Шууд: Ерөнхий сайд 3%-ийн хүүтэй зээлийн асуудлаар Хаанбанкны салбар дээр ажиллаж байна
2021-03-26 10:02:37 Нийтлэгдсэн: Улс төрГ.Баасан: Манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлагдсан
2021-03-25 15:26:27 Нийтлэгдсэн: Улс төр
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон түүний нөхрөөс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд түгээд байгаа билээ. Энэ талаар АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас тодрууллаа. Тэрбээр Манай нөхрийн уушиг нь устсан, уушгины хатгаатай. Өчигдөр бие нь өвдөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд зүрхний бичлэг хийлгэж, коронавирусийн шинжилгээ өгсөн юм. Гэтэл 15:00 цагийн үед манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарласан Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа. Би нөхрийнхөө ойрын хавьтал тул гэртээ хоёр хүүтэйгээ тусгаарлагдсан хэмээн ярьсан байна.

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 25-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилтын журмаар зарлан мэдээлэх тул иргэн та айж сандралгүй тайван байна уу. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль хийгдэхгүй тул иргэн та гэртээ болон ажлын байрандаа байж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс аваарайгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АШУҮИС-ийн резидент эмч нарын цалин олгогдоно гэх мэдээлэ ХУУРАМЧ байжээ
2021-03-25 11:05:47 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
АШУҮИС-д суралцаж буй резидент эмч нарын цалингийн асуудал хөндөгдөөд гурван сар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор зөрүүтэй мэдээллүүд гарах болсон. Бид энэ талаар албан эх сурвалж болох ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Нямсүрэнтэй уулзаж тодрууллаа. АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан Ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа Тухайн үед БШУЯ-наас резидент эмч нарын асуудал нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх хүрээний асуудал гэж үзсэн. Гэвч үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор БШУ-ы сайд, ЭМ-ийн сайд болон АШУҮИС-ийн захирал нар гурван талт уулзалт хийж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэх гарц олсон. Өнөөдөртөө багтан Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулна. Ингэснээр маргаашаас эхлэн резидент эмч нарын цалинг олгоход бэлэн болсон. Гэдгийг хэлсэн. Өнөөдрөөс эхлэн цалин нь олгогдож эхлэх үү ? АШУҮИС-д суралцаж байгаа Резидент эмч нарын цалингийн асуудлаар Эрүүл мэндийн сайдаас Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн. Энэ дагуу манай байгууллагаас АШУҮИС-ийн удирдлагад хамтран асуудлаа шийдвэрлэх уулзалт зохион байгуулах саналыг хүргүүлсэний дагуу уржигдар /2021 оны 03-р сарын 23/ ЭМХТ болон АШУҮИС-ийн холбогдох мэргэжилтнүүд уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр манай байгууллагын зүгээс ямар эрхзүйн орчны хүрээнд резидент эмч нартаа цалин олгож байгааг танилцуулан, цаашид хууль эрхзүйн хүрээнд гэрээ байгуулан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гээд гэрээний төслөө солилцохоор тохирсон. Улмаар өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 16:00 цагаас дараагийн хэлэлцээр хийх байсан боловч АШУҮИС-ийн Захирал хүрэлцэн ирээгүйн улмаас уулзалт өнөөдрийн /2021 оны 03 сарын 25/ 16:00 цар хүртэл хойшиллоо. Тэгэхээр Резидент эмч нарт цалин өнөөдрөөс олгогдох асуудал худлаа болсон гэсэн үг үү? Тиймээ өнөөдрийн байдлаар АШУҮИС-д суралцаж байгаа Резидент эмч нарын цалингийн асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна гэж ойлгож болно. АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан АШУҮИС-ийн резидент эмч нарын цалинг маргаашаас эхлэн олгоход бэлэн болсон хэмээн том амласан боловч угтаа энэ асуудлаас бултсаар байгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нараас болоод тэд дахиад л хууртаад үлдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногтэмнэлгийн газартай холбоотой асуудалолны анхаарлыг татсан.Та үүн дээр дорвитой өөрчлөлт гарна, хавдрын эртилрүүлгийноношилгоонытөв байгуулнагэсэн. Ер ньсургууль, эмнэлгийн газар зардаг асуудал үеийн үедяригддаг, шүүмжлэл дагуулдаг.Та газартай холбоотой асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? -Улаанбаатар хотын хамгийн том сэдвийн нэг бол газар. Хоёрдугаарт,барилга,хот байгуулалт, хот төлөвлөлттэй холбоотой асуудал. Барилгын зөвшөөрөл олгох тал дээр иргэд нэлээдбухимддаг. Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн салбарынбайгууллагынэзэмшиж байгаа газраас алдагдаад байгаа асуудал. Тухайн үеийнудирдлагууд шийдвэр гаргасныдагуу газрын албаны хариуцаж байгаа хүмүүсгазрыгхуульд нийцүүлээд олгодог. Нийгэм,эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа байгууллагынойр орчмын газрыг хуулийн хүрээнд олгодог гэж тайлбарладаг. Үүн дээр маш их эсэргүүцэлгардаг.Тухайн байгууллагынажилтан,албан хаагчид, орон нутгийниргэд чхүсэлт гаргадаг. Нийслэлийн Засаг даргын удирдлагын баг Улаанбаатар хотод зөвшөөрөл олгосон газруудадхяналт тавьж,давхар мониторинг хийж байгаа. Жишээ нь,116 барилга зөвшөөрөлтэй,зөвшөөрөлгүй гэсэн асуудал яригдсан. Энэ нь 140 газар болох жишээний. Олгосон газартзөвшөөрөлгүй барилга барьсан,эсвэл газрын гэрчилгээгүйгазартбарилга барьсан асуудалолонбайна. Энэ асуудлыг судлаад үүрэг,чиглэл өгсөн. Газартай холбоотой маргаан дэгдээж байгаа, хууль, дүрэм зөрчсөн асуудлыг нэг талд нь гаргах,процессийншатандаа,эсвэл тухай албан хаагчдын хариуцлагагүй үйлдлээс болсон төлбөрийн асуудал, төлбөрөө төлөөгүй хойшлуулсан, хүндэтгэх шалтгаантай эсэх зэргийг тодруулж,их хотын бүтээн байгуулалт буюу хаврын их ажил эхэлж байгаа энэ цаг үед түргэн,шуурхай шийдэхээрүүрэг даалгавар өгсөн. Эрүүл мэндийн салбар,тэр дундааХӨСҮТболонХСҮТ-ийн эргэн тойрны газартай холбоотой санал,хүсэлтолонирдэг. Үүнтэй уялдуулаад тухайн байгууллагын ажилтан,албан хаагчид, удирдлагуудтай уулзсан. Тухайн байгууллагын алдагдсан газрыг эргүүлж өгөх, байгууллага нь тэндээхавдрыг эрт илрүүлэх төв, 24 цагаар ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг байгуулах ажилдньнийслэл дэмжлэг үзүүлэхшийдвэр гаргасан.ХСҮТ-ийн ард зөвшөөрөлгүйгараашбайна. Эдгээрийн эзэмшигчидтэй уулзаж,зөвшилцөх ажлыг нийслэлөөр дээрээ авч байгаа. Цаашид энэ мэтчилэн олгосон сургууль,цэцэрлэг,эрүүл мэнд, нийгэм,шинжлэх ухааны байгууллагын газрыг буцаанавч,хууль дүрмийн хүрээнд ажиллана. -Хотодсул газархэролон байгаа вэ. Газартай холбоотой асуудал хөндөгдөхөөриргэдийнэсэргүүцэлтэйтулгардаг шүү дээ. -Газар гэхээр иргэдмашэмзэг ханддаг. Би нэг зүйлийг тодорхой хэлье. Газар авсан иргэн,аж ахуйн нэгж,хуулийн этгээд хууль,дүрэм журмын хүрээнд газрын асуудалдаа хандахыг хүсэжбайна. Газрын төлбөр, дуудлага худалдааны төлбөрөө төлөөгүй, зөвшөөрөлавсан газартаабарилгаа 2-3 жилийн хугацаанд бариагүй зэрэг маш олон асуудал гардаг. Үүний дагуу асуудал хөндөгдөж,газрын маргаан үүсдэг гэдгийг газрын албаны холбогдох мэргэжлийн хүмүүс байнга хэлдэг. Иргэддээ хандаж хэлэхэд,эзэмших гэрчилгээ авсан, орон сууцны зөвшөөрөл авч байгаа тохиолдолд хууль,дүрмийнхээ хүрээнд ажиллаххэрэгтэй. Ингэж байж төр,иргэнийг холбосон ойлголцол зөв шатандаа гарна. Хэн нэгэн хариуцлагагүй ажилтны улмаас газрын төлбөрөө төлөөд явж байгаа иргэд хохирох асуудал гарч байгаа. Асуудал хаа хаанаа байна. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэй уулзаж,асуудлыг хуулийн хүрээнд шийдэхэддэмжлэг үзүүлэх, болохгүй бол өөр газардүйцүүлэн олгохзохицуулалт хийж байгаа. Богд уулыг тойрсон газрын маргаанбол Улаанбаатар хотын хамгийн төвөгтэй асуудлын нэг болсон. Яармагийн бүсэд хотын эзэмшлийн 870 га орчим газар дээрБОАЖЯзөвшөөрөл өгсөн.Гэтэлзөвшөөрөл олгож болохгүй маргаан их байна. Энэ мэтчилэн асуудалд хотын захиргаа хуулийн хүрээнд хандаж зохицуулахаар УИХ-ынтүвшиндярих,БОАЖЯ-аардамжуулж хил хязгаарыг тогтоохоор бэлдэж байна. Хотын төвд газартай холбоотой асуудалихгардаг. Иргэдийн авсан газар, дуудлага худалдааны анхны үнээ төлөөгүй газар маргаан дагуулдаг. Үүнийг аль нэг тал гэхээсээ илүү хууль зөрчсөн эсэхийгсудалж,тухайн аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэх, хугацаа өгөх, аль болох эв зүйгээр зохицуулах, улстөржихгүйбайх, төрийн захиргааны дарамт шахалтгүйзохицуулахчиглэл барин ажиллаж байна. -Нийтийн тээврийн салбарт ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ? -Хотын хамгийн чухал үйлчилгээний хэсэг бол нийтийн тээвэр. Тийм учраас бид нийтийн тээвэрт онцгойлон ач холбогдол өгч ажиллаж байгаа. Нийтийн тээвэр дотроо автобус, такси үйлчилгээчухал.ЗүүнЕвроптхөнгөн галт тэрэгүйлчилгээнд явж байна.Цагт 12-15 мянган хүн тээвэрлэдэг нийтийн тээвэрЕвроптбайна.Дэлхийн нийтийн тээврийн хөгжлийн хамгийн зөвхувилбарбол метро. Метроны асуудлыг бараг жил бүр,Хотындарга солигдох бүрдярьдаг. 2008 оноос хойш Улаанбаатар хотыгметротой болгоногэж сонгууль бүрээрярьсан. Энэньхэрэгждэггүй, хэрэгжих бололцоогүй, эдийн засгийн суурь судалгаагүйбайдаг.Эдийнзасгийн судалгаагаа хийгээд,техник эдийн засгийн үзүүлэлтээ харахаар ашигтай,ашиггүйн тухай ярьдаг. Дагаад хөрөнгө оруулалтын асуудал яригддаг. Хөрөнгө оруулалтын асуудал ярихаар эрсдэл өндөртэй,зээлжихзэрэглэлдбогино хугацаатай,өндөр хүүтэй эх үүсвэрүүд санал тавьдаг.Иргэддээ зөв ойлгуулахгүй бол метро барина гэсэн хүлээлт 2008 оноос хойшбайсан. Үүнийг хийхийн тулд бид өөрсдөө манлайлж, зардал,өртгөөтооцох ёстой. Монголчуудыг төмөр зам барьж чадахгүй,барууны өндөр технологи нэвтэрсэнорон,эсвэлЯпон,Солонгосынтуршлагатай компаниуд төмөр зам тавьдаг гэсэн ойлголт 2018 он хүртэл байлаа.Төмөр зам барих асуудалд У.Хүрэлсүхдаргын үед зоригтой шийдвэр гарч,ҮАБЗ-д оруулж явуул гэдэг үүрэг,даалгавар өгч байсан. Би тэр үед Уул уурхайн яамыг хариуцаж байсан. Үүний хүрээнд үндэсний бүтээн байгуулалтын ажлуудхийсэн. Төрийн нэгдсэн ойлголтын үр дүнд бүтээн байгуулалтынбүх ажилдхөрөнгө санхүү, бодлогын хувьд дэмжлэг үзүүлж ажилласан. Энэ зангилаан дээр одоогийн Ерөнхий сайдЛ.Оюун-Эрдэнэ дарга ажиллаж байсан. Ингээд харахаар,чадахгүй,бүтэхгүйгэдэгбол хий хоосон яриа. Өнөөдөр эрдэм боловсролтой, чадалтай, бүтээн байгуулалтад гар бие оролцоод босгоод ирье гэсэн залуус манайд маш олон байгаа.Метроныасуудлаар ажлын хэсэг байгуулъя, ЖАЙКА-гийн хийсэн судалгаагөөрсдөдөө суулгая, Батлан хамгаалах яамтай ярья гэж байгаа. Оюутолгойн гүний уурхайд 1350 метрийн гүнд хүнд даацын машин,техник хэрэгсэл явах хонгилын систем хийчихсэн. Оюутолгойн гүний уурхайнухалтмалталтыг стандартын дагуу хийж байгаа ньМонголынкомпани. Улаанбаатар хотод гол зам дагуу17км орчим хонгилын байгууламж барих монгол залуучууд бий. Эдгээр компаниудтай,Жанжинштабтай бид уулзалт хийх гэж байна. Энэ бол үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт,6-7 жилийн хугацаанд хийх байх. Тооцоо,судалгаатай, шинжлэх ухааны тооцоололтой, боловсон хүчний нөөцөөсудалж үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болгоно. Энэ ажилд Зам,тээврийн хөгжлийн яам оролцоно. Ерөнхий сайдад танилцуулахаар бэлдэж байгаа. Бид 16кмхоёрзамтайнэгурт шугамыг хотдоо барьж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Хэдэн км, хэдэн давхар метро барих бол асуудал биш.Гадныулсынмэргэжлийн зөвлөх авна, тэд ажиллана. Гол нь үнийн санал, хөрөнгө оруулалтын асуудлыг яах вэ, бид ямар хугацааны эх үүсвэрийг татах вэ гэдэгт урьдчилсан байдлаар тооцоо,судалгаа хийх, хэдий хэмжээний хөрөнгө,санхүүхэрэгтэй болох, хэдэн жилийн дараа үүнийгээ нөхөх вэ гэдгийг бид нарийвчлансудалж байгаа. Үүний өмнө хийх нэг ажил бол хөнгөн галт тэрэг.Энэ бол урт болон дунд хугацаанд хийх ажил. Богино хугацаанд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ. Шинэ автобус худалдаж авах ажлыг өргөн хүрээнд хийх бодолтой байгаа. Жишээ нь, өнөөдөр 900 автобуснаас 650 орчим нь чанарын шаардлага хангахгүйболчхоодбайна. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулахаар Улаанбаатар хөгжлийнкорпорацсудалгаа хийж байна. -Хотын гудамжинд амархан шатдаг, хямд гэрэл олон байна гэдэг. Та ажил аваад удаагүй ч гэсэн хотын гудамжаархэрих алхаж байна вэ? -Хотын гудамжаар алхалгүй яах вэ. Явган хүний зам, хайс, гэрэл гээд бүгдийг л харж байна. Мэргэжлийн хүмүүстэй ч явж хардаг. Манай хотод энэ асуудлыг жигд хөгжүүлсэн газар маш ховор байна. Жишээ нь, Төрийн ордныг тойроод харахад л зөвхөн машин эргэлтэд зориулсан замын хашлага байна. Явган хүнд зориулж замаа налуу байдлаар хийгээгүй газруудыг засах хэрэгтэй. Явган хүний зам төв замтай нийлээд алга болчихдог асуудал чбайна. Энэ мэтчилэн хүнрүүгээчиглэсэн ажлуудыг хийж,эхнээс ньцэгцэндоруулаад явна. Нөгөө талд, бид Улаанбаатар хотын стандартыг бүхтүвшиндгаргаж ирнэ. Стандарт гэхээр зөвхөн бүтээгдэхүүн дээр байдаг гэж ойлгож болохгүй. Төрийн бичиг хэрэг стандарттай байдаг. Үүн шиг үйлчилгээний, барилгын, аюулгүй байдлын стандарт гээд бүх зүйл стандарттай.Автобус, таксины стандарт ч бий. Манайх энэ стандартуудаа нэгдсэн байдлаарэмхэтгээд, яг энэ стандартаар барилга барина, энэ стандартаар зам барина, гэрэлтүүлэг хийнэ гэж, хүнрүүгээчиглэсэн байх ёстой. Иргэддээ аюулгүй Улаанбаатар болно. Иргэндээ ээлтэй хот болно гэж бодлогын бичиг баримт гардаг. Түүндээ хүрсэн стандартаа гаргаж, дүрэм журмаа зохицуулж өгөх хэрэгтэй. Үүнийг хийх үүрэг, чиглэлийг холбогдох удирдлагуудад өгсөн. Хотын ажил эндээс эхэлнэ. Улаанбаатар хотЭнхтайваны, Чингисийн гэсэн хоёр том өргөн чөлөөтэй.Гаднызочид төлөөлөгчид явдаг гол зам Чингисийн өргөн чөлөө. Манай иргэдийн гол явдаг ньЭнхтайваныөргөн чөлөө. Энэ хоёр өргөн чөлөөгөө олон улсынтүвшиндхүрсэн, хотын стандартад нийцсэн, шаардлага хангасан болгох хэрэгтэй. Иргэд шөнө алхаж байхдаа, замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэнэтийн осолд орохгүй байх зохицуулалтыг хийх ёстой. Улаанбаатар хотын ерөнхий удирдлага буюу гэрэлтүүлэг, камерыг хянаж байдаг газрыг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Ингэж байж бид хотоо бүрэн хянах, гэмт хэрэг хаана гарч байгааг бүрэн хянах боломжтой. Улаанбаатар хотын гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулснаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, дээрэм, гэмт хэргийн гаралтад анхаарал хандуулж ажиллана. Маш их бодлогын бичиг баримт, дүрэм журам гарсан байдаг. Түүнийгээ хэрэгжүүлдэггүй, эсвэл мэддэггүй, хэрэгжүүлэхийг хүсдэггүй байж болохгүй. Төрийн алба гэдэг бол өөрийн гэсэн дүрэмтэй, хугацаатай, үүрэг чиглэлтэй явдаг. Хотын удирдлагууд иргэддээ түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй. Хүнд суртал, захиргааны дарамтаас иргэд залхсан. Үүнийг эрс багасгана гэж би байнга хэлж байгаа. Нийслэлийн хэмжээний харьяа байгууллагууд, есөн дүүргийн бүх төрийн албан хаагчдад үүрэг, чиглэл өгч ажиллахад тодорхой хугацаа хэрэгтэй. Иргэдийн аюулгүй байдлыг хангах агентлаг байгуулахаар судалгаа хийж байгаа.Барилгын ухсан нүхэнд ус дүүрч, хүүхэд унаж эндэх, өндөр хүчдэлийншугамандцохиулж нас барах, гэмт хэрэгт өртөх гээд маш олон эрсдэлтэй бүс хотод байна. Энэ бүгдийг есөн дүүргийн хэмжээнд судлаад, агентлагийн хүмүүс эрсдэлтэй хэсгийг тэмдэглэж, улаан туг хатгах, үүнийг засварлаж нэгдсэн мэдээллийн санд оруулах, стандарттай болгох ажлуудыг давхар хийнэ. Энэ нь маш энгийнхирнээиргэдийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа том ажил гэж бид дүгнэж байгаа. -Та Улаанбаатар хотын унаган иргэн, хотод төрж өссөн. Таны хүүхэд байхад байсан орчин өнөөдөр яаж өөрчлөгдсөн бэ гэдгээс хотын хөгжил харагдах болов уу? -Би Хоёрдугаар төрөх эмнэлэгт төрсөн. Хуучин Октябрийн район буюу одоогийн Чингэлтэй дүүрэг, Үндэсний телевизээс зүүн хойшоо миний өссөн орчин байгаа. Миний өссөн гудамж, тоглож байсан газарт одоо чанарын ялгаа харагдахгүй байна. Гэр хорооллын орчинг өөрчилнө гэж ярьдаг боловч хийж, хэрэгжүүлэх талдаа жаахан хойрго ханддаг. Сэтгэл дутдаг гэж хардаг. Г.Мөнхбаяр даргын үед гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, тэнд нь төлөвлөлт хийх ажлыг эхлүүлсэн. Э.Бат-Үүл даргын үед газрыг дахин төлөвлөж, орон сууцны хороолол барьж байгуулаад, гэр хорооллын амьдралын чанарыг өөрчилнө гэсэн том зорилт тавьсан. Энэ хоёр бодлого хоёулаа зөв байсан. Гэхдээ гүйцэтгэл дээр алдаа гарсан. Одоо эхнээс нь засаад хийгээд явж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах гэдэг бол нийслэлийн бодлогын хамгийн гол асуудал. Мэдээж үүнд замын асуудал яригдана. Хурдны зам тойрсон газрын үнэ цэн, дэд бүтцийн шугам сүлжээний асуудал, тэнд байгаа газар эдийн засгийн эргэлтэд орох зэрэг олон сайн үр дагаврыг гаргаж ирнэ. Ингэж байж бидний үеийн орчин өөрчлөгдөнө. -Төлөвлөсөн олон ажлыг хийхийн тулд хувийн хэвшил, концесс, олон улсын гэрээ ярьдаг. Хотын эрх зүйн байдлын тухай хууль нэг тийш болоогүй байгаа. Үүнийг шийдэж байж төсөв, санхүүгийн ажил яригдана. Энэ хаврын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг эцэслэн шийдэх болов уу гэсэн хүлээлт байна? -Эрх зүйн зөв шинэчлэл, зохицуулалтгүйгээр бид цаашид хотын хөгжлийг тодорхойлох аргагүй. Тодорхойлоогүй шалтгаан нь өнгөрсөн хугацаанд хот гэдэг айл маань өөрөө төсвийн хараат, олон талын оролцоотой явж ирсэн. 1.5 сая иргэний эрх ашгийг хамгаалж ажиллах гол зохицуулалт бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль мөнөөсөө мөн.Цаг үетулчхаадбайна. Үүнийг эртнээс батлуулсан бол хотын ажил, амьдрал одоогийнтүвшнээсөөртүвшиндгарах байсан нь ойлгомжтой. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд олон зохицуулалтын асуудал байгаа. Ялангуяа нийслэлийн чиг үүргийг маш сайн ярилцаж, бодолцож оруулсан. Нэгжийн хуультай уялдуулсан, хот, нийтийн аж ахуйн үүргийг нарийн тусгасан. Энэ болгон нь өөрөө Үндсэн хуультай уялдаж байгаа. Хоёрдугаарт, нийслэлийн эдийн засгийн харилцааг шинэтүвшиндгаргаж ирнэ. Улаанбаатар өөрөө тусгай чиг үүргийн статустай хот. Энэ хотод эдийн засаг, нийгмийн бие даасан байдлыг бий болгох асуудал тулаад ирсэн. Үүнийг шийдэхээс өөр гарц байхгүй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирж байж хууль, эрх зүйн байдлаасаа дархлаа тогтож, хамгаалалттай болно гэсэн үг. Нөгөө талаас засаглалын хувьд шатлал ахина. Хотын олон талт оролцогчийн тоо багасна. Хотын Засаг дарга Засгийн газрын гишүүн байхаар хуулийн төсөлд оруулсан. Тэгж байж хот гэдэг бодлогыг хамгаалахгүй бол Соёлын яам нь соёлын төв өргөөгөө,БХБЯнь Газрын алба, барилгын ерөнхий төлөвлөгөөний газраа,ЭМЯнь Нийслэлийн эрүүл мэндийн газраа,БШУЯнь Нийслэлийн боловсролын газраа хариуцна гэдэг байж болохгүй. Хот гэдэг бол иргэдийнхээ төлөө ажилладаг, хяналтаа тавьдаг, гүйцэтгэдэг, үйлчилгээгээ үзүүлдэг цогцолбор төв.Москва хотын их театр гэж ярьдаг. Түүнээс биш ОХУ-ыних театр гэж ярьдаггүй. Нью-Йорк хотын их театр, Ленинград хотын их театр гэж ярьдаг. Тэгэхээр Улаанбаатар хот маань 1.5 сая иргэнийхээ соёл, үзвэр, үйлчилгээг зохион байгуулах Соёлын төв өргөөгүй байж болохгүй. Сумын төв, аймгийн төвүүд ч соёлын төвтэй байдаг. Тийм учраас Улаанбаатар хот маань тусгай чиг үүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Хотын нэгжийн хуулийг дагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай дагалдах төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орж байгаа. Үндсэн хуультай уялдуулаад зохицуулалтууд хийж байгаа. Үүн дээр өмчийн харилцаа, зохицуулалттай холбоотой асуудал яригдана. Хотод салбарын яам, гадаадын элчин сайдын яам, олон улсын байгууллагууд зэрэг бүх онцгой чиг үүргийн байгууллагууд байгаа учраас Улаанбаатар хот бол аймгуудаас ялгаатай бүс. Тийм учраас хотын асуудалд бид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Энэ хотоос яам, сайд, төрийн албан хаагчид гээд бүх иргэн үйлчилгээгээ авч байгаа. Тэгэхээр хотын эдийн засгийг бат бэх болгох үүднээс бид эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах ёстой. Сангийн яамтай ярилцаад эхний уулзалтуудаа хийгээд явж байна. Гуравдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа оруулж, УИХ-д өргөн барих тов байна. Энэ хуулийг өргөн барьснаар хотын санхүүгийн бие даасан байдал нь тодорч гарч ирэх зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, Монгол Улс бол нэгдсэн улс гэж сангийн яамныхан ярьдаг. Ч.Хүрэлбаатар сайд ч ярьдаг байсан. Тэгсэн мөртлөө нийслэлд татан төвлөрүүлж байгаа бүх орлого улсын төсөвт ордог. Буцаагаад хуваарилалт ирэхдээ шууд орлогоос авдаг учир хот өөрсдөө нийтийн үйлчилгээндээ зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалд ордог. Үүнийгээ тайлбарлахдаа улсын төсвөөс сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагууд хөрөнгө оруулалт авдаг гэдэг. Олон улсын хөрөнгө оруулалтыг нэмээд, тоог нь 5-6 их наяд гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ улсын хийх ёстой ажил. Хотыншуудынорлого 420 тэрбум байна. Жил жилд 100, 100 тэрбумаар нэмээд явчихдаг. Үүнийгээ тайлбарлахдаатомьёололнь ийм гэдэг.Томьёоллыгхүн хийдэг.Томьёололөөрөө шууд гарч ирдэг зүйл биш. Хотын төвлөрүүлэх 230 тэрбум орчим төгрөгийн орлогыг 300, 400 тэрбум орчим төгрөг болгосон. Буцааж өгч байгаа нь 50 тэрбум хүрэхгүй төгрөг. Хотын олон нийтийн үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламж, усны хангамж зэрэг маш олонасуудлыг энэ эх үүсвэрээр зохицуулах ёстой юм. Тэгэхээр хөрөнгийн дутагдалд ордог. Хөрөнгийн дутагдалд орохоороо хаанаас мөнгө босгох уу, хаанаас хөрөнгө оруулалт татах уу, гадаадын зээл тусламжийг хэрхэн хуулийн зохицуулалтад оруулах уу гээд олон асуудал тулгардаг. Юм болгон санхүүгийн эх үүсвэр дээр очиж тулдаг. Үе үеийн Хотын дарга нарын зовлон энэ. Бүгд хотоо сайхан болгоё гэж бодож, төлөвлөж, хүн хүчээ тооцож ажиллаж байсан. Тэгсэн мөртлөө санхүүгийн эрх чөлөөхумигдмал, төсвөөс хараат. Жишээ нь, 1976 онд хотын хүн ам хэд байсан, 1996 онд Баасанжав даргын үед хэд болсон, одоо хэд болсон гэдгээр нь ачаалал нэмэгдэж байгаа юм. Одоо бид дулаан хангамжийн асуудалтай нүүр тулна. Үүнийг яаралтай шийдвэрлэхийн тулд Засгийн газрынтүвшиндярилцаж, Б.Мөнхбаатарсайд нэлээд хүч тавьж ажиллаж байгаа. Ирэх онд 12-15 мянган айлын орон сууц ашиглалтад орвол дулааны асуудал тулгарна.Тийм учраас дулааны эх үүсвэрийн асуудлыг яаралтай шийдэх ёстой. Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудлыг маш богино хугацаанд ажил болгож, хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаар цахилгаан станцад дулааны нэмэлт эх үүсвэр хэрэгтэй. Улаанбаатар хот амьдрахад таатай, шийдэл бүхий байх ёстой гэж би боддог. Манай баг хамт олон, шат шатандаа ажиллаж байгаа удирдлагууд над шиг бодолтой болоод, иргэд аж ахуйн нэгжүүдтэйгээ буруу ойлголцохгүй, аль аль талдаа хариуцлагаа ухамсарлаад ажиллавал бүрэн бололцоо байгаа гэж бодож байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй