8.4 мянган тонн үрийг тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно
2021-04-07 10:40:36 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Энэ жилийн тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5.4 мянган тонн, Улсын нөөцийн салбараас 3 мянган тонн нийтдээ дотоодоос 8.4 мянган тонн үрийг зохих журмын дагуу тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Түүнчлэн улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 4 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нийлүүлж байгаа 4.5 мянган тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байгаагийн зэрэгцээ 3 мянган тонн үр замд яваа мэдээлэлтэй байна. Тариалалтын үед тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан улаанбуудай, тэжээлийн болон сэлгээний таримлын үр, хэрэгцээт шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг 20-50 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгож, үлдэх төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү хөнгөлөлт дэмжлэгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Хар хорин, Угтаал салбарууд болон алслагдсан аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хэрэгжүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байнагэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Ноос, ноолуурын салбарт нийт 270 тэрбум төгрөгийн зээл олгох тухай тогтоолын төслийг батлав
2021-04-07 10:33:55 Нийтлэгдсэн: Улс төр
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаарНоос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Уг тогтоолын төсөлд: Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд гурав хүртэлжилийн хугацаатай, жилийн гурванхувийн хүүтэй 200тэрбум төгрөгийн зээлийг ноолуурын салбарт, 70 тэрбум төгрөгийн зээлийг ноосны салбарт олгох, дахин санхүүжүүлэх.Дахин санхүүжилтэд зориулан олгох зээлийн хэмжээ Компанийн тухай хуульд заасан хамаарал бүхий этгээдэд 10тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх; Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2023 оноос угаасан ноолуурыг экспортлохгүй байх, самнаж боловсруулсан ноолуур, хялгасыг нь ялгасан ноолуурыг экспортлох, эдгээртэй холбоотой үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх; Ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлоход нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд төрийн албан хаагчийн болон сурагчийн дүрэмт хувцасны ноосон даавуу, драп болон сүлжмэл эдлэлийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэхасуудлыг тусгасан байна. Ноос, ноолуурын салбарт олгох зээлийн тухайд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд олгогдох ажээ. Уг тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэноолуурын салбарт хөрөнгө оруулалтын санг бий болгох, гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг түүхий эд бэлтгэлээс өмнө яаралтай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, түүнчлэн ноосны салбарт 2021 оны түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгөнд зориулж 66.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийнхугацаатай олгох, ноос ноолуурын салбарын дотоод зах зээлийг хамгаалахын тулд үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэхэд 20-30 хувийн татвартай болох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг танилцуулсан. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэчнээн хэмжээний зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа талаар болон ченжүүдэд зээл очихгүй байх ямар зохицуулалт хийж байгааг тодруулсан юм. Ийнхүү Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэхзарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийггишүүдийн 84.6 хувийн саналаар батлав.

Хог хаягдлын менежментийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныХог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунтай ярилцлаа. -Цар тахлын халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр танай хэлтэс ямар ажил хийж байна вэ? -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг үндсэн бодлогоор хариуцаж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын халдваргүйтгэлийн ажлыгманай байгууллагахариуцан зохион байгуулалт хийн ажиллаж байгаа бол тухайн голомтын буюу халдвар авсан иргэний гэрийн халдваргүйтгэлийн ажлыгЗоонозынөвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийнмэргэжлийн баг хийж байгаа. Халдваргүйтгэлийн ажил өдөр бүр, тасралтгүй зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн оныарваннэгдүгээр сарын 1-нээсхөл хорио тогтоосонтой холбогдуулан голомтын халдваргүйтгэл буюу халдвар авсан иргэний явсан маршрут, хаагуур зорчсон тухай мэдээлэл манайд ирдэг. Энэ маршрутын дагуу халдваргүйтгэлийг мэргэжлийнтусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаар хийж, гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж байна. Цаг агаар дулаарч гадаа нэмэх хэмтэй болж байгаа энэ үед мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар цар тахал хамгийн ихголомтолжтархаад байгаа бүс, орон сууц, гэр хорооллын орчны халдваргүйтгэлийн ажлыг хийж эхэлсэн. ӨчигдөрСонгинохайрхандүүргийн халдваргүйтгэлийг хийж дуусгасан бол өнөөдөр Баянгол дүүрэгт хийж байна. Цаашид Чингэлтэй, Сүхбаатар зэрэг бүх дүүрэгт тусгай зориулалтын таван машин халдваргүйтгэл хийнэ. -Ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа байгууллагуудын хүчин чадал ямар байгаа вэ? -Бүгд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд байдаг. Тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар олгодог. Эрүүл мэндийн салбараас мэргэжлийн байгууллагуудынчадавх,нөөц бололцоонд шалгалт хийдэг юм. Нийслэлийн хэмжээнд 70 гаруй байгууллага тусгай зөвшөөрөлтэй гэсэн судалгаа байгаа. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй байгууллагатайУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба2020 оноос эхлэн хамтран байгууллага, СӨХ-ны халдваргүйтгэлийн ажилд оролцуулан ажиллаж байна. Бид урьд нь халдваргүйтгэлийгautomaxгэдэг шүршдэг, механик төхөөрөмжөөр хийдэг байсан бол Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс тодорхой чиглэлийн шаардлагуудтавьсныдүнд мэргэжлийн байгууллагууд мананцар үүсгэдэг автомат төхөөрөмжтэй болсон. Тухайн орчноо ариутгах, цахилгаанд залгадаг ийм төрлийн ариутгалын төхөөрөмжийг байгууллагууд их хэрэглэж байна. Тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хүн хүчний хувьд бололцоотой, бэлтгэгдсэн байна. Голомтын халдваргүйтгэл хийж байгаа байгууллагууд бүгдЗӨСҮТ-ийн мэргэжлийн сургалтад хамрагдаж, Мэргэжлийнхяналтынерөнхий газрынхяналттайгаарөдөр бүр маршрутын болон голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийдэг. Тиймээс байгууллагууд боловсон хүчний хувьд ч, багаж тоног төхөөрөмжийн хувьд ччадавхижсанбайгаа. -Хог хаягдлыг бууруулах менежментийн чиглэлд ямар ажил хийж байна вэ? -Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулахаар 2017 оноос хойш олон ажил хийсэн. Хог хаягдлын тухай хууль 2017 оны тавдугаар сарын 12-ндшинэчлэн батлагдсан.Өмнөх хуулиасааконцевцынхувьд өөрчлөлт орсон. Хогийг хог гэж харахаа больё, хогийг эдийн засгийн эргэлтэдоруулъя, байгалийн цэвэр түүхий эдийг хэмнэе, дахин боловсруулсан түүхий эдийг ашигладаг болъё гэсэн гол үзэл баримтлалын дор Хог хаягдлын тухай хууль боловсруулагдсан байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба2017 оноос хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, ялгах сэтгэл зүйг нийслэлийн иргэдэд бий болгохоор олон туршилтыг хороод, СӨХ-нд хийсэн. Өнөөдрийн хэмжээнд энэ ажил өргөжин хийгдэж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд 100 хувь биш ч гэсэнямар чбайсан ангилах ёстой гэсэн мэдээлэлтэй болсон байна. Зарим хэсэг нь хогоо ангилаад хэвшсэн. Зарим нь ангилсан хогоо мөнгө болгож эдийн засгийн эргэлтэд оруулж байна. -Нийслэлд хог дахин боловсруулах хэчнээн үйлдвэр байдаг вэ? -Улаанбаатар хотод дахин боловсруулах чиглэлийн 20 гаруй үйлдвэр бүртгэлтэй байдаг. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь ихэвчлэн хуванцар, цаасны үйлдвэр. Цаас гэдэг нь бор буюухайрцагныкардонцаас юм. Үүнийг боловсруулдаг хоёр үйлдвэр бий. Одоогоор нэг нь засвартай байгаа. Ундааны сав, гялгар уут, бусад хог хаягдлыг боловсруулах үйлдвэр мөн ажиллаж байна. Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлыг бууруулах ёстой. Бид өнөөдөр хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт даржбулжбайгаа. Байгальд даржбулжбайгаа хог хаягдлын хэмжээг бууруулах ёстой гэсэн том зорилт тавин ажиллаж байна. Үүнийг бууруулахын тулд хог ачилтыг бууруулах ёстой. Тэр нь ангиланялгалт, дахин боловсруулалт юм. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хуульд заасан үүргээ биелүүлж, хогоо ангилж ялгах тогтолцоог нэвтрүүлэх юм бол төвлөрсөн хогийн цэгрүүявж байгаа 100 тоннхогийн20-30 тонн нь ангиланялгалтхийгдэж дахин боловсруулах үйлдвэррүүочно. Ингэснээрбайгальдбулагдах хог 20-30 хувь буурна гэсэн үг. -Нийт хог хаягдлын хэдэн хувийг дахин боловсруулж байгаа вэ? -Одоогоор 12-13 хувийг дахин боловсруулж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд Улаанбаатар хотоос төвлөрсөн хогийн цэгт 1.2 сая тонн хог хаягдал очсон байна. Төвлөрсөн хогийн цэгт очсон хог хаягдлыг тэнд ажиллаж байгаа хүмүүс ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгдөг. Хог хаягдлын бүтцийг авч үзвэл мөнгө болгох боломжтой хог хаягдал 60-70 хувьтай байна. Нийт хог хаягдлын 50 хувийг үнс эзэлдэг. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш үнсийг дахин ашиглаж болно гэсэн судалгаа гарсан. Дахин ашиглахдаа барилгын алаг хавтан, бетонон зам, авто замын сууринд хэрэглэх боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлсэн. Бид үүнийг стандарттай болгохоор ажиллаж байна. Стандарттай болоод ирэхээр үнсийг дахин боловсруулж, барилгын материалд ашигладаг болох үүд нээгдэнэ. Барилгын материал үйлдвэрлэгчид үнсийг дахин боловсруулж, ашиглаадэхэлбэл Улаанбаатар хотын хог хаягдал 50 хувиар буурна. Үлдсэн 50 хувьд цаас, хуванцар, шил багтана. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ-наас шил боловсруулах үйлдвэр барихаар төсөв хөрөнгө шийдвэрлэгдсэн. Өмнө нь архи, ундааны шилийг л дахин ашигладаг байсан бол одоо хагарч бутарсан, цонхны шил зэрэг бүх төрлийн шилийгбуталж,дахин боловсруулдаг үйлдвэр барихаар ажиллаж байна. Энэ бол том дэвшил.Металлдахин боловсруулах чиглэлийн үйлдвэр манайд бий. Хөнгөн цагаан лааз цуглуулж, хайлуулж, дахин боловсруулдаг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бидний өдөр тутамдаа гаргаж байгаа хог хаягдал мөнгө болох боломжтой. Жишээ нь хүнсний хог хаягдал. Айл өрхийн хог хаягдлыг үнэр оруулж бохирдуулдаг нь хүнсний хог хаягдал байдаг. Тэгвэл хүнсний хог хаягдлыг ангилж ялгадаг, түүнийг нь бордоо болгох төсөл хөтөлбөрүүд хэрэгжижэхэлжбайна. Хог ангилан ялгахтай холбоотой, Хог хаягдлын тухай хуулийн үзэл, баримтлалыг илүү нарийвчлан зохицуулсан журмыг 2020 ондНИТХ-аар батлуулсан. Энэжурамдхогоо хэдэн төрлөөр хэрхэн ангилах, ангилсан хогоо яаж хадгалах гээд бүгдийг заасан байгаа. Бид эрх зүйн орчинтой болсон гэсэн үг. Хог ангилахад ямар ч хүндрэл, бэрхшээл байхгүй. Таны ангилсан хог дахин боловсруулалтад орж байгаа гэдэгт итгэж болно. Нийслэлчүүд ээ, хогоо ангилан ялгадаг болцгооё. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Засгийн газрын хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна
2021-04-07 09:55:17 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө -ний хэрэгжилтийн тухай, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар, Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай, Танилцуулахаар: Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар, Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН КОМПАКТ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЖ, ЁСЛОЛ БОЛОВ
2021-04-06 10:04:31 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёр дахь Компакт гэрээ хүчин төгөлдөр болж, ирэх 5 жилд Компакт гэрээг хэрэгжүүлэх хугацааг албан ёсоор эхлүүлж байгаатай холбогдуулан зохион байгуулсан ёслолын ажиллагаа 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Ёслолын ажиллагааг нээж Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески нар үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос болон албаны бусад хүн оролцов. Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн ажлууд эхэлнэ. Тухайлбал, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр, гүний ус цэвэршүүлэх үйлдвэр тус тус баригдана. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 64 саяорчим шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон бөгөөд энэ нь нийслэлчүүдийн усны хангамжийг наанадаж 40 жил, цаашилбал 100 жилээр нэмэгдүүлнэ гэсэн үг юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй