Ерөнхийлөгчийн хувийн улс төр хэтийдэж, төрийн институтын өмнөөс шүүхэд ханджээ
2021-04-14 13:15:13 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд гурав хоногийн өмнө нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэ нь хуулийн зөрчил үүсгэсэн гэдгийг зарим хуульч хэлж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн ба шүүхэд нэхэмжлэл гаргасан шүүгч А.Эрдэнэцогт нар хуулиа судлалгүйгээр сүрийг бадруулсан бололтой юм. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хуульч А.Эрдэнэцогт Ерөнхийлөгчийг төлөөлөн Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд хандахдаа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаасан мэдээллийг тараасан. Талбай дээр болсон тайван жагсаалыг Ерөнхийлөгч өдөөн турхирч, санхүүжүүлсэн зүйл байхгүй. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх үйл ажиллагааг явуулаагүй гэдгээ нотолж, нэр төрөө сэргээлгэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн нэр дээр нэхэмжлэл гаргасан гэсэн юм. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний хуулийн багийнхан Төрийн тэргүүний сэнтийг нэг хүнд нааж, өмчлөх гэсэн оролдлого гаргаж байгаад хуульчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх тухайд Үндсэн хуулийн Цэцээс маргаан үүсгэсэн бөгөөд шийдвэр гаргахын өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн байранд хоёронтаа биечлэн очсон байдаг. Гэтэл энэ нь Цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого болсон төдийгүй хувь хүний амбийцаа барьж дийлээгүй үйлдэл хэмээн Д.Үүрцайх тэргүүтэй хуульчид дүгнэсэн. Учир нь Ерөнхийлөгч бол институт болохоос хувь хүн биш гэдэг агуулгаар тэд тайлбарлаж байв. Тэгвэл Ерөнхийлөгч хувийн улс төрдөө дийлдсэн алхмыг дахин хийсэн нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр дээр нэхэмжлэл гаргасан үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн албан тушаал нь Х.Баттулга гэдэг хувь хүний өмч биш бөгөөд нэр төр гэдэг нь хүний тухай ойлголт болохоос төрийн институт, эрх мэдэлд хамаардаггүй байна. Энэ тухайд Үндсэн хуулийн эрхийг барич Б.Чимид нэгэн цагт дээрхтэй адил агуулгатай тайлбар хийж байсныг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнгөрсөн жил твиттерт жиргэж байв. Тодруулбал, Нэр төр гэдэг нь хүний тухай ойлголт болохоос төрийн институт, эрх мэдэлд хамаарахгүй гэх хүний эрх, dignity тайлбарладаг онолтой Үндсэн хуулийн энэ заалт нийцэхгүй байгаа мэт санагдаад Б.Чимид багшаас асууж байв. Тухайн үед Б.Чимид багш Иргэдээс Ерөнхийлөгчийн нэр төрийг хамгаалах гэж биш, Ерөнхийлөгч хийж байгаа тэр хувь хүнээс нь Төрийн тэргүүний нэр төрийг хамгаалах гэж ийм заалтыг оруулсан юм гэж хариулсан хэмээж байв.Үүнээс үзэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн институтыг өмчлөх хүсэлдээ дийлдэн, хувийн улс төр хийж эхэлсэн нь энэ болжээ.
Ш.Алтангадас: Одоо болон өмнө нь Ерөхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс хэзээ ч нэр дэвших эрхгүй
2021-04-14 12:21:09 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх зургаадугаар сарын 9-нд болох ард түмний Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нэр дэвших эсэх асуудал хуульчид, олон нийтийн дунд маргаан дагуулсаар байна. Энэ асуудалд хуульчид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Зарим хуульчид одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Энэ байр суурин дээр санал нэг байгаа хуульчдын нэг бол Ш.Алтангадас юм. Түүний хувьд 1992 оны үндсэн хуулиар 45 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно гэж байсныг 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно болгон өөрчилсөн. Энэ заалт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжээд эхэлчихсэн. Мөн 1992 оны Үндсэн хуулийн 31.7-д Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэж зааснаар бүрэн эрхийг нэг удаа улируулан сонгох боломжтой байсан бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ заалт хүчингүй болсон буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2021 оноор дуусгавар болсон. Тиймээс Үндсэн хуулийн одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвших боломжгүй гэсэн байр суурьтай байгаа билээ. ХҮН намын гишүүд болон нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн Цэцэд хандаж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших нь Үндсэн хуулийн зөрчил болох эсэх асуудлыг шийдэж өгөхийг хүсэж мэдээлэл хүргэсэн. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц энэ сарын 16-нд уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх товтой байгаа юм. Үүнтэй холбогдуулан хуульч Ш.Алтангадас дараах байр суурийг өгчээ. Тэрбээр Үндсэн хуульд тусгасан зөвхөн нэг удаа 6 жилээр сонгоно гэсэн заалт чинь нөгөө талаараа хэн дэвших эрхтэй вэ гэдэг агуулгыг тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан энэ ерөнхий шаардлагад өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн нэр дэвших эрхгүй гэдэг ойлголт юм. Тэгэхээр Ерөнхийлөгч гэдэг статустай бүрэн эрхийг өмнө нь Ерөнхийлөгч байгаагүй этгээд зөвхөн нэг л удаа 6 жилээр хэрэгжүүлнэ гэсэн үг. Тиймээс бид Үндсэн хуулийг шууд агуулгаар нь ойлгохоос гадна өмнө нь Цэцээс юу гэж тайлбарлаж байсан болон органик хуульд юу гэж заасан гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн үг бүр цаанаа утга агуулгатай. Тухайлбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ерөөсөө л нэг байх юм байна гэдгийг заагаад өгсөн. Энэ бүрэн эрхийн хугацааг өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагүй хүн хэрэгжүүлэх юм байна гэдгийг хэлээд өгчихсөн. Ингээд үзэхээр одоо болон өмнө нь Ерөхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс хэзээ ч нэр дэвших эрхгүй юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байх үед явж байсан үзэл санаануудыг харах хэрэгтэй. Төсөлд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад, түүнд дахин сонгогдох боломжийг нь олгоод Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2025 оноос хэрэгжүүлье гэсэн санаа явж байсан юм билээ. Мөн 2021 оноос хэрэгжүүлье, одоогийн Ерөнхийлөгч болон бусад хүн 6 жилээр сонгогддог болох гараан дээр аваачих агуулга ч байсан. Гэтэл тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд 2020 оны тавдугаар сарын 25-нд хэрэгжүүлэх томьёолол оруулж ирээд дэмжигдээд баталсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Ерөнхийлөгчийг бүрэн төлөөлдөг. Тэгэхээр Ерөнхийлөгч угаасаа л 2021 оны сонгуульд нэр дэвших бодолгүй байсан юм болов уу гэсэн агуулга харагдаж байна. Гагцхүү бүх зүйл тодорхой байхад тодорхойгүй байна гэдэг агуулгаар яриад яваад байгаа нь сонин байна гэсэн юм.
З.ЭНХБОЛДЫН 2019.9.7-НЫ ЯРИА БА “ЭРДЭНЭТ”-ЭЭС ҮНДСЭН ХУУЛЬ ХҮРТЭЛ...
2021-04-14 12:09:29 Нийтлэгдсэн: Улс төр
З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т ...Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж оруулсан өөрчлөлтийг 2025 оны долдугаар сарын 1-нээс биш 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөх санааг гаргажээ. Түүний 2019 оны есдүгээр сарын 7-ны УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр юу ярьсныг доор сийрүүлэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: -ЕТГ-ын дарга ирсэн байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлт бас явж байгаа. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1 байвал яасан юм бэ гэж ярьсан. Өөр байдлаар бас томъёолоод шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм. ЕТГ-ын дарга З.Энхболд: -Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ. Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа Зургаан жилд нэг удаа гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна. З.Энхболд тэр өдөр ингэж ярьсан. Ер нь түүний хувьд энэ бол зарчим. Хэдийгээр олон нийтэд таашаагдаад, магтуулаад гүйгээд байдаггүй ч улс төрийн хүрээнд хатуугаараа алдартай энэ эрхэм нийтийн эрх ашиг дээр хатуу зогсдог гэхэд болно. Олоон жилийн өмнө Эрдэнэт үйлдвэр дээр ТӨХ-г төлөөлж очоод Төр өмчөө мэддэг байх ёстой гээд тухайн үеийнхээ бүлэглэлийн гараас авч байв. Тавантолгойг УИХ-ын дарга байхдаа бас л тэр үеийнхээ хүчтэй бүлэглэлд тавиад туучихалгүй үлдээсэн нь үнэн. Энэ удаад ч Үндсэн хуулийн талд зогсч, хэнийг ч илүү эрх мэдэлд үлдээлгүйгээр нэг гараанаас гарч өрсөлдөх зарчим дээр хатуу зогссон байх юм. Үүнийхээ төлөө З.Энхболд өнөөдөр багагүй шүүмжлэл сонсож явна.
З.Энхболдын үйлдэл нь Үндсэн хуульд гавьяа, Х.Баттулгад гай
2021-04-14 11:58:14 Нийтлэгдсэн: Улс төр
ЦЭЦ ДЭЭР ОЧСОН ...ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААГААР ЗӨВХӨН НЭГ УДАА ЗААЛТ Үндсэн хууль тойрсон нэг том маргаан ойрын үед шийдэгдэнэ. Энэ маргаан 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой. УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т ...Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн өөрчлөлт оруулсан юм. Энэ заалт нь хуулийн төсөл дээрээ 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байв. Харин тухайн үед ЕТГ-ын дарга байсан З.Энхболдын санал, санаачилгаар хугацааг наашлуулжээ. Өөрөөр хэлбэл, З.Энхболдын санаачилгыг УИХ хэлэлцээд 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөхөөр баталсан байдаг. Энэ асуудлаар нэр бүхий иргэд Цэцэд хандсан юм. З.ЭНХБОЛД: ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ӨӨРЧЛӨЛТИЙН ХУГАЦААГ СОНГУУЛЬ ЯВУУЛАХААС ӨМНӨ ТАВИХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ 2019 оны есдүгээр сарын 7. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан. Байнгын хорооны дарга С.Бямбацогт ...За, ЕТГ-ын дарга ирсэн байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлт бас явж байгаа. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1 байвал яасан юм бэ гэж ярьсан. Өөр байдлаар бас томъёолоод шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм. З.Энхболд даргын микрофоныг өгье. ЕТГ-ын дарга З.Энхболд ...Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ. Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа Зургаан жилд нэг удаа гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна. Байнгын хорооны дарга С.Бямбацогт ...Тэгэхээр түрүүнд бид нар энэ дээр нэлээд ярилцсан. Тэгээд яах вэ, Төслийн 2 дугаар зүйлийг хасах гээд санал хураагдчих юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маань 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болоод явчихна. Ерөнхийлөгчтэй холбоотой заалт хүчин төгөлдөр болоод явчих учраас түүнтэй холбоотой, холбогдох зохицуулалтуудыг холбогдох органик хуулиудад хийж явах бололцоо, боломж бүрдээд, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол шинэ Үндсэн хуулийн эрх зүйн орчинд явах бололцоо, боломж нь бүрдчихнэ гэж үзэж байгаа. Х.ТЭМҮҮЖИН: ОДОО ХАШИЖ БАЙГАА АЛБАН ТУШААЛААРАА ДАВУУ ЭРХ ЭДЛЭХ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ Энэ асуудлаар АН-ынхан ч байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ...Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа хэрэгжүүлэх боломжийг олгоё. Нэг удаа, 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш тодорхой. Зөвхөн нэг удаа зургаан жилээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж шаардлага тавьж л байгаа бол тэнд сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа үг биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй гэсэн бол АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл ...Үндсэн хууль бол цагаан дээр хараар бичигдсэн учраас Нэг удаа гэдэг заалт бол хүчтэй заалт гэж бодож байна гэж байв. З.ЭНХБОЛД: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ТАВАНТОЛГОЙ, ҮНДСЭН ХУУЛЬ... Үндсэн хуулийн энэ зүйл заалтаар Цэцэээс гадна нийгэмд маргаан үүсч, улстөрчид болоод хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшинэ, үгүй гэсэн тайлбараар жил тойроод маргалдлаа. Мэдээж хэрэг, энэ асуудлыг Цэц шийднэ. Цэг тавина. Цэцийн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдрал дээр хэрхэн буулгаснаа харуулна. Хууль зүйн талаасаа хамгаалах уу, алдах уу гэдэг хаалгач-ийн үүргийг гүйцэтгэнэ. Улстөржсөн байр сууриас харвал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сар гаруйн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эсэхийг тодорхойлно. Энэ сацуу 2019 оны тэр нэгэн өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын хэрэгжих хугацааг наашлуулах санаачилга гаргасан З.Энхболдыг шүүмжлэх, бас дэмжих хандлага олон нийтийн дунд байна. З.Энхболдын энэ үйлдлийг нэг талаас Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын даргаар ажиллаж байхдаа дахин нэр дэвших боломжийг нь хаачихаад явсан гэдэг шүүмжлэл байна. Энэ утгаар З.Энхболд нь Х.Баттулгад гай тарьчихсан болж таараад байгаа юм. Гэхдээ З.Энхболд улстөрчийн хувьд өөрийнхөө шийдвэр дээр хатуу зогссоор ирсэн нэгэн. Хорь гаруй жилийн тэртээ ТӨХ-нд байхдаа Эрдэнэт үйлдвэр дээр очиж ...Төр өмчөө мэддэг байх ёстой гээд тухай үед явагдаж байсан нэгэн том операцыг таслан зогсоож байв. Мөн дөрвөн жил гаруйн өмнө алдагдах гэж байсан Тавантолгойн ордыг үлдээх тал дээр хатуу зогссон. Энэ мэт олонд таалагдах гэдэггүй ч байр суурь нь олон нийтийн талд байсаар ирсэн нь үнэн юм. Тэгэхээр том агуулгаараа З.Энхболдын дээрх үйлдлийг Герман эрдэмтний хэлснээр ...Дээрээ зөвхөн хөх тэнгэртэй Монгол Улсын Үндсэн хуулийн талд зогссон гавьяа ч гэсэн болох юм. Б.Дамдин-Очир Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй