Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ
2021-04-06 09:59:22 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан өнөөдөр (2021.04.05) Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ. Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагчийг эрх зүйн зохицуулалтаар хамгаалсан, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хамгаалах төрийн зохицуулалт хийсэн улс боллоо. Манай улс сүүлийн 30 жил хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээ, конвенцуудад нэгдсэн ч бодит байдал дээр хүний эрхийн хамгаалагчдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, амь насанд нь халдсан тохиолдол гарсан. Тиймээс хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ хамгаалах шаардлага бий болсон. Дэлхийн 40 гаруй улсад хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийг баталсан байдаг. Энэ хуулийн төслийг санаачилж, өргөн барих үйл ажиллагаанд олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн нэгдлүүд, зөвлөх судлаачид идэвхтэй хамтран ажилласан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцоллоо. Манай улсын эрх зүйн тогтолцоонд, тэр дундаа хүний эрхийг хамгаалах системийн хүрээнд нэг шинэ алхам хийгдлээ. Хүний эрхийг хамгаалагч гэх ухагдахуун, цоо шинэ ойлголт манай эрх зүйн тогтолцоонд орж ирж байгаа гэдэг утгаараа цар хүрээгээ тэлж байгаа юм. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, шинэчлэгдэж байх ёстой юм. Хүний эрхийг хамгаална гэдэг зөвхөн төр, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажил биш. Хүний эрхийг хамгаална гэдэг бол заяамал, иргэн бүрийн эрхийн асуудал учраас бүгд нийтээрээ хамгаалж байх ёстой. Гэвч амьдрал дээр хамгаалдаг хүний тоо, эрхээ эдэлдэг хүний тооноос үргэлж цөөн байдаг. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд дуугарч байгаа цөөн хүнийг дуугарах эрхийг нь урамшуулж, хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоотой болгох нь чухал байдаг. Ингэснээр нийгэм өөрийгөө хамгаалах чадвар бэхжинэ. Цаашид хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийг хамгаалах шинэ тогтолцоог бий болгоход төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон учраас иргэний нийгмийн нэгдлүүд хүчтэй дуугарч, дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй. Иргэн бүрийн эрх хамгаалагдах ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэллээ. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох бөгөөд Комиссын бүрэлдэхүүнд хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг шинээр томилох юм байна. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн хяналтын байгууллага зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна
2021-04-06 09:52:02 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынЭрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. -Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа хэдий ч аль болох аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжих зорилгоорхатуу хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах УОК-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн хяналт тавьж байна вэ? -УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг худалдаа, үйлчилгээний газрууд хэрхэн мөрдөн ажиллаж байгаад бид хяналт, шалгалт хийж байна. Мөн дархлаажуулалтын цэгүүд, ПСРшинжилгээний цэгүүд, батлагдсан тохиолдлын голомтын халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, тухайн халдваргүйтгэлийн үйл ажиллагаа шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа.Мэргэжлийн хяналтынбайгууллаганийт 12 чиглэлээр хяналт, шалгалт хийж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/246 тоот захирамж, Улсын онцгой комиссын 01 тоот тогтоолын хүрээнд дараах чиглэлээр хяналт, шалгалт хийж байна. Дөрөвдүгээр сарын 3-17-ний өдөр хүртэл хязгаарлаж, үйл ажиллагааг нь зогсоосон 16 чиглэлийн аж ахуй нэгжбайгууллагуудад улсын байцаагчдыг томилон үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд нь хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтраад цагийнхязгаарлалтадорсон буюу өглөөний 07:00 цагаас оройн 20:00цагийнхооронд үйл ажиллагаа явуулж байгаа газруудад цаг хэтрүүлэн ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна. -Аж ахуй нэгж, байгууллага, иргэд та бүхэнтэй хэрхамтарч ажиллаж байна вэ? -Аж ахуй нэгж байгууллагууд маань тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх нь харьцангуй тогтмолжсон. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс бол зөвлөн туслах үйлчилгээ буюу тухайн газар аж ахуй нэгж, байгууллага дээр хяналт шалгалтаар очихдоо тухайн тушаал, шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх тал дээр нэг бүрчлэн зөвлөж,зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна. Томоохон зах, худалдааны төвүүд болон хүнсний үйлдвэрийн газруудад цахимаар сургалт хийж байгаа. Мөн гуравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийнгазрын гишүүд, яамдын сайд нартай хамтран худалдаа, үйлчилгээний газрууд, бассейн,саун,фитнес, хүнсний үйлдвэрүүд гэх мэт газруудад УОК-ын 18 дугаар тушаалаар баталсан түр журам болон тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал, тухайн цэгүүд дээрх халдварын эрсдэл, эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөн туслах хэлбэрээр хяналт, шалгалт хийсэн. Аж ахуй нэгж, байгууллагууд тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажил дээрхарьцангуйсайжирсан боловч зах худалдааны төвүүд дээр дараах зөрчлүүд илэрч байна. Хүн хоорондын зай бариулаагүй. Нэг чигийн урсгалыг төлөвлөж, зохион байгуулаагүй. Мах, бусад хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийнхэрэгслээр тээвэрлээгүй. QRкодуншуулаагүй, тогтмолжуулаагүй. Ажилтан, албанхаагчдадаахамгаалалтын хувцас, хэрэгсэл бүрэн өмсгөж хэвшүүлээгүй. Халдваргүйтгэлийг хоёр цаг тутамд хийдэггүй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Н.Түвшинбаярыг яллагдагчаар татаж, 461 дүгээр ангид цагдан хорихоор болжээ
2021-04-06 09:46:14 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ. Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцлоо. Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ. Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Г.Нэргүй: Шар өвсөө зориулалтын саванд шатаах, эсвэл шуудайнд хийж хогийн цэгт хаях хэрэгтэй
2021-04-06 09:32:05 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Нийслэлийн Онцгой байдлын газар(НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа. -Он гарснаас хойш НОБГ-т хэчнээн дуудлага ирээд байна вэ? -НОБГ-т 2021 он гарснаас хойш 536 дуудлага ирсэн байна. Үүний 500 нь ахуйн гал түймрийн, 36 нь эрэн хайх аврах ажиллагааны дуудлага байна. Нийслэлд маань манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг. Маш их нягтаршилтай байдаг учраас объектын буюу ахуйн гал түймрийн дуудлага ихэнх хувийг эзэлдэг. Хоногт дунджаар 10-20 дуудлага ирж байна. -Дуудлагын ихэнх хувийг улирлын нөхцөл байдлаас шалтгаалаад гал түймэр, үер, шар усны аюул зэрэг гамшгийн эрсдэлүүд эзэлдэг байх. Энэ хаврын нөхцөл байдал ямар байна вэ? -Хаврын улиралд шар усны аюул, шар өвсний түймэр, объектын болон ахуйн гал түймэр, ой хээрийн түймэр зонхилдог. Төрийн болон хүчний байгууллага сүүлийн сүүлийн хоёр жилд дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн цар тархалттай тэмцэж, цаг наргүй ажиллаж байна. Үүний дотор онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүн гамшиг, ослоос хүн ардаа урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, осол гамшиг болсны дараа сэргээн босгох ажилд 24 цагаар ажиллаж байна. Ахуйн гал түймрийн дуудлага их байгаа гол шалтгаан нь иргэд үнс нурмаа ил задгай асгах, тамхи шүдэнзний цогийг унтраахгүй орхих байдаг. Мөн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдал яндангийн цоололтоос шалтгаалж байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангахаар томоохон ажлууд зохион байгуулж, иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгсөн. Тавантолгой түлш компаниас хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулж, 1000 орчим албан хаагч ажиллаж, ард иргэдэд зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах ажилд бодитой үр дүн гарлаа. Гэр болон байшингийн янданд заавал төмөр хамгаалалт байх ёстой. Хамгаалалт байхгүй үед галлагаа хийж хоносон тохиолдолд яндан халж, байшин, гэр шатах нөхцөл бүрдэж байна. Нөгөөтэйгүүр цахилгааны буруу угсралт, буруу ашиглалтаас болж түймэр гарч байна. Стандартын шаардлага хангахгүй цахилгаан, техник хэрэгсэл хэрэглэх, нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг нэмэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж цахилгаан хэрэгсэлд ойр байлгаснаас үүдэлтэй, хуучирч муудсан хэрэгсэл хэрэглэж байгаагаас үүдэлтэй галын аюул түгээмэл байдаг. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед уул, гуу жалга, гол мөрний цас мөс хайлж, халиа дош үүсэж шар усны аюул ирдэг. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хороодод шар усны үерт автсан дуудлага хэд хэд ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон тухайн дүүргийн ЗДТГ, холбогдох тохижилт үйлчилгээний компаниуд, онцгой байдлын бие бүрэлдэхүүн шинэ суваг татах, үүссэн халиа дошийг буталж зөөх, шинээр хайрга дайрга, элс зөөж, шар усны үерээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Мөн хэд хэдэн айлыг нүүлгэн шилжүүлсэн. Иргэд шар усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй газар буух хэрэгтэй. Хувийн эрх ашгийн үүднээс гол ус, үерийн далангийн голдиролыг өөрчлөхгүй байхыг ард иргэддээ уриалж байна. -Цаг агаар дулаарч байгаа энэ үед иргэддээ юуг анхааруулах вэ? -Урин дулаан цагт иргэд маань зусландаа гардаг. Шар өвс буюу хашаандаа байгаа он дамжсан өнжмөл өвсийг шатаах гэж байгаад гэр, байшингаа шатаах, цаашлаад бусдын эд хөрөнгөд гал алдах, эрүүл мэндээ хохироох тохиолдол гардаг. Гагнуурын оч үсрэх, шар өвс шатааснаас болж өнгөрсөн жил Гоодойн аманд олон айл гал түймэрт хохирсон. Хашаанд байгаа шар өвсөө хадаж, зориулалтын таглаатай саванд хийж шатаахыг бид байнга анхааруулж байгаа. Эсвэл хадсан өвсөө шуудайнд хийж хогийн цэгт хаях хэрэгтэй. Энэ бол залхуурах зүйл огт биш. Ойн тухайн хуулиар гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацааг нэн хуурайшилтын үе гэж үздэг. Энэ үед ойн ногоон бүсэд аялал зугаалга хийх, үйл ажиллагаа эрхлэх, ил задгай гал гаргахыг хориглодог. Хуурайшилт ихтэй, түймрийн аюултай үед түймэр гарахаас урьдчилан сэргийлж асаасан гал, үнс нурам, тамхины цогоо бүрэн унтрааж, оч баригчтай машинтай зорчих хэрэгтэй. -Санаатай болон санамсаргүйгээр галд алдсан тохиолдолд иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? -Бага насны хүүхдүүд шүдэнзээр тоглож, гал алдсанаас Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх, гэмт хэргийн шинжгүй бол торгуулийн арга хэмжээ, хохирол барагдуулах арга хэмжээ авахуулах тохиолдол байдаг. Санаатай галдан шатаах зэрэг гэмт хэргийн шинжтэй, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг хүүхдүүддээ байнга анхааруулж байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх ажилд нэг төгрөг зарцуулбал гамшгийн үед зарцуулах долоон төгрөгийг хэмнэж чадна гэсэн зарчим байдаг. Нийслэлчүүд маань дөрвөн уулаараа хүрээлүүлсэн, байнгын ногоон бүсэд амьдардаг. Уул усандаа гал түймэр алдвал ямар их хохирол учруулдгийг, тэр түймрийг унтраах гэж ямар их хүн, хүч зарцуулдгийг ойлгох хэрэгтэй. Санамсаргүй нэг үйлдэл маш олон хүний амьдрал, нийгэм, улсад хохирол учруулдгийг байнга санаж байхыг иргэддээ анхааруулж байна. Нийслэлд ахуйн гал түймэр зонхилж байна. Залгасан бол салга, салгасан бол шалга. Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалтай тэмцэж байгаа энэ үед гэрээсээ аль болох гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, зайгаа барих, олон хүн цугласан газар очихгүй байх, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадах юм бол эх орноо хамгаалж чадна. Өөрийгөө хүндэлж чадвал бусдыг хүндэлж чадна гэдгийг хотын иргэд бид харуулах хэрэгтэй. Хотын соёлыг хэвшүүлж чадвал цар тахал болон гамшиг ослоос урьдчилан сэргийлж, өөрийгөө болон гэр бүл, бусдын эд хөрөнгө, эрдэнэт хүний амь хамгаалж чадна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая
2021-04-05 09:24:52 Нийтлэгдсэн: Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ. Монгол ахан дүүс ээ, Эрхэм хүндэт иргэд ээ! Коронавирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж хүн төрөлхтөнд амьдралын цоо шинэ хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа. Дэлхийн II дайнаас хойш хамгийн олон буюу 2.9 сая хүний амийг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын хүндрэлээс гурав дахин хүндрэлтэй байна гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ. Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод хүн амаа вакцинжуулах нь бидний эхний зорилт гэж хэлж байсан. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ эхлээд үе шаттайгаар Засгийн газрын эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван гарах цорын ганц зам нь вакцинжуулалт юм. Дэлхийн хүн амыг 7 тэрбум гэж үзэж, өдөрт 16 сая хүнийг вакцинжуулахад нийт иргэдийг хос тунгаар хамруулахад багадаа 2 жилийн хугацаа орно гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн нийт хүн амын 1.8 хувь нь хос тунт вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж байна. Улс орнуудын засгийн газар бүхэн иргэдээ вакцинжуулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар 2-р сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346 мянга 745 хүн ам буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг дархлаажуулаад байна.Засгийн газраас 4, 5 дугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал: 5-р сарын 1-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг 6-р сарын 1-н гэхэд хөдөө орон нутгийн нийт иргэдээ тус бүр эхний тунд хамруулж 7-р сарын 1-н гэхэд нийт иргэдээ хос тунгаар вакцинжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая!
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй