
Ковид нь амьсгалын замаар халдварлагддаг тул ТА, БИ, ХЭН Ч халдвар авч болно. Үүнээсээ болоод бид нийгэмд ялгаварлан гадуурхалтыг үүсгэж болохгүй. Бид цар тахлыг эвийн хүчээр, хальтарсан нэгэндээ урам, дэм өгч хамтдаа хичээж, хамтдаа зүтгэж байж хохирол багатай даван туулж чадна. Дэлхий дахинаа ЭВ НЭГДЭЛ-ийг хүчээ болгож байна.
С.Төмөрдулам: Стандартын шаардлагад нийцэхгүй хашаа, хайсын судалгаа хийнэ
2021-04-01 10:12:09 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Хотын стандарт,орчны аюулгүй байдлын хяналт,зохицуулалтын газар нь Улаанбаатарыг дэлхийн жишиг, хөгжилд хүрсэн хот болгохоорзорьжстандартын баримт бичигболовсруулдаг.Тусгазрын дарга С.Төмөрдуламаас зарим зүйлийг тодрууллаа. -Танай газраас сүүлийн үед ямар ажил хийж байна вэ? -Гуравдугаар сарын 19-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдийн амьдрах орчныг сайжруулахтай холбоотой үүрэг, чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгсөн. Нийслэлийн есөн дүүрэгт Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн зүгээс барилгын гадна хашааны стандартыг мөрдүүлэх, орчны аюулгүй байдал, явган зорчигчийн зорчих хэсгийн хүртээмж, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, эзэмшил газраасаа илүү талбайг хашаалсан зөрчлийг арилгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хаасан объектын судалгаа гаргаж, орц, гарцыг чөлөөлөх зэргээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байгаа. Энэ ажил хоёр сарын хугацаанд системтэйгээр үргэлжилнэ. Газар дээр нь очиж, судалгаа хийнэ. Судалгаагаа нэгтгэн, буулгах шаардлагатай стандартын шаардлагад нийцэхгүй байгаа хашаа, хайсыг тодорхойлно. -Монгол Улсад хэчнээн стандарт байдаг вэ? -Монгол Улсад 6390 гаруй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт бий. Тухайлбал, сургууль, онцгой объект, эмнэлэг гэх мэт 20 байгууллага л хашаатай байх ёстой. Хашаагаа яаж суурилуулах нь хүртэл стандарттай. Стандартын баримт, бичгийг мөрдөж байж аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Улаанбаатар хотод төрийн болон хувийн 275 сургууль байна. Үүнээс сургууль, цэцэрлэгийн гадна орчинд баримтлах стандартын 47 шалгуур үзүүлэлт хангасан буюу сагсны талбай, хогийн сав гэх мэт бүрдлийг хангасан сургууль цөөн байна. Нийслэлийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө Нийгмийн дэд бүтцийн стандартыг хөгжүүлнэ гэдэг зорилт тавьсан. Хороо, эмнэлгийн гадна орчин ямар байх ёстой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам, шатыг хэрхэн хийх зэрэг нь цогцоороо хотын стандартын баримт бичигт тусгагдсан байгаа. -Өнгөрсөн жил тоглоомын талбайд хүүхэд бэртсэн хэд хэдэн осол гарсан. Тоглоомын талбайнууд стандартын шаардлага хэр хангаж байгаа вэ? -1637 гаруй тоглоомын талбайд судалгаа хийсэн. 930 гаруй тоглоомын талбай шаардлага хангахгүй байна. Шаардлага гэж стандартын баримт бичигт тусгасан шалгууруудыг хэлээд байгаа юм. Бид хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн баримт бичгүүдийг боловсруулж байна. 22 бүлгийн 97 баримт бичгийг төр, хувийн байгууллагууд болон иргэдэд ойлгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нэмэгдүүлэхээр ажлын хэсгүүд есөн дүүрэгт ажиллаж байна. Хэсгийн ахлагч нар орчны аюултай байдалд нөлөөлсөн зөрчлүүдийг www.manaikhoroo.mn сайтад оруулдаг. Энэ сайтад явган хүний замын 471 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ тоо цаашид ч өснө. Улаанбаатар хотын түгжрэлд ч мөн явган хүний замын зөрчил нөлөөлж байна. Бид ажлаа Нийслэлийн Засаг даргад долоо хоног бүр тайлагнаж, 2021 оны зургадугаар сарын 1-н гэхэд ажлаа бүрэн дуусгана. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЦУОШГ: Бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна
2021-04-01 10:03:15 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Өнөөдрийн20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас:Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи:Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нуурууд болон Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Говь-Алтайн нуруу, Хүрэнбэлчир орчим Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 2-4 градус дулаан байна. Дөрөвдүгээр сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 2-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 5-нд говийн бүсийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 2-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Энэ сарын 3-18-ны хооронд зарим ААН-үүдийн үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр ЗГ гаргасан. Цар тахлын үед эдийн засгийг дэмжих ямар арга хэмжээ авч байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Сангийн сайд Б.Жавхлан: Хүүхдийн мөнгө сар бүрийн 20-нд буудаг ч дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд үргэлжлэх дэглэмийн хүрээнд дэмжлэг болгох үүднээс мөнгө олгох өдрийг нааш нь татаж энэ баасан гараг эсвэл ирэх даваа гарагт олгохоор төлөвлөж байна гэлээ. Мөнэдийн засгийн тусламж бүхийнийгмийн даатгалын хөнгөлөлтүүд болон бусадхөнгөлөлтийг (байр, цахилгааны төлбөр гм) хэвийн үргэлжлүүлнэ гэсэн юм. Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй.
Дэлхийн 133 улс бүтэн болон хэсэгчилсэн хөл хориотой байна
2021-04-01 09:37:20 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Дэлхий дахинд коронавирусын халдварын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна. Үүнтэй холбоотойгоор 133 улс олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээ, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд хязгаарлалт, хөл хорио тогтоогоод байна. Үүнд Япон, БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг Азийн 25 улс, Швейцарь, Итали, ХБНГУ, ОХУ, Дани, Их Британи зэрэг Европын 41 улс багтаж байна. Түүнчлэн АНУ тэргүүтэй Америк тивийн 24 улсад хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа бол Ойрхи Дорнодын 9 улс, Африк тивийн 34 улс хөл хорио тогтоожээ. Үүнээс гадна дэлхийн 80 улс дотоодын хөдөлгөөнөө манай улсын нэгэн адил хязгаарлажээ. Улс орнууд мөн гадаад хилээ ч хэсэгчлэн болон бүрэн хаасан хэвээр байна. Нийтдээ 116 улс энэ арга хэмжээг авчээ. Үүнд Ази Номхон далайн 30 улс, Европын 37 улс, Америк тивийн 20, Ойрхи Дорнодын 7, Африкийн 22 улс багтаж байна. Дэлхий даяар коронавирусын вакцин гарсан ч энэ мэтээр улс орнуудад халдварын тархалт өндөр хэвээр багйаа учир үүнээс сэргийлсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэн авсаар байна. Харин дэлхий дахинд өнөөдрийн байдлаар коронавирусын өвчлөл гараагүй БНАСАУ, Туркменистан, Кирибати, Тонга, Палау, Тувалу, Науру зэрэг 7 улс л байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй