Б.Одсүрэн: Хязгаарлалт тогтоогоогүй салбарын бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулбал хатуу хөл хорионы утга алдагдана
2021-04-14 10:48:25 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэйярилцлаа. -Хатуу хөл хорио тогтоогоод дөрвөн өдөр болж байна. Замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн ачааллыг зохицуулах чиглэлд та бүхэн ямар арга хэмжээ авч, ажиллаж байгаа вэ? -Даваа гарагт нийтийн тээврийн үйлчилгээнд 58 чиглэлд 300 гаруй автобус явсан. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй 15 байгууллагын ажилтан, албан хаагчдын судалгаанд тулгуурлан нийтийн тээврийн тооцоог гаргасан юм. Ажлын өдөр эхэлснээр зорчих хөдөлгөөний эрэлт нэмэгдэж байна. Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон ч гэсэн дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд зарим төрлийн ажлаа амжуулах зорилготойгоор хөдөлгөөнд оролцож байна. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн 28 хувь нь ахмадууд байна гэсэн судалгаа гарсан. Ахмадууд маань эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр явах, ажилдаа явсан хүүхдүүдийнхээ хүүхдийг харах шалтгаанаар зорчиж байна. -Нийтийн тээврээр зорчигчдод хэрхэн хяналт тавьж байна вэ.Зарим автобусанд ажлын үнэмлэх шалгаж байгаа ч заримд нь шалгахгүй байгаа мэдээлэл байна? -Бид өнөөдөр нийтийн тээврийн чиглэлийн тоог 98 болгон нэмэгдүүлж, автобусны тоог 300-гаар нэмсэн. Улаанбаатар хотод нийт 900 гаруй автобусны зогсоол байдгаас 54 нь эцсийн, 870 орчим нь дундын зогсоол. Энэ бүх зогсоол дээр хүн ажиллуулна гэдэг хүндрэлтэй, хүн хүч дутна. Нийтийн тээврийн үйлчилгээний газар 100 гаруй албан хаагчтай. Тооцоо, төлөвлөлт хийж, ихэнхалбан хаагчдаа хяналтад гаргаж, тэд тодорхой чиглэлээ хариуцан ажиллаж байна. Мөн автобуснызорчилтхөдөлгөөний хяналт хийдэг City bus байгууллагын 160 гаруй ажилтан ажиллаж байгаа.НОБГ болон цагдаагийн албан хаагчид иргэдийнзорчилтхөдөлгөөний зорилгыг асуух, халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулах чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ автобусны зогсоол ихучирхүн хүч дутагдаж байгаа. -Автобусны зогсоолуудад шинэчлэл хийх, зогсоолуудыг нэмэх, чиглэлүүдийг өөрчлөх шаардлага бий. Энэ чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ? -Нийтийн тээврийн салбар сүүлийн 10 жилд уналтын байдалд орсон. Сүүлийн таван жилд зорчих хөдөлгөөн хоёр дахин буурсан. Энэ нь олон талын шалтгаантай. Нэгдүгээрт, хуучин автобуснууд явж байна. Автобуснынасжилтааролон автобус хасагдаж байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хот маань сүүлийн таван жилд маш их тэлсэн. Хүн ам ихтэй томоохон хотхонууд нэмэгдсэнээр зогсоолын хүрэлцээ муудах, стандарт алдагдсан асуудал бий. Бид нийтийн тээврийн салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэн, ажлуудаа хийж байна. Хатуу хөл хорионы үед олон хүнтэй автобусаар үйлчлүүлэхийг огт санал болгохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барих ёстой. Иргэд маань автобус явж эхэлмэгцэхний автобусанд багтах гэдэг. Дараагийн автобусаа хүлээдэггүй. Дараагийн автобусыг 5-10 минут хүлээж байгаад суух боломж бий. -Өмнөх хатуу хөл хорионы үеэрQRкод, мөн ажлын газрын тодорхойлолт,ПСРшинжилгээг үндэслэн хөдөлгөөнд оролцуулж байсан. Энэ удаад автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ ньхэроновчтой шийдэл вэ? -Иргэдийн эрхийг хязгаарлах нь хэнд ч таалагдахгүй. Гэвч хатуу хөл хорионы үед захиргааны аргаар шийдэж байгаа нь олон шүүмжлэл дагуулж байгаа.QRкод ашиглах нь давуу болон сул талтай.QRкодыг хуурамчаар үйлдэх боломжгүй, код авсан иргэд хөдөлгөөнд шууд оролцох эрхтэй боловч код аваагүй иргэд үүн дээр маш их бухимдал үүсгэсэн. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй чиглэлд хамаарагдаж байгаа байгууллагуудын ажилчид 260 мянга орчим байдаг. Эдгээр иргэний бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулна гэвэл хатуу хөл хорионы утга алдагдана. Мөн бусад иргэн бухимдана. Энэ удаагийн хатуу хөл хорионы үед дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөлд хамгийн шударга шийдэл юм. Байгууллагууд маань үүнтэй уялдуулан ажлаа зохицуулах хэрэгтэй. Жишээ нь,ээлжидгарсан хүнээлжээсээбуухад автомашины дугаар нь тэгш, сондгойгоороо хөдөлгөөнд оролцох боломжгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Ачаалал ихсэхээс өмнө тухайн иргэнээээлжээсбуулгах зэрэг тухайн байгууллага зохицуулалт хийвэл болох асуудал шүү дээ. Бид хатуу хөл хорионы нөхцөл байдлаа бодох хэрэгтэй. Өнөөдөр гэхэд л коронавирусийн халдвар авсан хүний тоо 800-гаар нэмэгдлээ. Нэг хүн гурван хүнд халдвар тараах эрсдэлтэй гэсэн тооцоо байгаа. Жишээ нь, 800 хүн тус бүр гурван хүнд халдвар тараавал 2400 болно. Үүнийг 14 хоногоор бодвол маш их тоо гарна. Хатуу хөл хорионы үндсэн зорилго нь энэ тоог бууруулах. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ барьж гэртээ байх, зорчих хөдөлгөөн хийхгүй байж, цар тахалтай тэмцэх хэрэгтэйг уриалж Засгийн газар, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажиллаж байна. Хүний амь нас хамгийн чухал. Эрдэнэт хүний амь нас юугаар чорлуулашгүйтул бид хамгийн гол зүйл дээрээ анхаарч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хатуу хөл хориог даван туулах хэрэгтэй байгаа юм. -Энэ удаагийн хөл хориогоор иргэдийг гэрийнхээ ойр орчимдагаарлахболомжийг олгосон. Гэтэл иргэд хүн хоорондын зайгаа барихгүй байх зөрчил гаргаж байна гэсэн шүүмжлэл байна? -Иргэд маш сайн сахилга баттай байгаа. Цөөхөн хэдэн хүн буюу 5-10 хувь нь л ийм нөхцөл байдал үүсгэж байна. Улаанбаатар хотын бүх иргэн хариуцлагагүй биш. Энэ бол иргэдийн цэвэр ухамсрын асуудал юм. -Хатуу хөл хорио хотын А бүсэд л үйлчилж, захын хэсгүүдэд иргэд чөлөөтэй зорчиж байна гэсэн мэдээлэл бий. Үүн дээр хэрхэн хяналт тавьж байна вэ? -Улаанбаатар маань хөгжиж байгаа хот. Нийгэм, эдийн засгийн хамгийн том төвлөрөл нь Ихтойруугийнгудамжинд байдаг. Ихтойруугийнгудамжинд төр захиргааны байгууллагууд, томоохон худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээ, аж ахуйн нэгжүүд төвлөрдөг. Тиймээс төвлөрсөн бүсдээ хатуу хөл хориог баримталж чадвалзорчилтхөдөлгөөнийг барьж чадна гэсэн тооцоо, судалгаа бий. Гэхдээ энэ нь хотын захаар чөлөөтэй зорчиж болно гэсэн үг биш. Бид чадах хэмжээгээрээ хүн, хүч, нөөц, бололцоогоо ашиглан, хяналт тавьж ажиллаж байна. Иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хайртай бүхнээ хамгаалж, хатуу хөл хориог сахилга баттай даван туулахыг уриалж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
З.Цэвээндорж: Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 утсаар авч байна
2021-04-14 10:43:01 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийтийн тээвэр хэрхэн үйлчилгээ үзүүлж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа. -Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог нэмсэн. Нөхцөл байдал ямар байна вэ? -Өнгөрсөн бямба гарагаас буюу бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тээвэрлэх тусгай үүргийн үйлчилгээ эхэлсэн. Нийт 58 чиглэлд 315 тээврийн хэрэгсэл явж байсныг өнөөдрөөс 641 болгож нэмлээ. Улаанбаатар хотод удирдлага мэдээллийн цахим төлбөрийн систем хэрэгжиж эхэлснээс хойшнийтийн тээврийн үйлчилгээний бүх тээврийн хэрэгслийг хянадаг болсон. Жишээ нь, Ч:56 дугаар чиглэлд хэдэн тээврийн хэрэгсэл явж байна гэдэг нь хяналтын самбарт харагддаг. Мөн тухайн чиглэлийн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг хянаж болно. Энэхүү мэдээллүүд гар утасны аппликэйшнд харагддаг. Зорчигч өөрт хамгийн ойр нийтийн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг харж болно. Хэдэн минутын дараа тухайн автобусны зогсоол дээр ирэхийг мөн харах боломжтой. -Иргэд ямар аппликэйшнээс энэ мэдээллийг авах боломжтой вэ? -UB smart busгэсэнаппликэйшнбайгаа. Энэ аппликэйшнээс бүх чиглэлийн мэдээллээ харахаас гадна автобусны зогсоолуудаа харж болно. Мөн өөрийн зогсож байгаа зогсоол дээр ямар чиглэлийн автобус ирэхийг ч харах боломжтой. -Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш ачаалал ямар байна вэ? -Амралтын өдрүүдэд ачаалал бага байсан. Ажлын өдөр ачаалал нэмэгдсэн. Тиймээс нэмэлт тээврийн хэрэгсэл гаргасан. -Нийтийн тээвэр хоорондын зай хэдэн минут байдаг вэ? -Чиглэл бүр харилцан адилгүй. Дунджаар 5-10 минутаар төлөвлөсөн байгаа. -Ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийж байна вэ? -Тухайн тээврийн хэрэгслийг өглөө ажилд гарахад нь, мөн орой ажлаасаа буухад нь ариутгадаг. Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээвэр өглөө, өдөр, орой гэсэн гурван хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан цагийн хуваарийн дагуу шулуун замд ариутгал хийж байгаа. Мөн тухайн чиглэлийн эцсийн зогсоолд байгууллагууд хариуцан ариутгал хийж байгаа юм. Авто тээврийн хяналтын улсын байцаагч, шулуун замд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, шалгагч нар иргэд хоорондын зайг бариулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх ажлыг хийж байна. Хэдийгээр иргэдэд шаардлага тавьж байгаа ч хүлээж авахгүй байх тохиолдол гарч байгаа. -Танай байгууллага иргэдэд ямар заавар,зөвлөгөөөгч байгаа вэ? -Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 дугаарын утсаар хүлээж авдаг. Иргэд ихэвчлэн автобусны чиглэл, цагийн хуваарь лавлаж байна. Цахим төлбөрийн картын систем хэрэгжиж эхэлснээр нийслэлд 1000 орчим цэгт цахим карт цэнэглэж байсан. Хөл хориотой холбоотойгоор түргэн үйлчилгээний цэгүүд ажиллахгүй, томоохон сүлжээ дэлгүүрийн цэгүүд ажиллаж байгаа. Үүнээс гадна иргэдHI PAYаппликэйшнашиглан цахимаар картаа цэнэглэх боломжтой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9-нд зохион байгуулах тов гарсан. Үүнтэй холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд дахин нэр дэвших эрхтэй эсэх маргаан улс төрийнхөн, хуульчид, олон нийтийн дунд хүчтэй өрнөж байна. Хуульчдын хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүдийг дахин нэр дэвших боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа.Учир нь, тэдний дахин нэр дэвших эрх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хаагдсан бөгөөд үүнийг нь тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд хийсэн гэж үзэж буй. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно гэж заасан. Уг заалтыг Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2025 оноос хэрэгжүүлэхээр тогтсон байсан ч яг батлах үед тус хугацааг нааш татах саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын саналаар нааш татаж, 2020 оны тавдугаар сарын 25-наас хуулийг мөрдөж эхэлсэн билээ.Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон юм. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь Х.Баттулгад молиго өмхүүлж түүний дахин нэр дэвших эрхийг нь хаасан байж таарлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр тухай үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд гаргасан саналдаа Үндсэн хууль нь өөрчлөгдчихөөд байхад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгуулиа явуулах нь зохимжгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ сонгуулиас хойш мөрдөж эхэлнэ гэхээр 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ хуулиар явуулах ёстой. Ингэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа өөрчлөх ёстой. Тиймээс ядаж жил, хагас жилийн өмнөөс Үндсэн хуулиа мөрдөхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа Ерөнхийлөгчийг зургаан жилээр, зөвхөн нэг удаа гэсэн хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ гэж байв. Ийнхүү З.Энхболдын гаргасан саналаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөж эхэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Тамгын газрын дарга нь хулхидаж, нэр дэвших эрхгүй болгосон хэргийн эзэн нь З.Энхболд юм байна.
ГАДААДАД БАЙГАА ИРГЭД EBARIMT СИСТЕМЭЭР ХЭРХЭН ТУСЛАМЖИЙН МӨНГӨӨ АВАХ ВЭ?
2021-04-13 11:47:41 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкин дахь дансаар дамжуулан өгөх бөгөөд дараах байдлаар олгохыг үүгээр мэдэгдэж байна: Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн та цахим төлбөрийн баримтын систем болохwww.ebarimt.mn-д/апп болон портал/ бүртгэлтэй бол дотоодын банкны өөрийн дансаа холбоорой. Таны ибаримтад бүртгэлтэй дотоодын банкны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ. Хэрэв EBarimt-д бүртгэлгүй болwww.ebarimt.mnсайтаар эсвэл аппликейшнийг татан авч, шинээр бүртгэл үүсгэн дотоодын буюу Монгол Улсын банкин дахь хувийн дансаа холбоорой. Ингэснээр уг системд бүртгэлтэй таны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд ..танхим байгуулж, бүрэлдэхүүнийг батлах гэсэн зохицуулалт шинээр орсон. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тодорхой хугацаанд хүрэлцээгүйн улмаас 2,300 орчим иргэний хэрэг шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаж, хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэнийг харгалзан тус танхимыг хоёр шүүх бүрэлдэхүүн зэрэг ажиллах боломжоор хангахшаардлага үүссэж аж. Иймд нийт шүүгчийн хуралдаанаар дээрх заалтын дагуу Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах асуудлыг хэлэлцээд Захиргааны хэргийн танхим долоо, Иргэний хэргийн танхим 10, Эрүүгийн хэргийн танхим найман шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтсон байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталжээ. Түүнчлэн ... хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох тухай өмгөөлөгч Н.Ариунболдын хүсэлтийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т заасан үндэслэлд хамаарахгүй тул хүсэлтийг хангахаас татгалзах тогтоолыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй