Ж.Эрдэнэбат Пүрэв гарагт УИХ-ын гишүүний тангараг өргөнө

Edit​ ​ УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдрийг хүртэл гишүүнийтангарагаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулаагүй байгаа билээ. Учир нь түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьж, улмаар хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Гурван шатны шүүхээр хэргийг хянасны эцэст дахин шалгахаар болж, энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан юм. Ийнхүү сонгогчдын олонхын саналыг авч, СЕХ-ноос түүнийг УИХ-ын гишүүнээс сонгогдсонд тооцох тогтоол гаргасан хэдий ч хорих ял сонсоод байсан тэрбээр ирэх Пүрэв гараг буюу гуравдугаар сарын 18-нд парламентад тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахаар болжээ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаанжилийн хугацаагаар хасаж, зургаанжил хорих ял оногдуулаад байсан юм.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Төв аймагт ажиллаж, цар тахлын үeд аймгийн Онцгой комисс хэрхэн ажиллаж байгааг шалгав. Төв аймагт энэ сарын 6-ны өдөр халдвар батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 16 хүн өвчилсөн. Ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зуунмод сумын хэмжээнд Нэг хаалга-Нэг шинжилгээ зохион байгуулж, ойрын хавьтлыг нь илрүүлэн бүрэн хөл хорио тогтоосон талаар албаныхан танилцууллаа. Иргэд аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж бусад аймаг руу явдаг учир аймгийн төвд PCR шинжилгээний лаборатори байгуулах, дархлаажуулалтыг нэн даруй эхлүүлэх хүсэлтээ Шадар сайдад тавив. Цар тахлыг хумих, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр Улсын онцгой комисс шаардлагатай бүх зүйлээр дэмжинэ гэдгээ Шадар сайд хэлээд, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг сайн зохион байгуулж байгааг сайшаав. Бүх аймгийг шинжилгээний төвтэй болгож эхэлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгаас иргэдийг зөөвөрлөхгүйгээр тухайн бүс нутагт нь оношилох, эмчлэх нөхцлийг бүрдүүлнэ. Дархлаажуулалтыг эрчимжүүлсэн учир эмнэлгийн ажилчид, албан хаагчдыг сургалтад хамруулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг бэлтгэлээ сайтар хангахыг Шадар сайд С.Амарсайхан чиглэл болгов. Мөн аймгийн Онцгой комисст халдвар хамгааллын хувцас, хэрэглэл хүлээлгэж өглөө. Тэрээр өвөлжилт, хаваржилт, тариалалтын талаар мэдээлэл сонслоо. Төв аймагт 4.8 сая толгой мал өвөлжиж байгаагийн 370 мянга нь бусад аймгаас ирсэн отрын малчдынх юм. Урьдчилсан тооцоогоор 1.7 сая төл авах бөгөөд шаардлагатай өвс, тэжээлийг малчдад хүргэжээ. Хаврын тариалалтад 3,000 тонн тарианы үр, 5,000 тонн тэжээлийн үр шаардлагатай байгаа тооцоо гарчээ гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь ХЯЗГААРЛАХ 14 салбар

Улсын Онцгой комиссын хуралдаанаар нийслэл хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюуШАРтүвшний дэглэмд буйг гуравдугаар түвшнийУЛБАР ШАРтүвшин рүү шилжүүлсэн. Ингэснээр өнөөдрөөс буюу 15-аас дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаад байна.Үүнд, Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт Баар /Диско, кароаке/ Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа Цахим болон бүх төрлийн тоглоомын газар Сургалтын төв/танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/ Соёл урлаг Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/ Алжаал тайлах төв Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/ Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/ Дэн буудал Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ/дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/ Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.