
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Эрээн хот руу орох, гарах автотээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын тал түр хугацаагаар хязгаарласнаас хүнс, ачаа тээврийн эргэлт саатаж байгааг хэвийн болгох талаар ярилцлаа. Цар тахалтай холбогдуулан тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд хэлээд, үүнд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, ялангуяа гэрээний дагуу вакцин худалдан авах, худалдаа, эдийн засгийн харилцааг аль болох хэвийн явуулахаар тохиролцов гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
“Төрийн албаныхан өглөө 08:30-аас өмнө, орой 17:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцоно”
2021-04-16 11:03:26 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
НийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө. -Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг ямар зохион байгуулалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулж байгаа вэ? -Засгийн газрын 2021 оны 45, 91 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 02 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/265 дугаар захирамжийн хүрээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ өдрүүдэд төрийн байгууллагын албан хаагчид 10 хуваарь ажиллаж, албан хаагчдын тээврийн хэрэгслийг Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн системд оруулан, өглөөний 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш гэр, ажлын хооронд явах чиглэлд хөдөлгөөнд оролцуулж байна. Хүнсний ачаа тээвэр, ковидын үед ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тээврийн хэрэгслийг улсын, хувийн гэж ялгалгүй, хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 чиглэлийн ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг хуанлийн өдрөөр автомашины дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөнөөр замын хөдөлгөөнд оролцуулж байна. Иргэд эрүүл мэндээ дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо агаар салхинд гарах боломжтой. -Иргэд ПСР шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ? -Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ. Шинжилгээний цэгүүд Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон, Сонгинохайрхан дүүрэг 5 шарын Номин агуулахын гадна талбай, Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза гадна талбайд ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд eruul.gerege.mn сайтаас цаг авсан иргэдийн цагийг цуцалсан. -Гэрийн тусгаарлалтын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Ойрын хавьтал болсон иргэдээс ПСР шинжилгээг гурав болон найм дахь хоногт дүүргийн хариу арга хэмжээний тандалтын баг гэрээс нь очиж авч байна. Зайлшгүй шаардлага /Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал муудсан/-тай нөхцөлд иргэд өрхийн эмчтэйгээ холбогдоно. Дуудлагын дагуу бэлтгэгдсэн баг гэрт нь очиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүх дүүрэгт зөвлөх эмч нарын баг байгуулсан бөгөөд өрхийн эмч нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. -Дархлаажуулалтын ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ? -Нийслэлийн хэмжээнд 60-аас дээш насны /эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлэг/ иргэдийг хамруулах ажлын хүрээнд дархлаажуулалтын есөн суурин цэг, 16 баг, 125 эмч, эмнэлгийн ажилтан, улаан загалмайн нийгэмлэгийн 36 ажилтан, 18 жолооч, нийт 179 албан хаагч, иргэдийг 18 автобусаар тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Дүүргүүдийн дархлаажуулалтын цэгийн байршил: Баянзүрх дүүрэг 133 дугаар сургууль, Баянгол дүүрэг 20 дугаар сургууль, Багануур дүүрэг Эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүрэг Аврагч спорт хороо, Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр сургууль, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр сургууль, Хан-Уул дүүрэг Монгол Солонгос коллеж, Багахангай дүүрэг Эрүүл мэндийн төв, Налайх дүүрэг Эрүүл мэндийн төв -Хөл хорионы үед нийтийн тээвэр ямар маршрутаар ажиллаж байна вэ? -Нийтийн тээврийн хөдөлгөөнийг тусгай горимд шилжүүлсэн. Өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж байна. Нийтийн тээврийн 98 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 679 автобус үйлчилгээнд явж байгаа. Эх сурвалж: НийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төв
Д.Үүрцайх: Оролцогчид ямар ч мэдээлэлгүй байхад Х.Баттулгын талаас хэвлэлээр мэдээ тараагаад эхэлж байна шүү дээ
2021-04-16 10:44:02 Нийтлэгдсэн: Улс төр
Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга дахин дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан дөнгөж эхлээд хойшилжээ. Учир нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй болох тус хуралдаанд нэг гишүүн нь оролцохоос татгалзсан учраас ийнхүү хойшлуулсан байна. Харин хугацааны хувьд дараагийн хурлын товыг нарийвчлан тогтоолгүйгээр хурлыг өндөрлүүлсэн аж. 2019 онд Үндсэн хуулийг өөрчилснөөр одоогийн Төрийн тэргүүн ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж мэдээлэл гаргагчид үзсэн. Энэ талаарх мэдээллийг хэд хэдэн хуульчийн зүгээс Цэцэд гаргасан. Тодруулбал, Д.Үүрцайх нарын нэг хэсэг байгаа бол О.Мөнхсайхан хуульчийн зүгээс ч мөн Цэцэд хандсан юм. Өнөө өглөөний хуралдаанд оролцсон хуульч Д.Үүрцайхаас энэ талаар тодруулахад Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулчихлаа. Ингэхдээ бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ц.Нанзаддорж гишүүн хуралд оролцохоос татгалзсан гэж ойлголоо. Хуралд оролцсон бид ямар ч мэдээлэл авч чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ Цэцийн шийдвэрийг мэдээлчихсэн байна шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн талаас мэдээлэл тараасан гэж ойлгож байна. Тэр хүмүүс биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна шүү дээ. Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг ч бидэнд мэдээлсэнгүй. Ц.Нанзаддорж хуралд оролцохоос татгалзана гэдгийг нөгөө тал мэдээлээд, аль хэдийнэ мэдээ тараад эхэлсэн байна гэдэг Цэцэд нөлөөлж буй нэг хэлбэр гэлээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЦЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
2021-04-15 13:03:55 Нийтлэгдсэн: Улс төр
2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд буюу маргааш Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотойгоор оруулсан заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд давхар оруулах шаардлагатай гэж үзсэн иргэн Т.Доржханд нарын мэдээллийг хэлэлцэх юм. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэн байх бөгөөд зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно хэмээн заасан. Уг өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж мэдээлэл гаргагчид үзсэн юм. Үндсэн хуулийн судлаач төдийгүй хуульчид ч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм. АН-ын зарим гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулах зорилгоор П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нараар дамжуулан жагсаал цуглаан зохион байгуулахыг АН-ын гишүүдэд уриалж эхэлсэн талаарх мэдээлэл энэ сарын 13-нд цахим орчинд тархсан. Тэгвэл дээрх мэдээлэл хоёр хоногийн дараа буюу өнөөдөр батлагдлаа. Нэгдсэн загвар, хийц бүхий уриа лоозонгоор жигдэрсэн иргэд Зайсан толгойн урд цуглаж хөл хориог мөрдүүлж байсан цагдаагийн алба хаагчдад багагүй хүндрэл учрууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуулийн Цэцийн байранд хоёр ч удаа өөрийн биеэр очиж, УИХ дах АН-ын бүлгийн гишүүдийг ч мөн Цэцээс тайлбар шаардан очуулж байсан зэрэг үйлдэл нь Цэцэд удаа дараа нөлөөлөх гэсэн оролдлого гэж хуульчид тайлбарласан. Иргэд хэдэн зуугаараа өвчилж, амь насаа алдагсдын тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн Цэцэд шахалт үзүүлэх гэсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан нь түүнийг Ерөнхийлөгч байх эрхтэй хүн мөн үү үгүй юу гэх эргэлзээг нийтэд бий болгоод байна. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэж заахдаа өмнөх Ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа сонгогдохын тулд аль нэг нам эвсэлд үйлчилдэг, хууль шүүхийг ашигладаг, өрсөлдөгчөө намнадаг зэрэг үйлдлийг таслан зогсоохын тулд зөвхөн нэг удаа сонгогдоно хэмээн заасан байдаг. Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх зүйл заалтыг өөрчилсөн нь зөв болсны бодит жишээг өөрийн биеэр харуулж байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийгөө өрсөлдөгчгүйгээр АН-аас нэр дэвшүүлэх зүйл заалтын намын дүрэмд оруулж байгаа нь ил болсон төдийгүй энэ нь АН-ын хагарлыг эхлүүлсэн. Мөн түүний хэрэг наймаалцах гэсэн оролдлогыг АН-ын дарга С.Эрдэнэ дэлгэсэн зэрэг үйлдэл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг л удаа сонгох нь зөв гэдгийг улам бүр баталгаажуулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй