт хайс хашлага, хөшөө дурсгал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн 50 гарц, хогийн 772 сав, 564 сандал, замын 549 тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэн, байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажил хийгээд байна. АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн 4-р бүлгийн 60-аас дээш насны иргэдийг вакинд хамруулж эхэлсэн. Тэгвэл нийт 6800 иргэнийг синофарм вакцины 1-р тунд хамруулсан байна. Мөн энэ сарын 25-нд вакцин ирэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа ханган, дархлаажуулалт хийх явуулын 40 автобусны бэлэн байдлыг хангажээ. Өнөөдрөөс АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ. Ингэхдээ хариу арга хэмжээний буюу эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг эхний ээлжинд хамруулах юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд 496416 хүн, хоёрдугаар тунд 1023 хүн хамрагдаад байгаа. Улсын хэмжээнд нэгдүгээр тунд 634240, хоёрдугаар тунд 1178 иргэн хамрагдсан хэмээн ярилаа. Эрүүл мэндийн сайдын 203 дугаар тушаалын дагуу хавьтлын тандалтын үйл ажиллагааг нийслэл, дүүрэг бүрэн хариуцахаар шийдвэр гарсны дагуу бэлтгэл ажлыг хангажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хүн, хүчээ сайн зохион байгуулж, төлөвлөлттэй ажиллах хэрэгтэй. Хотын даргын хувьд ямар дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаагаа хэлээрэй. Эмч, эмнэлгийн ажилтнууд маань бүтэн жил гаруйн хугацаанд хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байна.Түүнчлэн тэдний нийгмийн асуудал, урамшууллыг төдий л шийдэж чадахгүй байгаа. Гэсэн ч хоёргүй сэтгэлээр ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа хэмээсэн. Мөн ийм хүнд, хэцүү цаг үед ажиллаж байгаа тэдэнд урам зориг өгөх, сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэйг сануулсан юм. Хан Хиллс хотхонд орц, гарц гаргах ажил энэ долоо хоногт эхэлнэ Өнгөрсөн долоо хоногийн эхээр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол 98 чиглэлд 679 автобус болгож нэмэгдүүлсэн. Гэсэн ч нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо буурахгүй, өдөрт 110-120 мянган иргэн зорчиж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимд шилжсэнтэй холбогдуулж автобусны цэвэрлэгээ, автобус хоорондын зай, хүн хоорондын зай мөрдөгдөхгүй байна гэсэн гомдол, санал, хүсэлтүүд тасрахгүй байгаа. Иймээс Хотын дарга Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбаярт хандан Анх удаа хөл хорио тогтоож байгаа биш. Үйлчилгээгээ сайжруулж, хоорондын уялдаа холбоог хангаж, сайн ажиллах ёстой. Нийтийн тээврийн бодлого тодорхойлох ёстой шүү гэдгийг санууллаа. Мөн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Энэ долоо хоногт гол зам дагуу буюу Энхтайван, Их тойруугийн гудамжны заадсын ажлыг дуусгана. Хан Хилсс хотхонд орц, гарц гаргах ажил энэ долоо хоногоос эхэлнэ гэсэн юм. Хотын дарга Ажлаа хэзээ эхлээд, хэзээ дуусгахаа тодорхой төлөвлөх хэрэгтэй. Хаана, ямар зам өргөтгөх, хаана гүүрэн гарц хийх гэх мэт бүх ажлыг өөрсдөө санаачилгатай хий. Санхүү, мөнгөний асуудлаа надад даатга хэмээсэн юм. Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Залуус орон сууцны цогцолбор хорооллуудыг байгуулах ажпыг нийслэлийн хэмжээнд нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, бэлтгэл арга хэмжээг зохион байгуулах ажлын талаар танилцуулсан. Тэрбээр Залуус 1 хорооллын ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр удаа хуралдаад байна. Төлөвлөгөөгөө баталлаа. Буянт-Ухаа хорооллын 57 га газарт барина хэмээсэн юм. Газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг, даалгавар өглөө. Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов. Мөн авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдээ засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах, нийслэлийн хэмжээнд байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх авто зогсоолд орчны аюулгүй, байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, тохижуулах, тэмдэг тэмдэглэгээг засварлах ажлыг зохион байгуулахыг даалгасан. Түүнчлэн энэ онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах үүрэг өгөв. Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, осол гаргажээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд зам тээврийн осол гаргажээ. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ХУД-ийн хоёрдугаар хороондбайх АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргасан байна. Ослын газар цагдаагийн байгууллагаас гадна онцгой байдлын албан хаагчид ажиллажээ. Учир нь хашаа мөргөж зогссон машин шатсан байна. Харин Б.Пүрэвдорж гишүүнэмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаарГССҮТ-д хүргэгдсэн аж.

“Цаасан дарга” О.Цогтгэрэлийг батламжлах их хуралд Увс аймгаас ирж оролцсон гурван хүн коронавирусийн халдвар авчээ

​ ​ ​ Хөл хорионы дүрэм журам зөрчин байж Дүнжингарав-ын гадаа зохион байгуулсан АН-ын Их хурал асуудал дагуулж эхэлжээ. Тодруулбал, АН-ынхан энэ сарын эхээр цаасан болон цахим даргаа батламжлах Их хурлыг хууль дүрэм зөрчин байж хоёр талд хийсэн. Тухайн үед улсын хэмжээнд улбар шар түвшинд шилжсэн, таваас дээш хүн нэг дор цугларахгүй байх шийдвэр гаргасан байсан ч Цаасан гэх тодотголтой О.Цогтгэрэлийг АН-ын даргад батламжлах их хурлыг Ц.Тувааны талынхан энэ сарын 3-нд Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулсан байдаг. Зохион байгуулагчдын мэдээлснээр 1000 орчим хүн цуглуулсан тус хуралд орон нутгийн төлөөлөл гэх цөөнгүй хүн ирж оролцсон. Гэтэл тус хуралд Увс аймгаас ирж оролцсон төлөөлөгчдийн гурвынх нь шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. С.Эрдэнийн тодорхойлсончлон Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нарын заавраар ажилладаг Ц.Тувааны талынхан АН-ыг халааслахын тулд хууль журам зөрчөөд ч хамаагүй улайран зүтгэсэн нь ийнхүү бүхэл бүтэн аймгийг эрсдэлд оруулаад байгаа аж. Улаанбаатар хотруу очоод ирсэн гурван хүн коронавирусийн халдвар авсан нь аймгийн иргэдийг айдас хүйдэст автуулсан төдийгүй цаашид халдварын тоо нэмэгдэхгүй гэх баталгаагүй байна. ​ Иргэн бүр халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байхад ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн олон хүнийг нэр дор цуглуулан, улстөрийн бохир ажиллагаандаа татан оролцуулсан Ц.Туваан ба УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарыг хариуцлага хүлээх ёстой гэж Увс аймгийнхан үзэж байна. Энэ талаарх сэтгэгдлээ Увс аймгийн иргэд цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлж эхэлжээ. Тухайлбал, иргэн Ц.Гантөмөр Өвчилсөн хүмүүсийг буруутгамааргүй байна. Харин хөл хорионы өндөр эрсдэлтэй цагаар мэдсээр байж иргэдийг Улаанбаатар хотод цуглуулж аюулд оруулсан АН болон О.Цогтгэрэл гишүүн хариуцлага хүлээх ёстой. Сонгоод явуулсан нутгийнхандаа үнэхээр гай тарьлаа. Цаашилбал манай аймгийн төлөөлөгчдөөс 3 илэрч байна гэдэг улс даяар цар тахал тараасан байж болзошгүй тэр Их хурал. Эрх мэдлийн шунал, талцал хуваагдал нь ийм л үнэтэй байж хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн бол Анхаа Увс нэртэй иргэн Женкогийн намаа авах гэсэн шунал Монгол даяар корона хэмээн жиргэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг ҮХЦ нэр дэвших боломжгүй гэжээ

Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өндөрлөж шийдвэрээ гаргажээ. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм. Тус хуралдааныг өнөө өглөө 09.30 цагт эхлүүлсэн ч нэг гишүүн татгалзан гарснаар хойшлуулсан юм. Тодруулбал, Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсанаар үргэлжлүүлэх боломжгүй болсон. Харин түүний энэхүү үйлдэл нь хуралдаан бойкотлох анхны оролдлого боллоо хэмээн хуульчид дүгнэсэн. Ийнхүү шийдвэрээ гаргахаас өмнө Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг саатуулах, нөлөөлөх гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор 2018 онд Цэцийн гишүүнээр томилсон Ц.Нанзаддорж ийнхүү бүрэлдэхүүнд бойкот хийсэн бол үүнээс өмнө буюу өчигдөр Ерөнхийлөгчийн талынхан эртнээс төлөвлөсөн жагсаал цуглааныг зохион байгуулж, шийдвэрт нөлөөлөхийг санаархсан. Гэтэл дунд суудлын өглөөний хуралдаан өндөрлөсний дараагаар АН-ын цаасан дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүүн Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн нарын зүгээс Цэцэд нөлөөлөхөөр оролдсон талаарх мэдээлэл ч хэвлэлээр гарсан. Тэдний зүгээс Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдэд нөлөөлөл үзүүлэх ямар хувилбар байж болох талаар судлан хэрэгжүүлж эхэлсэн талаар цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Ийнхүү шийдвэрт нөлөөлөх оролдлогыг Ерөнхийлөгчийн талаас хэд хэдэн удаа гаргасан ч Үндсэн хуулийн Цэц хараат бусаар ажиллаж бие даасан шийдвэр гаргалаа. ҮХЦ-ийн албан мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргалаа. Энэхүү дүгнэлтээр тус хуулийн3 дугаар зүйлийн 3.1.2 дахьзаалт болон5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалтҮндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүллээ. Харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэв. Нэр бүхий иргэдээс ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Үндсэн хуульд нийцээгүй гэх заалтууд: 3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.2.нэр дэвшигч гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;/Түдгэлзүүлж буй заалт/ 5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх 5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй./Түдгэлзүүлж буй заалт/ 5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно. 26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам 26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх; 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх; 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.