ТЭЭВЭР ЗУУЧИЙН НЭГДСЭН ПЛАТФОРМТОЙ БОЛНО

​ Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд, тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан болон холбогдох албаныхан хоёрдугаар сарын 10-ны өдөр Монголын тээвэр, зуучийн холбоо болон тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. Хурлын эхэнд Замын-Үүд-Эрээний ачаа, тээвэр болон цаг үеийн нөхцөл байдлыг холбогдох албаныхан танилцуулав. Үүний хүрээнд аж ахуйн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай хүргэх зорилгоор Open Platform байгуулахаар тохиролцлоо. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Ачаа, тээврийн үнийн өсөлт иргэдийг бухимдуулж байгаа. Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь тээвэр, зуучийн компаниудтай цаашид хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажиллах, БНХАУ-тай ч мөн тээврийн чиглэлээр хэрхэн ажиллах талаар санал солилцсон. БНХАУ тээврийн салбартаа Open Platform-ыг нэвтрүүлэн ажиллуулан өнөөдрийн байдлаар 40 гаруй аж ахуйн нэгжийг бүртгэсэн байна. Үүнтэй төстэй платформыг манай улс хийх нөхцөл байдал үүссэн. Тиймээс бид уялдаа холбоотой хамтран ажиллах нь чухал байна хэмээн хэлэв. Манай улсад тээвэр, зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй аж, ахуй нэгж бий. Тээвэр зуучийн нэгдсэн платформтой болсноор үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой, үнэ тариф нь тодорхой байх давуу талтай юм. Мөн Засгийн газар болон Зам, тээврийн хөгжлийн яам нь аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах хууль эрхзүй бодлогын нөхцлөө сайжруулах, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, уялдаа холбоотой хамтран ажиллах талаар санал солилцсоноор хурал өндөрлөлөө.

Хөшигийн хөндийн шинэ хотын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлнэ

​ Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хуваарийн дагуу хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор зам, дэд бүтэц, дулаан эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр бохир усны хангамж, үерийн ус зайлуулах далан суваг, хог хаягдлын менежментийн асуудлыг цогцоор нь шат дараатай шийдвэрлэх талаарх ажлын төлөвлөгөөгөө Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Шадар сайд С.АмарсайханХөшигийн хөндийн 150 мянган ам төвлөрөн суурьших хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байгаатай холбогдуулан та бид төлөвлөгөөгөө улам нарийвчлан гаргаж, гүйцэтгэлийг хангуулан ажиллах шаардлагатай. Мөн хот байгуулалт, чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан олон улсын туршлагатай, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангаж ажиллах нь чухал. Цаашдаа өсөн нэмэгдэх ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тооцон авто зам, төмөр зам, нийтийн тээврийн LRT зэрэг шийдлүүдийн төлөвлөлтийг зураг төсөлтэйгөө уялдуулж, хот төлөвлөлтийг хийхэд анхаарах нь зүйтэй гэв. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн томоохон цогцолборын барилга байгууламжийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, дэлхийн жишигт нийцсэн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, танилцуулахыг даалгалаа. Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл

Д.Сумъяабазар: Айлчлалын үеэр Хятадын тал Улаанбаатар хотын хоёр том төслийг дэмжихээ илэрхийлсэн

​ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөн ярилцаж, ямар гарц, шийдэлд хүрсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа. -Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрсэн бэ? -Улаанбаатар хот бол улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор. Тийм ч учраас шийдэх ёстой олон асуудал байгаа. Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын боломж, бололцоо хумигдмал байгаа цаг үед хотын хөгжил улс төрийн зөв шийдвэр гарсан үед бий болдог. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны ажлын айлчлал БНХАУ-д тав хоног үргэлжилсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд хотын удирдлагыг оролцуулсан нь хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод Монгол Улсын Засгийн газраас онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаагийн илрэл. Улаанбаатар хотын түгжрэл тулгамдаж байгаа асуудлын нэгдүгээрт байдаг. Тиймээс түгжрэлийг шийдэхэд Ерөнхий сайдын зүгээс онцгой анхаарч, үндэсний хороо байгуулж, Засгийн газраас Улаанбаатар хотын улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг үлдээж, хөрөнгө оруулалтыг дэмжих шийдвэр гаргасан. УИХ-ын зүгээс ч Улаанбаатар хотын эрх зүйг анхаарч дэмжсэн. Энэ нь УИХ, Засгийн газрын түвшинд хотдоо онцгой анхаарч байгааг олон улсын түвшинд харуулсан үйл явдал. Хэдий цар тахалтай байсан ч БНХАУ олимп зохион байгуулж, дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, удирдлагуудыг оролцуулсан нь бидэнд олдож буй том боломж байсан. Манай Ерөнхий сайд боломжийг зөв, үр дүнтэй, багийн зохион байгуулалтыг оновчтой хийж, маш үр дүнтэй ашигласан. Айлчлалын үеэр хэлэлцсэн асуудалд Улаанбаатар хоттой холбоотой хоёр том төслийг багтаасан нь олзуурхууштай хэрэг. Эхний төсөл нь Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ хэлбэрийн нийтийн тээвэр бий болгох тухай асуудал байлаа. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг гүүрэн байгууламж хэлбэрээр барьж байгуулах шийдлийг гаргасан. Энэхүү хөнгөн галт тэрэг байгуулах төслийн хүрээнд таван жилийн хугацаанд гурван чиглэлд 50 км орчим үргэлжлэх гүүрэн байгууламж байгуулахад БНХАУ-ын талаас, тэр дундаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Манай Улаанбаатар хот аюулгүйн гуравхан гарцтай. Газар хөдлөлт болоод бусад төрлийн гамшиг, аюул тохиолдлоо гэхэд улаанбаатарчууд маань хотоос гарах гарцан дээрээ, гудамжиндаа түгжрэх аюул бий. Тиймээс тойрог зам байгуулж, хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, цаашлаад эд хөрөнгийг авран хамгаалах гарц шийдэл болгож, тойрог хэлбэрийн хурдны замыг байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нэг талдаа гурван эгнээ, хоёр урсгалтай хурдны зам байгуулах асуудлыг айлчлалын үеэр ярилцсан. -Томоохон төслүүдийн моторыг нь асаагаад, түлхүүрийг нь эргүүлэхийн тулд бид нэн түрүүнд юү хийх ёстой вэ? -Биднээс ихээхэн зүйл шалтгаална. Нэгдүгээрт, бид хэлсэн ярьсандаа байх ёстой. Хоёрдугаарт, сахилга баттай байх ёстой. Гуравдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагаа гэдэг ойлголтыг суулгах ёстой. Ямар ч харилцаа, бизнест хоёр талын хамтын эрх ашиг гэдэг зүйл зайлшгүй яригддаг. Түүнчлэн төрийн хүнд суртлыг арилгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх учиртай. Төрийн хүнд суртал, авлига гээчийг байхгүй болгож байж бид урагшилна. Ерөнхий сайдын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг дээшлүүлэх ажлыг онцгойлон анхаарч, хувийн хэвшлээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ тухай олон жил ярьсан учраас иргэд эргэлзэж байж магадгүй. Гэвч бид хийх ёстой. Төр нь гол зохицуулалтыг хийгээд, бусад ажилд нь төр оролцох шаардлагагүй гэсэн үзэл санааг дэвшүүлж байна. Ингэснээр олон аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоотойгоор ажлын байр ч нэмэгдэнэ, хувийн хэвшлийн эдийн засгийн боломж ч өргөжнө. -Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар маш олон төсөл, хөтөлбөр санаачлан, эхлүүлдэг ч төд удалгүй замхардгийг иргэд шүүмжилдэг. Айлчлалын үеэр хэлэлцсэн нэг асуудал нь хөнгөн галттэрэг гэлээ.Таван жилийн дотор гурван чиглэлд, 50 км орчим урттай хөнгөн галт тэрэгний замыг бүтээн байгуулах ажил хэр бодитой бол? -Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй төсөл, арга хэмжээг олон жил ярьсан. Э.Бат-Үүл даргын үед нэг хэсэг сайн явсан ч багийн зохион байгуулалтад орж,ойлголцожчадаагүй болов уу. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлж чадаагүй. Харин энэ асуудал өдгөөМАНэрх барьж байгаа цагт гарахгүй байгаа нь давуу тал. Ялангуяа одоо УИХ, Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын асуудлуудыг бүрэн дэмжиж байгаа. Тэгэхээр бид аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээТЭЗҮ-ийгзөв тооцоолж, санхүү, эдийн засгийн дэмжлэгээ авч байж амласан амлалтаабиелүүлнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлуудаас хэд хэдэн зүйлийгонцолмоорбайна. УИХ-ынзүгээсхууль, эрх зүйн тал дээр маш сайн суурь дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай болохсуурь алхмыгхийж өгсөн. Төсөв,санхүүгийнтухайд Ерөнхий сайд болон Сангийн сайд Улаанбаатар хотын 420 тэрбум төгрөгийн төсвийг хотод нь үлдээх шийдвэрийг гаргасан. Эдгээр дотоод зохион байгуулалтыг гадаадын томоохон байгууллагууд зүгээр өнгөрөөхгүй. Ялангуяа дэлхийнсанхүүгийнбайгууллагуудынзүгээс Улаанбаатар хотод шууд зээлийн эх үүсвэр олгох саналуудыг тавьж байгаа. Энэ бүхэн бол хууль, эрх зүйг буюу суурь зарчмаа зөвтавьсныдавуу тал юм. Саяны айлчлалын үеэр бид төсөл, хөтөлбөрүүдээ шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр болон олон улсын түншлэлийн хэлбэрээр зохион байгуулж, бүтээн байгуулалтад хамтран оролцох санал гаргасан. Ингэснээр ард түмэндээ амласан түгжрэлийг бууруулан, төвлөрлийг сааруулах төсөл, хөтөлбөрүүдийг товлосон хугацаандаа хийж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. 2024 ондоо багтаан хөнгөн галт тэрэгний эхний туршилтыг хийхболомжтой. Мөн хурдны замын ажлуудыг эхлүүлнэ. Туулын хурдны замынТЭЗҮ, ажлын зураг нь хийгдчихсэн, бэлэн байгаа төслийн нэг. Тэгэхээр таван жилийн дотор тус хоёр төслийг багтаан хийх саналыг БНХАУ-д албан ёсоор тавьсан. Талууд хоорондоо зөвшилцөн, хэлэлцээрийнтүвшиндявж байна. Миний хувьд ажлаа хийж дуусгажчаднагэж үзэж байна. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Б.Бат-Эрдэнэ: Баруун бүсийг КОВИД-19 цар тахлын дараагийн үед бэлтгэхэд анхаарч ажиллана

​ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай (2022.02.08) цахим уулзалт хийлээ. Тус уулзалтад БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат болон БОАЖЯ-ны мэргэжилтнүүд, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга Томас Панелла,Зүүн Азийн бүсийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн байгаль орчны ерөнхий мэргэжилтэн Марк Безуйжен,Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Байгаль орчны ажилтан П.Онгонсар, Нийгмийн хамгааллын ажилтан Н.Эрдэнэсайхан нар оролцлоо. БОАЖЯ, АХБ сүүлийн 10 жилийн хугацаанд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын чиглэлд идэвхитэй хамтран ажиллаж, 14 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Одоогийн байдлаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр озоны давхаргыг хамгаалах, химийн бодис, уур амьсгалын өөрчлөлт, усны менежмент, аялал жуулчлал зэрэг чиглэлийн төслүүд хэрэгжиж байгаа юм. Цахим уулзалтын эхэнд БОАЖЯ, АХБ-ны хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хэрэгжих Тогтвортой аялал жуулчлал-2 төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэхээр төлөвдөгдөж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар мэдээлэл солилцов. Уг төслийн нэгдүгээр үе шат Хөвсгөл, Хэнтий аймагт амжилттай хэрэгжиж байна. Хоёрдугаар үе шатыг баруун аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ 2017-2020 онд хамтран хэрэгжүүлсэн гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн төсөл орчны, ялангуяа хөрсний бохирдлыг багасгахад сайн нөлөө үзүүлсэн. Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж байгаад таатай байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төсөл хөтөлбөр, арга хэмжээг амжилттай гүйцэтгэх, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхийн тулд тогтвортой санхүүжилтийн асуудал чухал гэдгийг онцлов. Тиймээс Тэрбум мод Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ханган ажиллах, салбар дундын зохицуулалт, засаглал, хүний нөөц болон үйл ажиллагааны төлөвлөгөөг бодит болгоход БОАЖЯ-наас үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа Тогтвортой ойн менежмент, ойн засаглалын реформ төслийг 2022-2024 оны хамтын ажиллагааны чиглэлд нэмэлтээр оруулах талаар ажиллах нь зөв гэж үзэж буйгаа дуулгасан юм. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Ойн салбарын засаглалыг сайжруулах төсөл амжилттай явж байгаа-г хэлээд энэ төслөөр салбарын бодлого, эрх зүйн орчин, орон нутаг бүсчилсэн судалгааг гүйцэтгээд үргэлжлүүлэн хөнгөлөлттэй зээлээр хүний нөөц, ойн сан, тод тариалалт, техникийн шинэчлэл, үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжин ажиллахыг хүссэн юм. Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран хийсэн танилцуулгадаа Эдийн засгийн ач холбогдолтой баруун аймгуудад түшиглэн Тогтвортой аялал жуулчлал-2 төслийг АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ. Төслийн хоёрдугаар үе шат, Тогтвортой аялал жуулчлал-2 хэрэгжих хугацаанд аялал жуулчлалын суурь дэд бүтцийг хөгжүүлэх нь нэн чухал. Иймд тус төслийн хүрээнд аялал жуулчлалын цогц бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөж, эхний байдлаар зураг төсөл бэлэн болоод байгаа гэв. Мөн техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлээр дижитал музейн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг Азийн хөгжлийн банкны танилцуулгад дурдагдлаа. Цахим уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал ч тухайн орон нутгийн иргэд, газар зүйн онцлогт нийцүүлэн төлөвлөлтөө шийдэхийг хүсэж байна. Дотоод, гадаадын аялал жуулчлалын чухал чиглэл болоод буй баруун бүсийг КОВИД-19 цар тахлын дараагийн үед бэлтгэхэд анхаарч ажиллана гээд, үргэлжлүүлэн БОАЖЯ, Соёлын яам, Сангийн яамтай хамтран Засгийн газрын хуралдаанд уг төсөлтэй холбоотой асуудлыг танилцуулж, ойрын хугацаанд хариу хүргүүлэхээр боллоо.

"Шүлхийтсэн малыг шинж тэмдэг арилснаас хойш 28 хоногийн дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг"

Улсын хэмжээнд 16 аймгийн 98 сумын 181 голомтод шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Эдгээр голомтод шүлхий өвчний ил шинж тэмдэгтэй 22,300 мал бий. 2021 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад шинж тэмдэгтэй малын тоо 10 гаруй мянгаар цөөрсөн гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 11 аймгийн 32 сумын 75 голомт бүрэн цуцалжээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.БодьсайханСар шинийн баяртай холбогдуулан хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Улмаар өвчний тархалт нэмэгдэх хандлага бий болсныг иргэдэд анхааруулмаар байна. Шүлхий өвчний шинж тэмдэг малд нь илэрсэн тохиолдолд мал эмнэлэгт яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Өвчнийг эрт илрүүлэх тусам халдвар өргөн хүрээг хамрахаас урьдчилан сэргийлж чадна гэв. ШҮЛХИЙ ӨВЧИН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.БолдбаатарХалдвартай мах идэж байна, шүлхийтэй мах худалдаалж байна гэх зэрэг мэдээлэл цахим орчинд түгж байна. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын хуурай газрын амьтны кодод зааснаар шүлхий өвчин туссан малыг шинж тэмдэг нь арилаад 28 хоносны дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Ингэхдээ дулааны аргаар боловсруулах, боловсруулалтад зориулсан аргаар худалдахыг зөвшөөрдөг юм. Үүнд сөрөг заалт байдаггүй. Гол нь антибиотикийн үлдэгдэл бий юу гэдгийг тандах ажил хийгдэж байгаа. Түүнээс шүлхий өвчнөөс болоод хүний эрүүл мэндэд сөрөг, аюултай байдал үүсэхгүй гэлээ. БИЧЛЭГ:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.