Өмгөөлөгч Н.Баасанцогт нарыг АТГ, ҮАБЗ-ийн зарим ажилтан хойд хилээр валют оруулж ирсэн асуудлыг ТЕГ-аас шалгаж эхэлжээ
2021-04-09 17:08:04 Нийтлэгдсэн: Улс төр
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан хоёр томоохон асуудлыг хууль, хяналтынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтан ОХУ руу нэвтрээд эргэж ирэхдээ их хэмжээний ам.доллар ачиж ирсэн гэх мэдээлэлд Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах хэрэг нээсэн бол хонгилын гэх шүүгч Б.Баасанцогттой холбоотой асуудалд ЦЕГ-аас хэрэг бүртгэх хэрэг нээн ажилласны үндсэн дээр АТГ-т шилжүүлсэн байна. Ингэснээр тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаарх мэдээллийг УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэнд ирүүлжээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр Б.Энх-Амгалан нарын гишүүд олон нийтэд мэдээлэв. УИХ-ын даргын захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалж байгаа юм. Харин бүрэлдэхүүнд гишүүн Б.Барсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нар багтсан. Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийг эрчимжүүлэх, баталсан хуульд хяналт тавих үүднээс дээрх Ажлын хэсгийг байгуулсан учраас тэдний зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан ноцтой мэдээлэлд анхаарал хандуулан ажилласнаар ийнхүү эхнээсээ үр дүн гарч эхэлснийг тодотгож байна. Тэдний зүгээс өнгөрсөн сарын 16-нд ХЗДХ-ийн сайд Ц.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхий прокурор болон Тагуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ-ын даргад санал хүргүүлж буйгаа зарласан. Үүний дагуу дээрх газруудаас Ажлын хэсгийн гишүүдэд хариу мэдэгдсэн байна. Тус мэдээлэлд дурдсанаар өмгөөлөгч Б.Баасанцогт болон зарим шүүгчтэй холбоотой мэдээллийг ЦЕГ хүлээж аваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6.1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч шүүгч нартай холбогдсон байдал тогтоогджээ. Тиймээс хэргийг харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Мөн хяналтын харьяаллыг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Дараагийн асуудал нь ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу хил нэвтрээд буцахдаа их хэмжээний валют ачиж ирсэн байж болзошгүй гэх мэдэллийн дагуу Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн сарын 9-нөөс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Үүний дагуу Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн сарын 12-нд тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн байгууллагын буюу өмгөөлөгч, шүүгчидтэй холбоотойгоор гарсан мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх ажлын хэсгийг гаргажээ. Тус ажлын хэсгээс хуулийн байгууллагын ажилчидтай холбоотой 20, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянаж байгаа юм байна. Түүнчлэн ХЗДХ-ийн сайдын зүгээс эдгээр асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа Ажлын хэсгийнхэнд тус тус албан бичгээр мэдэгджээ. Харин ЦЕГ-аас ирүүлсэн мэдээлэлд цахим сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн ОХУ-аас их хэмжээний валют оруулж ирсэн гэх ҮАБЗ-ийн реферэнт Г.Галбадрах, Б.Галданжамц, зөвлөлийн шинжээч Б.Бямбацогт нарт Улсын ерөнхий прокурорын тушаалын дагуу Тагнуулын ерөнхий газар шалгаж байгааг дуулгажээ. Түүнчлэн өмгөөлөгч Б.Баасанцогт, Э.Долгорсүрэн нар нь БЗД-ийн 26 дугаар хороопарк виев хотхоны 752 дугаар байрны 270 тоотод нэр бүхий шүүгч нарт бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 12.1-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад өнгөрсөн сарын 19-нд АТГ-т шилжүүлсэн гэжээ. Шалгах явцад энэ хэрэгт шүүгчид оролцсоноос гадна эдгээр хүмүүс хоорондоо мөнгө шилжүүлсэн, хэрэг хуваарилдаг захиалдаг байж болзошгүйг нотлох схем Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютроос гарч ирсэн учраас энэ хэргийг АТГ хамтатган шалгаж байгааг ч мөн гишүүдэд мдэээлсэн байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэлснээр дээрх хэргийг замхруулчихгүй байх, олон нийтийн анхаарлаас гаргахгүй байхад Ажлын хэсгийнхэн анхаарал хандуулан ажиллах болно гэлээ. Түүнчлэн дээр нэр дурдагдсан хүмүүстэй холбоотой гомдол тус Ажлын хэсгийнхэнд ирсэн байна. Тухайлбал, Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой хоёр ч мэдээлэл ирсэн бөгөөд холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Э.Эрдэнэбаатар: Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино
2021-04-09 11:03:07 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа. -Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт болон Өлзийт зэрэг товчоо, Налайх дүүрэгт байрлах Дөрөвдүгээр зөрлөгөөр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тухайн аймаг, орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлж байна. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл тээвэрлэж байгаа иргэдийг ПСР шинжилгээг үндэслэн, нэвтрүүлж байгаа. Хөдөө, орон нутаг руу явж байгаа иргэд ПСР шинжилгээгүй товчоодоор нэвтрэх гэсэн зөрчил гарч байна. Тухайлбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд ПСР шинжилгээнийх нь хариу гараагүй нэг иргэн Өвөрхангай аймгаар дамжиж, Баянхонгор аймаг руу зорчиж байсныг зогсоож, Улаанбаатар хотод гэрийн тусгаарлалтад ирүүлэх ажлыг зохион байгууллаа. Улаанбаатар хотоос орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу зорчихыг анхааруулж байна. -Шинжилгээний явуулын цэгийн байршлын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Нийслэлийн онцгой комиссоос авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ойролцоо ПСР шинжилгээ авах явуулын цэгийг ажиллуулж байна. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Авто худалдааны төв, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буян-Ухаа спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Техник, хяналт, үзлэгийн төвийн гадна явуулын шинжилгээний цэг ажиллаж байгаа. Энэ шинжилгээний цэгт зөвхөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс, тэжээл тээвэрлэж байгаа болон буяны ажлаар хөдөө, орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авах зохицуулалт хийсэн. Бусад иргэний шинжилгээг явуулын цэгт авахгүй гэдгийг анхааруулъя. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино. Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа. Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг вакцины эхний тунд, 50-иас доошгүй хувийг хоёрдахь тунд хамруулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасаншийдвэрийгөнөөдөр танилцууллаа. Энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор иргэн бүрд 300 мянган төгрөг олгох тухай Ерөнхий сайд мэдээлсэн юм. Тэгвэл уг мөнгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээг хийж, хүүхдийн мөнгө олгодог данс руу шилжүүлсэн тухай Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ. Оюу толгой-н арбитрын шүүхэд үүсгэсэн маргаантай холбоотой татварын орлогоос энэхүү мөнгийг гаргах бөгөөд Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр манай улс 3 сая 371 мянга, 140 иргэнтэй. Иргэн тус бүрд 300 мянган төгрөг олговол 1 их наяд 11 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэСүүлийн сарын хугацаанд Оюу-Толгойгоос татварын маргаантай холбоотой мөнгөний эх үүсвэр 1 их наяд 26.5 тэрбум төгрөг орж ирсэн. Тиймээс үүнийг хөл хорионы үеэр иргэддээ зориулах нь зүйтэй гэж үзсэн. Хөл хорио тогтоогоогүй бол өөр зүйлд зориулах байсан хэмээв. Нэг иргэнд 300 мянган төгрөг гэдэг тооцоог татварын орлогыг иргэнийхээ тоонд хуваан гаргасан бөгөөд өнөөдрөөс энэ мөнгийг олгож эхэлнэ гэдгийг ЗГ-аас мэдээллээ. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр авдаг данс, 1072 хувьцааны дансуудыг ашиглаж, зохих банкуудаар дамжуулж олгоно. Нийт 7-10 хоногийн хугацаа орох болов уу гэж тооцоолж байна. Гэхдээ аль болох нийт иргэддээ түгээхээр бид чармайж ажиллах болно хэмээнСангийн сайд Б.Жавхланхэлсэн юм.
Цэргийн алба хаагчдын талаарх асуудалд нийгмийг турхирхсан АШИГ СОНИРХОЛ
2021-04-08 15:45:34 Нийтлэгдсэн: Улс төр
Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан асуудалтай холбоотойгоор УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурал дээр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг мэдээлэл өгсөн нь сошиал ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд байгаа. Угтаа бол, тэрбээр Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд дээр гарч буй бүх асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб дангаараа шийдвэрлэх боломжгүй. Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохицуулдаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээг заасан байдаг. Энэ бүхнийг цэгцлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй. Түүнчлэн хугацаат цэргийн албанд нийгмийн янз бүрийн давхаргаас ирж байгаа бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллах, төлөвшүүлэхэд олон талт байдлаар анхаардаг хэмээн тайлбар өгчээ. Гэтэл дээрх мэдээллээс зөвхөн нэг хэсгийг мушгин гуйвуулж, Ядуу амьдралаас ирсэн алба хаагч гэх мэтээр бүхэл бүтэн нэг салбарын хэмжээнд гүтгэн дайрах болсон нь чухам ХЭНД АШИГТАЙ байв. Улс төрийн сонгууль, намуудын ил далд тэмцлээс үүдэн хүний амь настай холбоотой асуудлыг ч илтэд улстөржүүлэх увайгүй оролдлогоос болж өнөөдөр цэргийн алба хаагчид, цэргийн насны идэр залуусын урам зоригийг ч мохоож буй нь харамсалтай. Хэтдээ хэн нэгний үхлээр шоудаж, эрх мэдлийн төлөө золиос болгож дөнгөх хялбар тоглоомын хохирогчид ард түмэн баймааргүй байна. Иргэдийн мэдэх эрх дээр тулгуурлаж, мэдээллийн үнэн бодит тэнцвэртэй байдлыг чухалчилдаг хэвлэлийнхэн маань ч энэ асуудалд нухацтай хандах биз ээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй