Б.Хурц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хаалттай хянан хэлэлцлээ. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ял тус бүрт нь оногдуулжээ. Ү.Отгонбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил хорих, Э.Өлзийбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, О.Бямбажавыг эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулсан байна. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 2 жил хорих, Б.Хурцад 1 жил 6 сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр 1 жил хорих, О.Бямбажавт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа. О.Бямбажавт оногдуулсан торгох ялаас түүний урьд хоригдсон 125 хоногийг хасаж тооцон, торгуулийн ялыг 4 сая 140 000 төгрөгөөр тогтоовгэж Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

Д.Хан-Уул: Зөвшөөрөлгүй хайс, хашааг буулгах ажилд иргэд идэвхтэй оролцдог болсон

Иргэдөөрийн эзэмшлийн болон өмчилсөн газартаа барилга барихдаа тухайн газрыг хотын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгасныг шалгах ёстой байдаг.Энэ талаарболон бусад асуудлаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийнхэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уултайярилцлаа. -Хот байгуулалт, хөгжлийн газрын чиг үүрэг юу вэ? -Хот байгуулалт хөгжлийн газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга, байгууламжийн зөвшөөрлийг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүний дагуу боловсруулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нэгж харуулын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн олгодог. Манай байгууллага чиг үүргийнхээ хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт судалгаа хийж, түүнийхээ байршлыг тогтоож, бусад чиг үүргийн байгууллагуудад мэдээлэл өгч, хамтран ажилладаг. Бид 2017 онд маш өргөн хүрээтэй судалгаа хийсэн. Ихтойруугийннутаг дэвсгэр буюу хотынцагаригхэлбэрийн нутаг дэвсгэрт нийт 1113 га талбайд явган хүний зам хийхдээ хаана зам чөлөөлөх, хаана шинээр хийхийг судалсан. Мөн хайс, хашлага зөвшөөрөлгүй барьсан газруудад судалгаа хийж, ерөнхий архитектороор батлуулж, товхимол болгосон байгаа. Үүнийгээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгсөн. Үүний дагуу Хашаа арга хэмжээ хийдэг. Хашаа арга хэмжээний хүрээнд зөвшөөрөлгүй барьсанобъект, хайс, хашааг жил бүр чөлөөлж, зам, талбай гаргах, явган замыг нээлттэй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил Нийслэлийн Ерөнхий менежерийн А/41 дүгээр тушаалаар Хашаа арга хэмжээг үргэлжлүүлж байгаа. Нийслэлийн есөн дүүрэгт дэд ажлын хэсэг гарч дүүргийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Манай байгууллагаас дүүрэг болгоныг хариуцсанархитектор, мэргэжилтнүүд тухайн Ажлын хэсэгт багтаж, газар дээр нь судалгаа хийж, хайс, хашаагаа зөвшөөрлийн дагуу барьсан эсэх, зөрчилтэй газар байгаа эсэхийг шалган ажиллаж байгаа. -Нийслэлд барилга барих зөвшөөрлийг хэрхэн олгодог вэ? -Барилга, байгууламжийн зөвшөөрөл олгох үе, шат гэж бий. Нэгдүгээрт,архитектортөлөвлөлтийн даалгавраа авах ёстой. Иргэн та эзэмшиж байгаа, өмчилж байгаа газар дээрээ барилга, байгууламжийн зөвшөөрөл авахдаа юуны түрүүнд хотын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгасан байгааг, ямар шаардлагад нийцсэн байх ёстой зэрэг үндсэн шаардлага буюуархитектортөлөвлөлтийн даалгавраа манай байгууллагад онлайнаар болон биеэр ирж өгөх боломжтой. Дүнжингарав,Мишээлэкспо,Драгон, 6 буудал зэрэг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд мөн өгч болно. Иргэдийн ирүүлсэн материалын дагуу бид ажлын 10 хоногт багтаан газар дээр нь очиж, судалгаа хийн хотын мэдээллийн сангаас шүүж мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулдаг юм. Мэргэжлийн зөвлөлийн хурлаас гарсан дүгнэлтийн дагууархитектортөлөвлөлтийн даалгавар боловсруулан батлуулж, хүсэлт гаргасан хуулийн этгээд, иргэнд хариу мэдээлдэг. Хүсэлт гаргагч ньархитектортөлөвлөлтийн даалгаврын дагуу мэргэжлийн зураг төслийн байгууллагад хандан барихаар төлөвлөсөн барилга, байгууламжийнхаа зургийг гаргуулах ёстой. Тухайн зураг төсөл нь үлгэрчилсэн загварын дагуу боловсруулагдана. Энэхүү үлгэрчилсэн загварт явган зам, авто замын хөдөлгөөний шаардлага, стандартыг хангаж байна уу, үгүй юү гэдгийг тусгайлан зааж өгсөн зураглал дээр хөдөлгөөний график, схемийн дагуу зөвшилцдөг. Үлгэрчилсэн загвар зургийг нарийвчлалөндөртэйболовсруулсан. Зураг төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын зураглал ч гэсэн илүү нарийвчлалтай, судалгаатай, графикийн дагуу хийгдэж байгаа. Өмнө нь заримархитекторуудхүсэлт гаргасан иргэний зураг төслийг хийхдээ газар дээр нь очиж үздэггүй, төсөөллийн хүрээнд хийдэг байсан. Үлгэрчилсэн загвар зургийг гаргаснаар энэ байдлыг зогсоож, яг бодит байдал дээр ямар байгааг, хэтийн ерөнхий төлөвлөгөөнд яаж тусгасан байгаатай уялдуулан зөвшилцөж, зураг төслийг ерөнхийархитекторбаталдаг болсон. Загвар зураг дээр шинээр барьж байгаа барилга, байгууламжийн үндсэн гудамжны хөдөлгөөн, тухайн барилгын хөдөлгөөн тодорхой гарснаар явган замын эрсдэл багасах боломжтой юм. -Хайс, хашаа буулгах, зам чөлөөлөх ажилд иргэдийн оролцоо хэр байна вэ? -Хэдхэн жилийн өмнө иргэд хайс, хашаа буулгах, шинээр гудамж, зам нээх асуудалд төдийлэн эерэг ханддаггүй, ойлгодоггүй, дэмждэггүй байсан бол одоо эерэгээр хандаж, өөрсдөө хүсэлт гаргадаг болсон. Энэ ньмэдээлэл сайн авч байгаатай холбоотой юм. НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт хайс, хашаа барих, буулгах журмыг 2019 онд баталсан. Энэжурамдямар байгууллага хашаатай байж болох, хашаа нь ямар стандарттай байх гэдгийг маш тодорхой зааж өгсөн байгаа. Мөн энэ асуудалд ямар байгууллага ямар үе, шаттай оролцохыг зааж өгсөн. Манай байгууллага энэ журмын дагуу байгууллагууддаа зөвлөгөө өгч, чиг үүргийн байгууллагууд үүний дагуу ажиллаж байна. Иргэдийн 51 хувь нь нийтийн тээврээр, 41 хувь нь өөрийн унаагаар, таван хувь нь такси үйлчилгээгээр, хоёр хувь нь явганаар ажилдаа явж байна гэсэн судалгаа гарсан. Явганаар ажилдаа явж байгаа хүмүүст улирлын шалтгаан байдаг. Явган замаас гадна унадаг дугуйн замыг 2010 оноос хойш хийж эхэлсэн. Хөгжиж байгаа хотууд явган зам, дугуйн зам зэрэг зориулалтын замыг маш сайн хийдэг. Манай хот ч ийм төрлийн зориулалтын замуудыг хийж байгаа. Зориулалтын замаараа зорчих соёлыг иргэд бид дэлгэрүүлж, хүүхэд залуустаа зөв ойлгуулж, замын тэмдэглэгээг анхааруулж байх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж бүрдэнэ. Явган зам, дугуйн зам, авто замын хөдөлгөөнд соёлтой оролцож байхыг нийт иргэддээ уриалж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Сумъяабазар: Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулж, хэлэлцлээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 онд 32 байршлын 57.66 га газар, 2020 онд 38 байршлын 130 га газар буюу нийт 70 байршын 187.66 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгээд байна. Мөн нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд судалгаа хийж, 20 байршлыг тодорхойлон, нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан. Үүнд, Баянгол дүүрэгт хоёр байршил бүхий нийт 0.45 га, Баянзүрх дүүрэгт гурван байршил бүхий 0.48 га, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га, Хан-Уул дүүрэгт найман байршил бүхий нийт 2.15 га, Чингэлтэйд гурван байршил бүхий 0.36 га, Багануур дүүрэгт гурван байршил бүхий 6.48 га газар байгаа юм. Зөвлөлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Бид нийслэлийн 1.5 сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн удирдлагын баг. Туул голын дагуух тохижилтыг стандартын дагуу олон улсын түвшинд хүргэж, хоёр талаар нь тохижуулах хэрэгтэй. Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа. Энэ нь маш зөв. Хариуцаж байгаа дарга нарт хэлэхэд, би байгаа цагтаа Улаанбаатар хотод авлигын асуудлыг гаргуулахгүй. Тиймээс хууль, дүрмийн хүрээнд асуудлаа оруулж, хурдтай ажиллаж, төрийн албаны хүлээсэн үүргээ хуульд заасны дагуу үнэнчээр гүйцэтгэ. Ялангуяа газар, барилга төлөвлөлт, А зөвшөөрөлтэй холбоотой асуудал маш их хэл ам дагуулж байна. Хотоо өнгө зүстэй байхад анхаарч, газрын маргаантай асуудал дээр шийдвэрийг нь зөв гаргаад өгчихдөг, иргэддээ зөвлөн тусалдаг, барилгын компаниуддаа арга зүйн талаас нь дэмжлэг, туслалцаа үзүүлдэг, асуудлыг удаадаггүй байхад анхаарч ажиллах ёстой хэмээсэн юм. Зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг дэмжсэн тул зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг 61 сэдвийн хүрээнд боловсруулсан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг мөрдүүлэх тухай байв. Хот байгуулалт, хот нийтийн аж ахуйн төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажилд стандарт мөрдүүлж, бүтээн байгуулалтыг чанартай, үр ашигтай байх талаар удирдамж, арга зүйгээр хангах Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг 61 сэдвийн хүрээнд боловсруулсан. Үүнээс 14 нэр төрлийн баримт бичгийг 2020 онд мөрдүүлж эхэлсэн бол үлдсэн 47 баримт бичгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд хийх хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээнд мөрдүүлэх, стандартын хэрэгжилтэд хяналт тавих замаар тэдгээрт чанар стандартын шаардлагыг хангуулж байна. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам Нийслэлийн есөн дүүргийн орчны аюулгүй байдлыг 14 хоногийн хугацаанд судалж үзэхэд 5423 байршилд стандарт хангагдахгүй байгаа үр дүн гарсан. Бид ерөнхий боловсролын 230 сургуулийн гадна орчин, хүүхдийн тоглоомын 976 талбай, 470 барилгын гадны орчны аюулгүй байдал, зорчих хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхээр 83 байршил, 71 авто зогсоолын стандартын шаардлагад нийцсэн эсэхэд судалгаа хийгээд байна. Хүүхдийн тоглоомын 976 талбайн ердөө 13 хувь нь стандартын шаардлага хангаж байгаа бол 637 буюу 65 хувь нь аюулгүй байдал төлөвлөлтийн норм дүрэм, стандарт хангаагүй. 2021 онд 119 байршлын барилгын гаднах хашааг шинэчлүүлэхээр Ажлыг хэсэг гарсан гэсэн юм. Хотын дарга бүх зүйл стандартын дагуу байх ёстой. 103 агентлаг, харьяа байгууллага, 35 мянган төрийн албан хаагч үүнийг ягштал мөрдөх ёстой гэдгийг онцоллоо. Нэг тархи нэгдсэн систем төслийг боловсруулан, 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Мөн Зөвлөлийн хурлаар Нэг тархи нэгдсэн систем төслийг танилцууллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын засаглалыг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчилгээг цахимжуулах, нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаандаа ашиглаж буй мэдээллийн системийг дахин төлөвлөх, орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Нэг тархи нэгдсэн систем төслийг боловсруулан, 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд нийслэлд тулгамдаж буй төрийн үйлчилгээний шат дамжлага, авто замын түгжрэл, авто зогсоолын хүртээмж, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, авлига хүнд суртлыг бууруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлээр сайжруулах, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд нийслэлийн 171 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчийг шинэ платформтой болгож, төр, иргэн, аж ахуйн нэгжийн уялдаа холбоог хангаж ажиллахаар бэлтгэлээ хангажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Төрийн үйлчилгээ цахим болж, шуурхай, ил тод, нээлттэй, хардалт сэрдэлтгүй болох ёстой. Бидний яриад байгаа гол бодлогын асуудал энэ. Төслийг шуурхай оруулж, богино хугацаанд хийх хэрэгтэй гэсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

САЙН МЭДЭЭ: Засгийн газар ОХУ-аас нэг сая тун "СПУТНИК-V" вакцин авах шаардлагатай бичиг баримтуудыг албажуулжээ

Монгол Улсын Засгийн газар Улсын онцгой комиссоос ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин авах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Хоёр орны Засгийн газар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас нэг сая тун вакциныг ирэх долоо хоногоос нийлүүлэхээр болжээ. ОХУ-аас Спутник-V вакцины нэг сая тунг манай улс худалдан авахаар болсон тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сарын 26-нд өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм. Түүний хэлснээр Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс ОХУ-ын талд Спутник-V вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдсэн байдаг. Энэ тухайд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна хэмээн тэмдэглэж байв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.